Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Renewal баг туслах дасгалжуулагч шалгаруулж авна гэдгээ зарлалаа

Саяхан шинээр байгуулагдаж CS:GO төрөлдөө ex-Tiger багийн тамирчдыг авсан Renewal баг туслах дасгалжуулагчийн үүрэг дээр сонгон шалгаруулалт зарлалаа. Багийн ерөнхий дасгалжуулагчаар Hellhound буюу Батсуурь ажиллаж байгаа юм. Харин энэ удаагийн шинэ ажлын байран дээр туслах дасгалжуулагч буюу эсрэг багуудын судалгаа хийх, багийн тактик, тоглолтын арга барил зэрэг дээр анализ хийх хүнийг хайж байгаа ажээ.

Энэ талаар багийн олон улсын харилцаа хариуцсан менежер Дөлгөөн ийнхүү тайлбарлсан байна.

“Бид өөрсдийн тоглолтоо сайжруулахын тулд багийн дасгалжуулагч, тамирчны хооронд багийн тактикийн холбоог илүү сайн явуулж, тактик зэрэг дээр ажиллах туслах дасгалжуулагчийг хайж байна” гэжээ. Сонирхсон хүмүүс contact@renewal.mn хаягаар материалаа илгээх юм.

Renewal-ийн хувьд саяхан Funspark Ulti тэмцээний шөвгийн 8-д Tyloo багт хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин өнөөдөр дотоодын MESA Pro Series #2 тэмцээнд D13, Checkmate багуудад дараалан хожигдсоноор тэмцээнээ 5-р байранд орж өндөрлүүлсэн байна. Тэдний дараагийн тэмцээн нь Perfect World League Season 1 бөгөөд тэмцээний хэсгийн шатанд шууд урилгаар оролцох хуваарьтай байгаа юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img