Мягмар, 12 сар 7, 2021
top banner

Домогт тамирчин Серена Виллиамс испортод гар бие оролцоно

Теннисний домогт тамирчин Серена Виллиамс албан ёсоор испортод орж буйгаа зарлалаа. Дэлхийн хамгийн хүчирхэг испортын байгууллагуудын нэг болох Cloud9 саяхан теннисний домог Серена Виллиамстай хамтын ажиллагаа эхлүүлж байгаагаа ил болгожээ.

Тэрбээр Cloud9 хамтаар Training Grounds хэмээх сургуулийн дараах шинэ хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм байна. Уг хөтөлбөрийн хүрээнд испортоор хичээллэгч идэрчүүд, залууст Серена Виллиамс тамирчны зүгээс зөвлөгөө өгөх ажээ.

Илүү дэлгэрүүлбэл хэрхэн тоглогчийн статусаас тамирчин руу шилжих, тамирчин хүний сэтгэлзүй, амьдралын хэв маяг, бэлтгэл сургуулилт, хувийн амьдралын зохион байгуулалт гээд бүхий л талаас нь өөрийн туршлагаас хуваалцах аж.

Та спортоор хичээллэж байсан ч, өөр зүйлээр явж байсан ч хамгийн шилдэг нь болж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө явж байгаа бол шаргуу хөдөлмөр, дадлага, хичээл зүтгэл маш чухал. Cloud9-ийн зөвлөхийн хувьд би хаана ч байсан суралцагчиддаа эдгээр ур чадварыг хөгжүүлэхэд нь туслах болно.

Серена Виллиамс

Cloud9-ийн зүгээс уг төслийг өнгөрсөн оны зун эхлүүлсэн бөгөөд энэ жил Серена Виллиамс зөвлөхөөр элсэж буй нь энэ билээ.

Серена Виллиамс бол теннисний ертөнцийн төдийгүй спортын түүхэнд төрсөн хамгийн аугаа тамирчдын нэг яахын аргагүй мөн. Нийт 23 гранд сламын түрүү авсанаара бүх цаг үеийн нэгдүгээр байранд бичигддэг бөгөөд олон хүнд үеийг даван туулж, ямар ч хэцүү өрсөлдөгчийг буулган авч түүхэн амжилтыг бүтээж байсан теннисчин юм. Түүний хувьд энэ жил 40 настай бөгөөд одоогоор дэлхийн чансааны 41-р байранд бичигдэж байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img