Пүрэв, 11 сар 24, 2022
Бусад

    RIO Major Stickers – үүдийн талаар ингэж ярьжээ.

    Rio Major Stickers бол манай улсын CS:GO төрлийн баг IHC-ийн хувьд хоёрдах нь юм.

    IHC багийн Rio Major Sticker – үүд

    Харин ESL Counter-Strike сувгаар энэ жилийн Major-т оролцсон тамирчдын sticker-ийн талаар Fnatic багийн William MEZII Merriman, Fredrik ROEJ Jorgensen; OG багийн Nemanja NEXA Isokovic, Shahar FLAMEZ Shushan нар өвөрмөц байдал (signature), гоо зүй (aesthetic) талаас нь санал бодлоо илэрхийлж, оноо өгчээ.

    Нийт nor, sexa, simple, kindr, bit, ropz, osee, vini, fallen, taco, soffee, apex нарын тамирчдаас гадна Монгол улсын IHC багийн тамирчид sk0R Б.Тэнгис, kabal Б.Бат-Энх нарын sticker-ийн талаар саналаа өгчээ.

    Skor sticker -ийн талаар “R үсэг нь харахад ойлгомжгүй, гэхдээ өөрийнхөө өнгөрсөн үеээ холбохыг оролдсон байх, буун дээрээ тавихад жоохон тиймэрхүү, гэхдээ энэ бол түүний анхны sticker, дараа дараагийн Major-т улам сайжрана” гэж санал бодлоо хэлжээ.

    Kabal sticker -ийн талаар “маш гоё байна, ялангуяа B үсгийг нум сум хэлбэртэй бичиж, L үсгийг сумны зэв хэлбэрээр гаргасан нь үнэн cool; арын дэвсгэр дээр 3 багана (IH) байгаа нь их таалагдаж байна; харин үсгийн хэв нь арай бүдүүн байгаа а үсгийн дундах зайг харагдуулахгүй байна” гэж саналаа хэлээд OG багаас 10 Fnatic багаас 9 оноо өгчээ.

    Энэ нь ямар нэгэн шалгаруулалт биш, хамгийн гол нь 1.7 сая дагагчтай YouTube сувгаар Монгол улсын цахим спортын тамирчдын sticker-ийн талаар дурдаж байгаа нь бахархууштай юм.


    Sticker-ийн тухай бичсэн дараах мэдээллийг уншаарай.

    IHC багийн стикер, ер нь стикер гэж юу вэ?

    Эх сурвалж: ESL Counter Strike

    ЭХ СУРВАЛЖ:ESL Counter Strike
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу