Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Sony цахим спортод орох нь тодорхой болжээ.

    Саяхан болсон CES олон улсын арга хэмжээн дээр Sony корпорацийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жим Райан “PlayStation 5-ын системд “PlayStation Tournaments” шинэ функц нэмэгдэнэ” гэж мэдэгдэв.

    Sony: PS 5

    CES  бол дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн арга хэмжээ,  дэлхийн шинийг санаачлагчдын цугларалт, томоохон брэндүүд шинэ түншүүдийн уулзалт,  шинийг санаачлагчдын танилцуулга зэрэг болдог.

    Энэ жил хийхээр төлөвлөж буй системийн шинэчлэлийн талаар Sony дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч,  консол төрлийн видео тоглоомууд нь өрсөлдөөнтэй байдаг боловч, тэмцээний зохих хөтөлбөр/бүтэцгүй, тэдэнд зориулсан үндсэн платформ байдаггүйгээс болж гуравдагч этгээдийн тэмцээний платформ дээр тэмцээний дүрэм, журам, формат, баг, тоглогчийн танилцуулга, тоглолтын үзүүлэлтүүдийг гаргадаг. Sony ийнхүү өөрийн гэсэн платформтой болсоноор дээрхи хүндрэлүүд алга болж, жижиг тоглоомууд ч тоглочдынхоо дунд тэмцээн явуулах дэд бүтэц техникийн боломж нэмэгдэх юм. 

    Уг шинэ функцийг гаргах өдрийг зарлаагүй байна. PlayStation Tournaments нь анх 2016 онд PS4-д зориулан ESL-тэй хамтран төрөл бүрийн онлайн тэмцээнүүдийг зохион байгуулсан.  Өнгөрсөн зун тус компани Онлайн тэмцээний интеграцчлал -ын зохиогчийн эрхийн өргөдлөө мэдүүлж, цахим спортод орж байгаагаа зарласан билээ.  

    Sony цахим спортод орох нь тодорхой болжээ. Unknown1

     SONY нэрээр загварчлагдаж, Японы Конан, Минато, Токоу хотод байрладаг үндэстэн дамнасан конгломерат корпораци юм. Технологийн томоохон компанийн хувьд дэлхийн хамгийн том хэрэглээний болон мэргэжлийн электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, видео тоглоомын консолын хамгийн том компани, хамгийн том видео тоглоомын хэвлэн нийтлэгчдийн нэг юм. Sony Entertainment Inc-ээр дамжуулан энэ нь хамгийн том хөгжмийн компаниудын нэг (хөгжмийн хамгийн том хэвлэн нийтлэгч, хоёр дахь том бичлэгийн шошго) бөгөөд гурав дахь том кино студи бөгөөд үүнийг хамгийн өргөн хүрээтэй медиа компаниудын нэг юм.
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу