Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    Renewal баг IEM Fall 2021 тэмцээнд ази тивийг төлөөлөх эрхтэй боллоо

    Dreamhack Master тэмцээний азийн бүсийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний финалын шатанд Монгол улсын 3 баг, Хятадын 1 баг буюу Lynn Vision нар шалгаран үлдээд байсан юм. 4 багийн хооронд double elimination-ээр явагдсан тус тэмцээнд Renewal Checkmate багууд финалд үлдсэн бөгөөд best of 5 цувралд Renewal баг 3:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулж аваргаар тодорлоо.

    Ийнхүү тэд ази тивийг төлөөлөн IEM Fall 2021 тэмцээнд оролцохоор болж байна. Онцлог нь тэмцээн LAN-аар явагдах бөгөөд одоогоор байршил нь тодорхойгүй байгаа юм.

    Энэхүү азийн шалгаруулалтад Хятадын VICI, Tyloo багууд тодорхойгүй шалтгааны улмаас оролцоогүй. Хятадаас хамгийн том төлөөлөгч нь Lynn Vision байсан ч Монгол багуудад дараалан ялагдаж тэмцээнийг өндөрлүүлсэн.

    Финалын Bo5 цувалд Renewal баг upper bracket-аас шалгарсан гэдэг утгаар нэг мапын давуутай эхэлсэн бөгөөд арын хоёр мап дээр dust2, overpass дээр дараалан 16-7-оор ялсан байна. Checkmate-ийн шинэ тоглогч bart4k тун сайн тоглолтыг үзүүлж 34 фрагтай багаа тэргүүлсэн бол kaz, h4wk нар хоёр мапын туршид нийт 19 kills-ийг л хийсэн байна.

    Монголын топ багуудад дахин нэг том тэмцээн хүлээгдэж байгаа нь 7 сарын 4-өөс 7 сарын 31 хооронд явагдах MPS Finals тэмцээн бөгөөд ялагч нь 20 сая төгрөг, Израйлын Эйлат хотод болох IESF World Championship тэмцээнд Монгол улсыг төлөөлөх эрхийг авах юм.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу