MESA Pro Series Final тэмцээний шилдэг 6 багийн тойргийн тоглолтууд эхнээсээ дуусч гранд финалд шалгарах эхний багийн нэр тодорлоо. 5 тойргийн тоглолтоос Renewal баг 4 ялалт байгуулж 10 оноотойгоор хэсгээ тэргүүлэх нь ойлгомжтой болсон байна. Тэд сүүлийн тоглолтдоо хүснэгтийн 2-р байранд бичигдэж байсан The Black Company багтай тоглож 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа.
Тоглолтын эхний мап Renewal багийн сонголт байсан бөгөөд Dust2 гэсэн сонголт дээрээ Renewal илт илүүрхэж эхэлсэн. 10 раундын дараа гэхэд онооны харьцаа 9:1-ээр Renewal-ийн талд байсан ч тоглогчдын банк дахь мөнгө 1000-аас дээш даваагүй байлаа. Энэ нь тоглолтыг хэр ойрхон явагдаж байсныг харуулна. TBC баг олон раундыг дараалж алдаж байсан ч эсрэг багийнхаа олон тоглогчийг унагаж, агуулгын хувьд ойрхон тоглолтыг үзүүлж байсан юм. Улмаар эхний хагасын төгсгөлд TBC раундаа гүйцээж 10-5-ийн харьцаатай байраа солив. Хоёрдугаар хагаст TBC тухайн мапийн terror давуу талыг харуулж, 16:12-ийн харьцаатайгаар ялалт байгуулж Renewal-ийг хүнд байдалд оруулсан байна. Magnumz, stardust нарын шилдэг тоглолт буюу нийлээд 60 frag хийсэн байдал, үлдсэн тоглогчдын жигд тоглолт багаа ялалтад хөтөлсөн.

Гэсэн ч арын хоёр мап дээр Renewal баг өөрсдийн төгс тоглолтоо харуулж, 16:8, 16:2 харьцаатайгаар ялалт байгуулж гранд финалын эрхээ авсан байна. Энэ тэмцээний хувьд 6 баг тойргоор тоглож тэргүүлсэн баг нь гранд финалын эрхийг шууд авсан бол үлдсэн 5 багаас 2-4-р байранд орсон багууд нь шийдвэрлэх тоглолтуудыг хийж ялагч нь тодрох юм.
Мөн энэ тоглолттой зэрэгцээ явагдсан Aravt vs BCO багуудын тоглолтод BCO баг 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулж 8 оноотойгоор хасагдах шатны эрхээ авсан байна. Харин өнөөдрийн сүүлийн шийдвэрлэх тоглолтод D13, Checkmate багуудын хожсон нь хасагдах шатны эрхээ авах бол хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлнэ.
