Ням, 10 сар 24, 2021
top banner

Английн хөлбөмбөгийн Ридинг баг Испортын платформ гаргалаа

Английн хөлбөмбөгийн Ридинг баг электрон спортын Риван байгууллагатай хамтран Royal нэртэй испортын платформ гаргалаа. Уг платформ нь Фифа 21 төрлийн тэмцээн хийх зориулалттай юм. Ридинг багийн хувьд 1871 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 150 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа юм.

Уг ажлын талаар багийн зар сурталчилгаа хариуцсан захирал Тим Килпатрик хэлэхдээ: “Бид энэ жил багийнхаа 150 жилийн баялаг түүхийг тэмдэглэх гэж байна. Ирээдүйг харсан алхам хийж испортын платформыг Ривалтай хамтран байгуулж байгаадаа үнэхээр баяртай байна. Бид хөлбөмбөг испорт хоёрыг холбосноор маш сайхан хамт олныг бүрдүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. ” гэжээ.

Ривалын хувьд өмнө нь Уатфорд, Астон Вилла зэрэг клубуудтэй хамтран ажиллаж байсан юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img