Ням, 10 сар 24, 2021
top banner

Samsung NIP-тэй гэрээ байгууллаа

Электрон хэрэгслийн дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг Samsung өнөөдөр Ninjas In Pyjamas багтай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйгаа зарлалаа.

Уг хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага контэнт үйлдвэрлэл, шууд дамжуулалт зэрэг дээр хамтран ажиллаж, цаашлаад аль аль байгууллагынхаа бүтээгдэхүүн болон нэр хүндийг сурталчлах замаар ажиллана хэмээн мэдэгджээ.

NIP-ийн хувьд esport-ийн хамгийн баялаг түүхтэй байгууллагуудын нэг бөгөөд CS:GO төрөлд гол хөрөнгө оруулалтаа хийсээр ирсэн. Тэдний хувьд 2000 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн ахмад esport-ийн байгууллагуудын нэгт тооцогддог. NIP энэ оны эхний сард өөрсдийн 20 жил ашигласан лого болон дүр төрхөндөө шинэчлэл оруулж шинэ брэндингээ танилцуулсан билээ. Уг шинэчлэлд фэнүүд нь бага зэрэг дурамжхан байгаа бөгөөд классик, түүх хадгалсан логог өөрчилсөнд дургүйцэж байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img