Ням, 10 сар 24, 2021
top banner

Солонгос улсад esport-ийн сурах бичиг гарлаа

Esport-ийн төрөл сургуульд хичээл болон орох тухай бодож байсан уу? Тэгвэл олон улсад зарим их сургуульд esport-ийн курсууд байх болсон. Тэгвэл Өмнөд Солонгос улсад esport-ийн хичээлийн ном гарсан байна. Солонгосын нэгэн сургуульд испортын хичээл орж эхэлсэн бөгөөд тус хичээл дээр тусгайлан испортын ном гарсаныг нэгэн сурагч нь Reddit дээр тавьсанаар олны анхааралд өртжээ.

Солонгос улсад esport-ийн сурах бичиг гарлаа tugsuu huurhun tiimee

Өмнөд Солонгосын хувьд League of Legends буюу дэлхийн хамгийн хүчирхэг төрөлд тэргүүлэх гүрэн билээ. Маш олон түүхэн тамирчин гарсан, испортын баялаг түүхтэй гэдэг утгаараа Өмнөд Солонгосын зүгээс испортыг ийнхүү бодлогоор дэмжиж байгаа нь гайхаад байх зүйл биш юм. Өмнөд Солонгосчууд цаашдаа ахлах сургуульд ийнхүү испортын анхан шатны ойлголт,арга техникуудийг туршиж, хөтөлбөр болгох тал дээр ажиллаж байна.

Солонгос улсад esport-ийн сурах бичиг гарлаа yess

Уг номын хувьд “Highschool Esports Practices” нэрээр гарсан бөгөөд яг л бусад хичээлийн сурах бичиг шиг испортын анхан шатны ойлголт, бүтэц, цаашлаад нарийвчилсан төрлүүдийн тайлбар, арга техникүүдийг дурдаж өгчээ. Үүнд PUBG, League of Legends, Starcraft, FIFA гэсэн дөрвөн төрөл буюу өөрсдийн толгойлдог төрлүүдийг оруулсан байна. Зурган дээрээс харахад League of Legends-ийн баатруудын скилл, түүнийг хэрхэн ашиглах, ямар давуу талтай,сул талтай зэргийг дурдсан байна. 

Солонгос улсад esport-ийн сурах бичиг гарлаа tiim shuu tiim

Испорт Солонгосоос гадна Дани, Финланд, Филиппин зэрэг улсуудад ахлах болон их сургуулийн хичээлийн сэдэв болон заагдаж байгаа. Одоохондоо энэ байдал нь олон нийтийн хувьд сонирхолтой сэдэв болж байгаа ч яваандаа олон улсад хэрэгжиж энгийн зүйл болох нь цаг хугацааны асуудал биз ээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img