Ням, 10 сар 24, 2021
top banner

Renewal багийн Dreamhack Open-оос авсан LAN эрх хүчингүй боллоо

ESL-ээс зохион байгуулсан Dreamhack Open Asia тэмцээнд Монгол улсын Renewal баг түрүүлж IEM Fall 2021 тэмцээнд дэлхийн шилдэг багуудтай LAN-аар буюу Европ тивд очиж өрсөлдөхөөр болоод байсан билээ. Гэвч уг шийдвэр өнөөдөр цацагдсан IEM Fall-ийн шинэчлэлийн дагуу цуцлагдаж байна.

Учир нь ESL энэ жилийн major тэмцээний өмнөх RMR тэмцээнүүдийг бүх бүс буюу 6 бүст зохион байгуулахаар болсон байна. Ийнхүү IEM Fall буюу намрын улирлын тэмцээнээ RMR болгон өөрчилсөн ажээ. Ингэснээр Европ тивийн RMR-ээс бусад бүсийн тэмцээн онлайнаар явагдаж, Европынх л зөвхөн LAN-аар явагдах болжээ. Тиймээс Renewal баг Европ руу өрсөлдөх шаардлагагүй болж зөвхөн RMR тэмцээндээ л өрсөлдөх болж байна.

Гэхдээ Dreamhack Open тэмцээнээс LAN эрх авсан багуудад дараа жил боломж олгоно гэдгээ ESL мэдэгдсэн бөгөөд ESL-ийн өөр тэмцээнүүдэд оролцох боломжийг олгоно гэжээ.

Харин намрын улирлын RMR тэмцээнүүд дараах хуваарийн дагуу явагдахаар товлогджээ.

Europe
August 28-29 — Open qualifier #1
September 2-3 — Open qualifier #2
September 4-5 — Open qualifier #3
September 9-10 — Open qualifier #4
September 14-16 — Closed qualifier
September 29-October 10 — Main event (LAN)

North America
September 9-10 — Open qualifier #1
September 11-12 — Open qualifier #2
September 18-19 — Closed qualifier
October 5-10 — Main event

CIS
September 9-10 — Open qualifier #1
September 11-12 — Open qualifier #2
September 18-19 — Closed qualifier
September 29-October 3 — Main event

Asia
September 9-10 — Open qualifier #1
September 11-12 — Open qualifier #2
September 17-19 — Closed qualifier
October 5-10 — Main event

South America
September 9-10 — Open qualifier #1
September 11-12 — Open qualifier #2
September 17-19 — Closed qualifier
September 29-October 3 — Main event

Oceania
September 9-10 — Open qualifier #1
September 11-12 — Open qualifier #2
September 17-19 — Closed qualifier
September 29-October 3 — Main event

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img