CS:GO-ийн энэ оны major тэмцээний сонгон шалгаруулалт болох RMR тэмцээний азийн цуврал эхлээд байгаа билээ. Цувралын эхний тэмцээнд азийн шилдэг 8 баг оролцож байгаа бөгөөд манайхаас Renewal урилгаар, D13 болон Checkmate багууд эрхээ аван оролцож байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Checkmate баг хэсгээс гарах шийдвэрлэхээ тоглолтоо Wings Up багтай хийж 2-0-ийн харьцаатайгаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлж байна. Ийнхүү өнөөдрийн байдлаар Renewal, D13, Checkmate багуудын хувьд хэсгээс гарах боломж нь бүрэн үгүй болсоноор бүгд тэмцээнээс хасагдаж байна.
Хасагдах шатанд A хэсгээс Tyloo тэргүүлж IG хоёрдугаар байраар гарч байгаа бол B хэсгээс Vici тэргүүлж, Wings Up баг хоёрдугаар байраар гарахаар болоод байна. Гэхдээ хэсгийн сүүлийн тоглолт 18:00 цагаас Vici vs Renewal хооронд болох бөгөөд аль баг нь ч хожсон хасагдах шатны байрлалд өөрчлөлт орохгүй юм.