Бямба, 11 сар 26, 2022
Бусад

    Road To National Championship тэмцээний тухай. 

    Road To National Championship тэмцээнийг Монголын анхны цогц шууд дамжуулалтын (livestream) платформ болох Jig Jug зохион байгуулж байгаа билээ.

    Тус тэмцээний явцын талаар зохион байгуулагчдын нэг Х.Чинтогтохтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

    • Танайхаас явуулж байгаа Road to National Championship тэмцээн хэзээ дуусах вэ?  
    • Jig Jug National Championship тэмцээн 1-р сарын 8-с эхлэн 6 сар үргэлжлэн 2 invitational, 7 qualifier зохион байгуулж нийт давхцсан тоогоор 1024 баг, 4864 тамирчид оролцож байна. Сүүлийн шат болох “National Championship” тэмцээн 6-р сарын 18-с ONLINE, LAN хэлбэрээр явагдаж Гранд Финалд тоглох багуудаа шалгаруулан,  7 сарын 02, 03 нд Corporate Convetion Center-д аваргын төлөөх тоглолт зохион байгуулагдах гэж байна.
    • Одоо аль шатандаа (stage) явна вэ?  
    • “National Championship” сүүлийн шат буюу Үндэсний аварга багийг тодруулахаар ажиллаж байна. 
    • Мэргэжлийн тамирчид түлхүү оролцож байна уу?
    • Манай тэмцээнд бүх төрлийн тоглогчид оролцож байгаа. Мэргэжлийн, мэргэжлийн бус, сонирхогчид гээд.
    • Тier 2 тамирчид хэр олон байна вэ?
    • Ихэнх хэсгийг буюу 90-ээд хувийг бүрдүүлж байгаа. Манай тэмцээнээс scout хийж багтаа тоглогч авсан тохиолдлууд бас хэд хэд гарсан гэж дуулсан.
    • Нийт зохиогдож байгаа төрлүүдээс манай улсад аль төрөл нь эко системийн хувьд тогтворжсон байна вэ?
    • Eко системийн хувьд хамгийн сайн төвхнөсөн нь CS:GO байна гэж харагдаж байгаа. Дараа нь ДОТА2 тэгээд PUBGМ байгаа.
    • Өмнөх жилүүдийг бодвол цахим спортын уралдаан тэмцээнүүд олон зохиогдож байна. Эдгээр бусад цуврал тэмцээнүүдээс юугаараа ялгаатай вэ?
    • Манай хамгийн гол онцлог нь бид аль болох бүх хүнд боломж гаргаж ирэхийг хүссэн. Бид Монголын томоохон багуудаас гадна өөр сайн багуудыг тэмцээн дундаас гаргаж ирэх, цаашид цахим спортын тамирчин болох сонирхолтой залуучуудад туршлага болгох, өөрийгөө сорих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн бид спонсор төвтэй бус тамирчин төвтэй, эко системтэй organization төвтэй орчинг бүтээхээр зорин ажиллаж байгаа. Цаашдаа бид Монгол улсын Үндэсний аварга гэсэн нэрийг барьж явна.
    • Нийт хэдэн баг тамирчид оролцож байгаа вэ?
    • National Championship шатанд 52 баг, 84 тамирчин оролцож байна. Нийт бүх шатанд 1084 баг, 4948 тамирчид оролцсон.
    • Энэ тэмцээн уламжлал болон үргэлжлэх үү? 
    • Нууц.
    • Faciet-ийг авсан гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй ярина уу? 
    • Тэмцээн зохион байгуулахад anti-cheat, ping, tick гээд серверт суурилсан асуудлууд их гардаг. Бусад төрлүүдээ бодвол Монголд CS:GO-ын сервер байгуулж энэ асуудлуудыг шийдэх боломжтой байна. Мөн серверийг ажиллуулахад байршуулах түрээс, интернэтийн хурд, техник гээд урсгал болон үндсэн зардал их байдаг. Бид тэмцээнээ анх зохион байгуулах үед МЕТА (Meta gaming-хуучин нэр нь) серверээ зарах гэж байсан нь маш гоё боломж байлаа. МЕТА-тай ярилцаад хамтран тохиролцоонд хүрсний дагуу серверийг бид өөрсдийн хувьд хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийн худалдаж авсан. Одоо сервер маань Jig Jug Esports League гэсэн нэртэйгээр ажиллаж байна. Цаашид серверээ тойрсон олон урамшуулал болон сонирхолтой идэвхжүүлэлтийг хийх төлөвлөгөөтэй.
    • Зохион байгуулагчийн зүгээс давуу тал болон хүндрэл юу байна вэ? 
    • Давуу тал гэвэл Монголын цахим спортын талаар их мэдлэгтэй болж, энэ эко системдээ олон хүмүүст танигдлаа. Хүндрэл ер нь гайгүй байдаг. Сайн тогтож суурьшаагүй багууд их тарж, нийлж байгаа нь бага зэргийн хүндрэл үүсгэж байна. 
    • Тэмцээн зохион байгуулагчийн хувьд баг тамирчид цаашид анхаарах зүйл дээр хэлэх зүйл байна уу?
    • Одоо багууд маань зохион байгуулалт хариуцлага талаасаа жаахан муу байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ дөнгөж бүрдэж байгаа эко систем учраас цаашид тэмцээн өөрөө зохион байгуулалттай, ойлгомжтой байвал багууд ч мөн дагаад зохион байгуулалттай болно гэж итгэж байгаа.
    • Танай байгууллагын зүгээс цахим спортын салбарт хийж байгаа бусад ажлууд юу байна вэ?
    • Саяхан болсон CS:GO Antwerp тэмцээний шууд дамжуулалтын эрхийг авч, тэмцээнийг ямар ч хоцрогдолгүйгээр, чанарын өндөр түвшинд үзэгчдэд хүргэлээ. Энэ нь манай улсын хувьд esports media тал дэээр хийсэн том алхам, маш их туршлага боллоо. Тэмцээнийг бүхэлд нь Ozen tv нэвтрүүлэгчээр ажилласан.
    • Зохион байгуулж буй багаа танилцуулна уу?
    • Манай баг маань нийт үндсэн 5 хүнтэй. Esports Planner Х.Чинтогтох,  C.Жаничвдорж; Esports Producer Т.Жаргалсайхан, Б.Отгон-Очир мөн биднийг удирдаад Esports team manager Б.Бадсэр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

    6 сарын 18–с эхлээд хэсгийн шат болон Playoff-ын тоглолтууд явагдаж Final тоглолтууд 7 сарын 2, 3 – нд The Corporate Hotel and Convention Centre-ын төв танхимд болно. 


    Road to National Championship тэмцээний тасалбарууд энэ сарын 15-с shoppy.mn дээр зарагдаж эхэлнэ. 

    Тэмцээний Ерөнхий спонсор:  Glomt bank Social Pay үйлчилгээ

    Хамтран ажиллагч: U-Brand, MCS Coca Cola, Shoppy.mn, Corporate Convetion Center, 

    Монгол дахь цахим спортын хамгийн өндөр шагналын сантай тэмцээнээр нэрлэгдээд буй Road to National Champiosnhip тэмцээн  “Who is the best« уриан дор PUBG Mobile, DOTA2, CSGO, Mobile Legends төрлүүдээр явагдаж байна.

    Road to National Championship тэмцээний зорилго нь Шинэ чадварлаг бага тамирчдыг нээн илрүүлэх юм.

    Road to National Championship тэмцээн Qualifier, Wildcard Qualifier, Invitational,  National Championship шаттай явагдаж байна.

    Зургаан сарын турш үргэлжилж байгаа Road to National Championship тэмцээн нь CS:GODOTA2 төрөлд тус тус 30 сая төгрөгMobile Legends, PUBG Mobile төрөлд тус бүр 20.5 сая төгрөгийн шагналын сантайгаар өндөрлөх юм.

    Road to National Championship тэмцээний нэвтрүүлэгчид MetaEGTechNomadCaster TuvshuunCaster Lexor, Ozen tv нар Jig Jug платформ дээр тэмцээний шууд дамжуулалтыг хүргэж байна. 

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу