Лхагва, 7 сар 6, 2022
Бусад

    ШАНХАЙ ХОТ ЦАХИМ СПОРТЫН ТӨРЛӨӨР ДЭЛХИЙД 2-т ОРЛОО.

    Жиао Тонгийн их сургуулиас Шанхай хотыг цахим спортоор Азидаа нэгд, дэлхийн түвшинд Лос Анжелес хотын дараа хоёрт орж байгаа талаар судалгаа гаргажээ.

    Шанхайн хотын  Жиао Тонгийн их сургуулиас Шанхай хотыг цахим спортоор Азидаа нэгд, дэлхийн түвшинд Калифорни мужийн Лос Анжелес хотын дараа хоёрт орж байгаа талаар судалгаа гаргажээ. Судалгаанд хамрагдсан 15 хотоос Шанхай хот нь 94.9 оноо авчээ.

  • Аж үйлдвэрийн экологи
  • Дэд бүтэц
  • Уралдаан тэмцээн
  • Цахим спортын клуб
  • Нийгмийн нөлөөлөл
  • гэсэн таван төрөлд 20 индексээр үнэлсэн судалгааны багийн мэдээлснээр, Шанхай хот нь Лос Анжелес, Берлинтэй нэгэн адил 47 цахим  спортын төвтэй;  нэг сая доллар буюу түүнээс дээш хэмжээний шагналын сантай өндөр зэрэглэлийн 13 тэмцээнийг зохион байгуулж, бусад 14 хотыг тэргүүлжээ. Шанхай хот дэлхийн шилдэг 100 цахим спортын клуб, тамирчдын тоогоор хоёрдугаарт, мөн клубуудын авсан урамшуулал, клубуудыг олон улсын хэмжээнд эзэмшүүлэх зэргээрээ Лос-Анжелесийн араас л бичигдэж байна. Эдгээр индексүүдийн дунд Шанхай хотод дэлхийн шилдэг 100 клубын найм нь байдаг бол Лос Анжелес хотод арав байдаг. Энэ тайланд дурдсанаар, Шанхай өнөөг хүртэл Хятад улсын цахим спорт видео тоглоомтой холбоотой компани, клуб, алдартнуудын 80%-ийг өөртөө татаж, тус улсад жил бүр томоохон 500 гаруй цахим спортын уралдаан тэмцээний 40 гаруй хувийг зохион байгуулдаг.

    Хятад Улсын цахим спорт
    Credit:marketingtochine.com

    Ийнхүү Хятад улсын Шанхай хот цахим спортын ирээдүйн хөгжлийг урьдчилан харж, цэнгэлдэхэд хөрөнгө оруулалт хийж, үүнд зориулсан бодлого, цаашдын үйл ажиллагаагаа чиглүүлж байна. 

    Эх сурвалж: ShineThe business of esports

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу