Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    Riot Games тоглогчдын хаягийг хамгаалсан шинэ зүйл хийлээ.

    Riot Games бидний сайн мэдэх цахим спортын төрөл League of Legends, Valorant тоглоомыг хөгжүүлсэн билээ.

    Riot Games өөрийн платформ дээрхи тоглогчдын хувийн хаягийг хамгаалах үүднээс “олон хүчин зүйлийн баталгаажуулалт”-ыг (Multi-Factor Authentication; MFA) албан ёсоор эхлүүлснээ зарлалаа. Ингэснээр тоглогч өөрийн хаягаа хамгаалж, өөрийн тоглолтын түвшин, тоглоомын хэрэгсэл, төлбөрийн картууд, дижитал items зэргээ алдах эрсдэлийг бууруулах, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой.  

    Riot Games-ийн энэ шинэ систем нь зөвхөн шинэ эсвэл баталгаажуулаагүй төхөөрөмжөөс нэвтрэх үед код оруулахыг шаарддаг хуучин функцийг өөрчилж, өөрийн хаяг руу нэвтрэх бүрт код оруулдаг болно. 

    Riot Games MFA

    Олон хүчин зүйлийн баталгаажуулалт гэж юу вэ?

    Riot Games MFA нь баталгаажуулалтын хоёр (two forms of authentication) хэлбэрийг амжилттай хэрэглэсний дараа л тухайн хүний ​​данс руу нэвтрэх боломжийг олгодог цахим аюулгүй байдлын хэлбэр. Энэ нь хүмүүс нууц үг гэхээс илүүтэйгээр өөрийн бүртгэл, мэдээллээ хамгаалахад ашиглагддаг.

    Яагаад чухал вэ?

    Олон цагийн хөдөлмөр, зарцуулсан хөрөнгө оруулалтаа хамгаалахын тулд MFA-г идэвхжүүлснээр та нууц үг, төлбөрийн мэдээлэл, мэдээж хэрэг өөрийн тоглолтын түвшин, дижитал хэрэгсэл, цуглуулгаа хамгаалах болно. Хэдийгээр ингэж баталгаажуулах нь өөрийн сонголт хэдий ч цахим орчинд аюулгүй байж, өөрийнхөө хаягийг хамгаалан сэтгэл амар байх боломжийг олгож байна. 

    Riot тоглоомын үйлчлүүлэгчид Riot-ийн албан ёсны нэвтрэх портал, Riot Client, Riot Mobile, RiotGames.com дээр тоглогчид MFA-г ашиглах боломжтой. Харин Garena болон бусад гуравдагч талын порталуудаар нэвтэрсэн тоглогчид MFA-г ашиглах боломжгүй болно.

    Энэхүү шинэ систем нь таныг цахим шуудангаар баталгаажуулахыг шаардах боловч бид сайжруулахын тулд хичээнгүйлэн ажиллаж, энэ оны сүүлээр олон шинэчлэлтүүд хийх болно. 

    Олон хүчин зүйлийг баталгаажуулах зөвлөлгөөг энэ линкээр орж аваарай. 

    Riot Games тоглогчдын хаягийг хамгаалсан шинэ зүйл хийлээ. riot mobile multigame promo final 1920x1080 1
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэлMESA Premier:Unified Edition-д Stalwart Esports аваргаллаа
    Дараагийн нийтлэлPMGC 2021

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу