Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Эхний RMR тэмцээнд Vici аваргаллаа

Энэ оны CS:GO-ийн major тэмцээн буюу Stockholm Major-д оролцох эрхийн төлөөх азийн RMR тэмцээн эхлээд байгаа билээ. Тус тэмцээнийг ээлжит удаагаа Хятадын Perfect World-оос зохиож байгаа ба үндсэн тэмцээнд азийн шилдэг 8 баг өрсөлдсөн юм. Монголоос үндсэн тэмцээнд Renewal урилгаар, урьдчилсан шатнаас Checkmate D13 багууд шалгарч оролцсон билээ. Гэвч манай багуудын хувьд аль нь ч хэсгээс шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгасан юм.

Харин өнөөдөр RMR Perfect World League тэмцээний аварга нь тодорсон ба шигшээ тоглолтонд Хятадын Tyloo, ViCi багууд тунаж аваргаар ViCi баг тодорлоо. Цуврал Best of 5 журмаар явагдсан байна. Эхний хоёр мапийг ViCi хожиж эхлүүлсэн ба өөрсдийн сонголт Overpass дээр 16:12, эсрэг багийн сонголт Mirage дээр 16:9-оор тус тус хожсоноор цувралыг 2:0 гэсэн үр дүнгээр эхлүүлсэн юм. Харин ардаас нь Tyloo Inferno дээр 16:13-аар ялалт байгуулж, дөрөв дэх мап дээр 16:13-ийн харьцаатай ViCi ялалт байгуулсанаар тэмцээний аваргаар тодорсон байна. Ингэснээр ViCi RMR-ийн 1600 оноог өөрсдийн болгосон бол Tyloo 1300 оноог авсан.

Харин Монгол багуудын хувьд оноо авч чадаагүй учраас major-т оролцох боломж тун бүрхэг болсон байна. Дараагийн дахин нэг боломж байгаа ч азийг төлөөлөх нэг баг нь хоёр тэмцээний нийлбэр оноогоор тодрох юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img