Пүрэв, 11 сар 24, 2022
Бусад

    Rio Major-т IHC багийн тоглолтууд

    Бразил улсад болж буй Rio Major-т IHC багийн тоглолтуудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. 

    Энэ оны хоёр дахь CS:GO Major тэмцээн Бразил улсын Рио Де Жанейро хотод болж байгаа билээ.  Дэлхийн шилдэгүүд цугларч аваргаа тодруулдаг Rio Major-т IHC баг Ази тивийг төлөөлөн оролцлоо.

    updated

    250 мянган долларын шагналын сантай Rio Major-т оролцож буй багууд тэмцээний Challenger, Legends шатуудад өрсөлдөнө.

    Rio Major-т Challenger шат нь Swiss форматаар явагджээ.

    Тэд Rio Major: Challengers Stage-д 

    • 9-16 vs. 🇺🇸Evil Geniuses
    • 12-16 vs. 🇷🇺Outsiders
    • 2:1 vs. 🇧🇷00NATION
    • 0:2 vs. 🇪🇺OG Esports гэсэн үр дүн бүхий тоглолтуудыг үзүүлсэн юм.
    • IEM Rio Major 2022 тэмцээний Challenger’s шатны Swiss Round 4-т Европ тамирчдаас бүрдсэн OG багийн эсрэг тоглож 0:2 харьцаатай хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ. 
    • Хэд хэд хойшлогдсон IHC багийн тоглолт үнэхээр нь CSGO-ийн түүхэнд байгаагүй үзүүштэй, яриуштай тоглолт боллоо. META (Mongolian Esports Tournament Arena)  тоглолтыг 5 цагийн турш нийт 5 мянга гаруй үзэгчдэд тайлбарлан хүргэлээ. IHC баг, Бразил улсын 00Nation багийгAncient талбай дээр 14:16 харьцаагаар, Inferno талбай дээр 19:16 харьцаагаар, Overpass дээр 19:16 харьцаагаар хожиж, нийт оноо 1-2 болж тэмцээнээ үргэжлүүлэхээр боллоо. 
    • Swiss round 3-т  IHC баг 0-2 оноотой байгаа тул цаашдаа тэмцээнээс хасагдахгүйн төлөө шийдвэрлэх тоглолтыг Бразилын 00nation багийн эсрэг Bo3 форматаар үзэгчидтэйгээр тайзан дээр хийнэ. Гэтэл  өмнөх багийн тоглолт оройтож эхлэх, техникийн саатал зэргээс болж одоо хэрнээ тодорхой хугацаагүй хойшилсоор байна. Хожил авсан баг 1-2 рекордтой тэмцээнийг үргэлжлүүлэх бол хожигдол авсан багийн хувьд энэ удаагийн Major өндөрлөх юм.
    • Swiss round 2-т (MOUZ багт хожигдсон) Орос улсын Outsiders багт 12:16 харьцаатай хожигдож 0-2 оноотой;
    • Swiss Round 1-т Америк тивийн сонгон шалгаруулалтаас хоёроор гарч ирсэн Evil Geniuses багтай тоглож‘Nuke’ талбайд 9:16 харьцаатай хожигдож 0-1 оноотой;

    Rio Major-ийн эргэн тойронд: (Эх сурвалж: kRo’s conner )

    Swiss форматыг хялбараар тайлбарлавал нэг иймэрхүү…

    • 2-р шат: Ялсан баг нь ялсантайгаа, ялагдсан баг нь ялагдсантайгаа…
    • 3-р шат: 2:0 болсон багууд нь хоорондоо, 1:1 болсон нь хоорондоо, 0:2 болсон багууд нь хоорондоо…гэх мэтээр 3 ялсан баг нь дараагийн шат руу шалгарч, 3 хожигдол амссан баг нь тэмцээнийг орхино.

    OG vs. Grayhound багуудын тоглолтын үеэр degster-ийн сууж байгаа компьютер нь бие халаалт хийх үед 9 удаа унтарсан ч тоглолтыг эхлүүлсэн гэнэ. Улмаар яг тоглолт дунд 10 дахиа унтарсан тул процессорыг нь сольж SSD-с тоглогчийн тохиргоог дахин хийжээ. 


    IEM Rio Major 2022 тэмцээний Challengers, Legends шатууд өрнөх Riocentro заалны харагдах байдал. Тоглолтууд 2 зэрэг явагдах бөгөөд үзэгчидтэй танхимд тоглох тоглолт болон арын студид явагдах тоглолтууд гэж 2 ангилж байгаа юм. Мэдээж заалны үзэгчдийг хөгжөөх талаасаа Бразилын багуудыг илүү ихээр зааланд тоглуулах ч бас давхар бүх багийг ядаж нэг удаа тайзан дээр тоглуулахаар тоглолтуудыг нь тааруулна гэдгээ зохион байгуулагчдын зүгээс дурдсан юм.

    Тайзан дээр 5 тоглогч суух хэсэг 4 ширхэг бэлдсэн байгаа нь нэг тоглолт дуусахад араас нь дараагийн тоглолтыг шууд эхлүүлэхийн тулд бэлтгэх-хугацааг багасгахын тулд ингэж тайз зассан байна. Жирийн үед нэг багийн тоглолт дуусаад дараагийн баг нь тоноглолоо залгаж тохиргоогоо хийхэд хамгийн багадаа 25мин болдог бол энэ удаад тэгэхгүйгээр шууд залгаад тоглолтууд нь эхлэх нь ээ.


    Эх сурвалж: esportsnews.mn

    CS:GO төрлийн IEM Rio 2022 мажор тэмцээний Ази Номхон далайн бүсийн RMR (Regional Major Ranking)-ийн тоглолтодууд өндөрлөж Монгол улсын Team IHC баг  JijieHao International багийг 2:0 тооны харьцаатайгаар, Австралийн Grayhound багийг 2:0 тооны харьцаатайгаар хожсоноор бүсийн RMR-аас Бразил улсын Рио Де Жанерод болох  IEM Rio Major-т оролцох эрхээ авч чадлаа. Ази бүсийн RMR тэмцээнд Азийн 4 бүсээс шалгарч гарсан багууд Австрали улсын Мельбөрн хотноо LAN хэлбэрээр өрсөлдсөн билээ.

    Холбоотой мэдээлэл

    Team IHC баг 2 дахь Мажорт орох эрхээ авлаа

    IHC ба Rio Major 2022

    ЭХ СУРВАЛЖ:META, kRo's conner
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэл
    Дараагийн нийтлэл

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу