Лхагва, 10 сар 5, 2022
Бусад

    Испанийн парламентийн гишүүн 72 настай эмэгтэй esport-ийн баг байгууллаа

    Өдгөө 72 настай Испанийн парламентийн гишүүн Сэлиа Виллалабос электрон спортын баг байгуулсан нь дэлхийн esport сонирхогчдын анхаарлын төвд ороод байна. Түүний хувьд 2000-2002 оны хооронд Испани улсын эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм.

    Тэрбээр шинэ байгууллагатаа Screen Wolves хэмээх нэр өгсөн бөгөөд одоогийн байдлаар ямар төрлүүдээр баг байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

    Виллалабос одоогийн байдлаар дэлхийн хамгийн хөгшин электрон спортын байгууллагын эзэн болсон бөгөөд дэлхийн томоохон гүрнүүдийн улс төрчдөөс электрон спортын баг байгуулсан мөн л анхны хүн болж байгаа юм.

    Тэрбээр шинэ баг байгуулсан шалтгаанаа хэлэхдээ “Би насан туршдаа олны анхаарлын төвд байж, улс төрчийн ёсоор бусдад таалагдах гэж хичээдэг байсан. Би бараг л юунд дуртайгаа мартах шахаж… Гэхдээ та бүхэн үүнийг мэдэж байгаа. Энэ бүгд дуусгавар болсон. Чимээгүй байсаар ханалаа, одоо та бүхний үгийг сонсохгүй би юу хүссэнээ л хийнэ. Ил гарах цаг боллоо, тоглох цаг боллоо.” хэмээжээ.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу