Ням, 10 сар 24, 2021
top banner

Sk0r D13 багийг орхилоо

Монголын топ багуудын нэг D13 Esports CS:GO багийн лидер тоглогч sk0r багийн бүрэлдэхүүнээс гарахаар боллоо. 2019 онд 2990 багийн бүрэлдэхүүнээс олонд танигдаж, олон улсын тэмцээнд хүртэл тус багийнхаа хамтаар оролцож байсан тэрбээр 2019 оны сүүлийн улиралд D13 багт элсэж байсан юм. Түүнээс хойш чадвар нь сараас сард сайжирсаар 2020 онд багийнхаа хамтаар олон улсын амжилт арвинтай жилийг үдсэн билээ.

Тэгвэл ийнхүү Тэнгис буюу sk0r-ийн хувьд D13 багтай хийсэн аяллаа өндөрлүүлж байна. Одоогоор түүний багаас гарсан шалтгаан болон дараа нь ямар багт орох зэрэг нь ил болоогүй байна. Гэхдээ мэдээж залуу тамирчны хувьд дараагийн төлөвлөгөө нь тодорхой болсон байх магадлал өндөр бөгөөд одоохондоо бидэнд ил болоогүй байгаа биз ээ.

D13 Esports багийн хувьд ч түүний багаас гарсан шалтгааныг болон түүнийг орлох тамирчныг зарлаагүй байна. Тус мэдээллийг META Gaming-ийн зүгээс олонд ил болгожээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img