Пүрэв, 10 сар 6, 2022
Бусад

    Эхний RMR тэмцээн зарлагдав: Монголоос Renewal уригдлаа

    CS:GO-ийн хамгийн том тэмцээн буюу major тэмцээний сонгон азийн бүсийн сонгон шалгаруулалт буюу азийн RMR тэмцээн зарлагдлаа. Намар болох Стокхолм мэйжорт оролцох багуудыг тодруулах зорилготой RMR цуврал тэмцээн энэ жил хоёр удаа болно гэдгийг өмнө зарлаад байсан юм. Тэгвэл эхний тэмцээн нь энэ дөрөвдүгээр сар болон тавдугаард сард явагдахаар боллоо.

    Уг тэмцээнийг Хятадын Perfect World зохион байгуулах бослон байна. Тус байгууллагын хувьд өмнөх жилийн гурван RMR цувралын хоёрыг нь зохион байгуулж байсан удаатай. Тэгвэл энэ удаагийн тэмцээнийг тэд 4 сарын 14-17 хооронд эхлүүлэхээр болсон бөгөөд тус хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалт явагдах аж.

    Одоогоор 8 багтайгаар явагдах үндсэн тэмцээнд нь 4 баг уригдсан бөгөөд Хятадын гурван баг буюу Vici, Tyloo, Invictus багууд багтаж байгаа бол Монголоос Renewal баг уригджээ. Харин үлдсэн 4 эрхийг ирэх 7 хоногт явагдах нээлттэй сонгон шалгаруулалтаас тодруулах аж.

    Нээллтэй шалгаруулалтын бүртгэл: 4 сарын 9-12
    Нээлттэй сонгон шалгаруулалт: 4 сарын 14-17
    Хэсгийн шат: 4 сарын 20-25
    Хоёрдугаар шат: 4 сарын 28-30
    Финалын шат: 5 сарын 2-3

    Тэмцээний шагналын мөнгийг үндсэн тэмцээнд оролцох 8 баг хувааж авна.

    1. $30,000 + 1600 RMR points
    2. $25,000 + 1500 RMR points
    3. $15,000 + 1400 RMR points
    4. $10,000 + 1300 RMR points
    5-8. $5,000

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу