Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Sable Hat баг Draingang-д хожигдож MPS Finals-ээс хасагдлаа

MESA Pro Series Finals DOTA2 тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлээд байна. Үндсэн тэмцээнд үлдсэн 6 багаас 4 баг хасагдах шатанд шалгараад байсан. Сонгон шалгаруулалтаас эрхээ авсан Wanted, Seventh Sense багууд хэсгийн шатнаас хасагдаж тэмцээнээ өндөрлүүлээд байсан юм. Seventh Sense багийн хувьд хэсгийн шатанд нэг ч хожил байгуулж чадалгүй тэмцээнээс хасагдсанаар шагналын мөнгөнөөс хувь хүртэлгү, өөр тэмцээний эрхгүйгээр тэмцээнээ дуусгасан. Харин Wanted баг 5-р байраар өндөрлүүлсэнээр 500 мянган төгрөг, MESA League тэмцээнд шууд оролцох эрхийг авлаа.

May be an image of ‎text that says '‎品 LILBUN LILGUN MESALEGUE MESA LEAGUE GRAND FINAL MESA LEAGUE KOBOLDS KBOLDS DECIDER MATCH DOTA2 PRO SERIES FINALS 2021 MESA LEAGUE SBLHT PLAY-IN XACBANK دC HAPS NG. WHINGS. MESA LEAGUE PLAY-IN DRNGNG MESA LEAGUE WNTD ELIMINATED RELEGATION STHSNS ELIMINATED SABLEHAT KBOLDS H LILGUN DRAINGANG TBD ROADTO ISRAEL‎'‎

Өнөөдөр 3-4-р байраар хэсгээс шалгарсан багууд хасагдах эсвэл Kobolds багтай Grand Final Decider-т тоглохоо шийдэхээр Best of 3-т өрсөлдлөө. Үүнд хэсгийн сүүлийн тоглолтод хоорондоо таараад байсан Sable Hat, Draingang багууд тоглов. Өчигдөрхөн нь Sable Hat 2:0-ийн харьцаатай бут ниргээд байсан тул олон нийтийн таамаг Sable Hat амархан ялалт байгуулах дээр байсан юм. Гэвч энэхүү тоглолтод Draingang агуулга, драфт, тоглолтын хэмнэл гээд бүхий л зүйлсээр илт илүү байснаар өрсөлдөгчөө 2:0-ийн харьцаатайгаар буулган авч энэ тэмцээний эхний сенсацийг тарьлаа. Мэдээж Draingang энэхүү тэмцээний эхний цувралаас эхлээд шилдэг байсаар ирсэн ч одоогийн нөхцөлд Sable Hat-ийг бүгд фаворитоор нэрлэж байсан билээ.

Эхний тоглолт дээр Bell-д Sable Hat үндсэн гарын баатар гэж хэлж болох Medusa-ийг сонгосон ч түүний эсрэг Nyx, Anti-Mage гэсэн хоёр mana burner авсан нь тоглолтын шийдвэрлэх мөч байв. Ийнхүү тухгүй тоглолтын эцэст Sable Hat эхний game-ийг алдсан.

Sable Hat баг Draingang-д хожигдож MPS Finals-ээс хасагдлаа image 1

Хоёр дахь тоглолт дээр Sable Hat-ийн сүүлийн сонголт Bell-д Queen of Pain өгсөн нь үзэгчдийг гайхашруулсан. Голдоо Leshrac, offlane-д Venomancer, carry сонголт дээр QoP.

Тоглолтын эхлэлийг Sable Hat-ийн зүгээс маш сайн тавьсан ч core задрах үед net worth-ийн давууг авч чадаагүй. Тоглолтын эхнээс net worth-ийг сайн барьж байсан Gyrocopter тоглолтын дунд хэсэгт гэхэд Omni-оор хамгаалуулж net worth доор байгаа тоглогчоосоо 7k-аар давсан байлаа. Omni-ийн shield, Sange Yasha, Satanic, Aghanim гэсэн дунд хэсгийн item хүчийг Sable Hat зогсоох ямар ч тэнхэл байлгүйгээр ийнхүү хоёр дахь хожигдлоо амсч цувралд ялагдал хүлээв.

Sable Hat баг Draingang-д хожигдож MPS Finals-ээс хасагдлаа image 2

Brainac энэ удаад 2020 оны 12 сараас хойш MESA Pro Series-д тасралтгүй тоглож, нэг багтаа хүчин зүтэж, энэхүү Finals-д бүх багийг оноогоор тэргүүлж гарч ирсэн гэдгээ нотлон харууллаа. Хэчнээн өмнөх тоглолтод хожигдсон ч энэ удаад DOTA-ийн туршлага, сэтгэлзүй, цаашлаад энэ тэмцээний “Эзэн” байсаар ирсэн гэдгээ дахин нэг удаа олон нийтэд санууллаа. Түүний өмнө, түүний багийн өмнө одоо Kobolds баг байна. Ялсан баг нь Grand Final-д 8 сарын 28-нд Lilgun багтай өрсөлдөнө.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img