Ням, 10 сар 24, 2021
top banner

shoppy.mn Монголын цахим спортыг дэмжиж эхэллээ

Үндэсний №1 цахим худалдааны платформ shoppy.mn нь Монголын Электрон Спортын Холбоотой /MESA/ хамтран ажиллах болсноор цахим спортыг дэмжин ажиллаж буй хамгийн анхны онлайн худалдааны байгууллага боллоо. Цахим худалдааг эрхэлдэг байгууллагууд дундаа манлайлж орчин үеийн шинэ залуусын сонирхол, хүсэл мөрөөдөлтэй хамт байхыг Шоппи-ийн залуус зорин ажиллаж байна. 

Хүүхэд залуусын зугаа болсон тэр л нэгэн цэнхэр дэлгэц дээрх ертөнц өдгөө 21 дүгээр зуунд хамгийн богино хугацаанд, хамгийн хурдан хөгжсөн спортын нэгэн төрөл зүйл болтлоо хөгжжээ. Дэлхий дахиныг байлдан дагуулж байгаа Dota 2, CSGO, Fortnite, PUBG зэрэг платформууд нь тоглоом гэдэг нэр томьёоноос Спорт болон хөгжиж, тэдгээрийн тоглогч нар нь олон сая долларын орлоготой мэргэжлийн тамирчин болтлоо дэвшсэн нь гайхалтай. Мөн Азийн болон дэлхийн спортын томоохон наадмуудад спортын нэгэн төрөл болгон оруулах талаар хүчтэй яригдаж байгаа нь “Esport” дан хувь хүн албан байгууллагуудад бус дэлхийн спортын түүхэнд шинэ хуудас нээх томоохон хөгжил билээ.

Е-Sport – ийн сонирхолтой тоон баримтууд : 

  • Дэлхийд нийт 2,3 тэрбум  “E-Sport”-ийн тоглогч байна.
  • 2020 онд “E-Sport”-ийн зах зээлд нийт 624 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ нь өмнөх оноос 17% – аар өссөн.
  • 2019 оны “League of Legends World Championship” тэмцээний аваргын тоглолтыг 100 сая болон түүнээс дээш үзэгчтэй байсан нь 2020 оны “Super Bowl”-ын тоглолтоос их байсан
  • Дэлхийн бүх биет спортыг электрон хувилбараар тоглох боломжтой
  • “The Internationals” буюу Dota 2 тоглоомын дэлхийн аваргын шагналын сан 40 сая долларт хүрсэн байна

Манай Монгол улсын залуус ч бас тив болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож олон улсад нэрээ цуурайтуулж байна. Монголын Электрон Спортын Холбоо жил бүр шинэ залуу тамирчдын нээн илрүүлэх, олон улсын хэмжээний шинэ өрсөлдөгчдийг бий болгох зорилготойгоор олон тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ 4 дүгээр сараас зохион байгуулагдаж байгаа CSGO болон “PUBG, Mobile Legends, Wild Rift” -ийн тэмцээнүүдэд ивээн тэтгэгчээр оролцож байгаа нь shoppy.mn болон MESA -ын хамрын ажиллагааны эхлэл юм. 

shoppy.mn Монголын цахим спортыг дэмжиж эхэллээ csgo web banner final brbr 1

Тэмцээнүүдийн эхлэх огноо : 

  • CS:GO MESA Pro Series 2 – 2021.04.07-04.11

Үзэх линк : https://www.youtube.com/channel/UCq3gcGeMyX6YJUQgl2dpx-w

  • NMC S2 MOBILE LEGENDS – 2021.04.17-04.22
  • NMC S2 Wild Rift – 2021.05.01-05.02
  • NMC S2 PUBG MOBILE – 2021.05.07-05.12

Үзэх линк : https://www.youtube.com/channel/UCk6TgWCg9Qk8F23g4fDjV7w

shoppy.mn Монголын цахим спортыг дэмжиж эхэллээ 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img