Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Итгэмээргүй финалаар Sable Hat баг Lilgun-ийг хожиж MPS #3-д аваргаллаа

MESA Pro Series #3 тэмцээн 5 сарын 2-ны өдөр финалын тоглолтоо явуулж аварга нь тодорсоноор гурван хэлхээ цуврал хаагдлаа. Тэмцээний финалын тоглолт Best of 5 журмаар явагдаж аваргаар Hustla, Bell нараар ахлуулсан Sable Hat баг Lilgun-ийг 3:2-ийн харьцаатайгаар буулган авч аваргаар тодорлоо. Авагын төлөөх тоглолт гал гарсан өрсөлдөөн дунд явагдаж энэ оны магадгүй хамгийн төгс тулаан, итгэмээргүй тоглолтыг хоёр баг харуулсан байна.

Эцсийн буюу шийдвэрлэх тав дахь тоглолтонд Sable Hat багаас Bell Medusa баатар дээр Divine Rapier-ийг гурав дахь item-аараа 25 дахь минутанд шууд сонгож тоглолтыг орвонгоор нь эргүүлсэн юм. Улмаар Divine Rapier-аа алдаж тоглоом үзэгчдийг “галзууруулах” шахам темпээр үргэжилсэн бөгөөд тоглолтыг шууд үзэж байсан 3000 үзэгч төгс тоглолтыг гэрч боллоо. Эцэст нь тоглолт throne буюу Lilgun багийн төвийг 2x Divine Rapier-тэй Medusa цохиж эцсийн цохилтыг Warlock, Bloodseeker, Jugger нар амьд үлдэж цохиж дуусгаснаар ялагчаар Sable Hat баг тодорсон байна.

Цувралын туршид хоёр баг төгс өрсөлдөөнийг үзүүлсэн ба та бүхэн MESA-ийн Youtube сувгаас тоглолтыг бүрэн эхээр нь үзэж тоглолтын дундуур болсон тамирчдын сонирхолтой үйлдэл зэргийг харах боломжтой. Тэмцээний шилдэг тоглогчоор Bell тодорсон байна

May be an image of 1 person and text

Ийнхүү MESA Pro Series гурван цувралын туршид үргэлжилж гурван тэмцээнд гурван өөр аварга тодорч байна. Эхний цувралд Draingang, хоёр дахь цувралд Lilgun, сүүлийн цувралд Sable Hat түрүүллээ. Тэмцээний шилдгийн шилдгийг тодруулах тэмцээн 6 сард Grand Final нэрийн дор болох бөгөөд 7 сарын 4-нд 3000 хүний багтаамжтай шинэхэн цэнгэлдэх Steppe Arena-д явагдах юм. Тухайн тэмцээний ялагч Израйлын Эйлат хотноо явагдах дэлхийн аваргын эрх авна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img