Ням, 10 сар 24, 2021
top banner

RMR Series: Renewal 2 дараалан ялагдал хүлээлээ

CS:GO-ийн энэ жилийн major тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтууд эхлээд байгаа билээ. Азийн бүсээс нэг баг шалгарах бөгөөд хоёр удаагийн цуврал тэмцээн буюу шалгаруулалт хийх төлөвлөгөө гараад байгаа. Үүний эхнийх нь болох RMR Perfect World League Season 1 тэмцээн эхлээд хэсгийн шатны тоглолтууд шувтаргын шатандаа ороод байна.

Монголоос Renewal урилгаар оролцож, D13 болон Checkmate багууд урьдчилсан шатнаас шалгаран оролцож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Renewal Checkmate багууд хоорондоо учраа тааран тоглож ширүүн өрсөлдөөний эцэст Checkmate 2:0-ийн харьцаатайгаар буулган авлаа. Ингэснээр Renewal багийн хувьд хоёр тоглож хоёр ялагдал хүлээснээр тэмцээнээс хасагдахад тун ойрхон болж ирлээ.

RMR Series: Renewal 2 дараалан ялагдал хүлээлээ Capture 3

Тэдний хувьд эхний тоглолтоо Хятадын Wings Up багтай хийж мөн 2:0-оор ялагдаад байсан юм. Одоо тэд сүүлийн тоглолтоо Vici багтай хийх бөгөөд тэмцээний гол фаворитын эсрэг тун хүнд тоглолтыг хийнэ. Тухайн тоглолтонд хожсон ч хэсгээс гарах боломж ихсэнэ гэхэд хэцүү бөгөөд бусад тоглолтын үр дүнгээс хамаарах юм.

Харин нөгөө хэсэгт нь багтаад буй D13 багийн хувьд Newhappy багийг 2:0-ийн харьцаатайгаар буулган авч өөрсдийгөө дийлдэшгүй байгаагаа дахин нотлон харуулав. Checkmate багийн хувьд одоогоор нэг л тоглолт хийсэн бөгөөд тухайн тоглолт нь бидний дээр дурдсан тоглолт билээ.

Тэмцээнд өрсөлдөж буй 8 багийн хувьд хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа ба хэсэг бүрээс хоёр баг шалгарч Stage 2-д шалгарах бөгөөд тухайн дөрвөн багийн хувьд дахин тойргоор тоглож хасагдах шатанд ямар байрлалаас тоглохоо шийдэх юм.

RMR Series: Renewal 2 дараалан ялагдал хүлээлээ Capture 4

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img