Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

PUBG Mobile Open Springs тэмцээнээс 44 баг бандууллаа

PUBG Mobile тоглоомын hacker, cheater-үүдтэй тэмцэлдээд багагүй хугацааг үдэж байна. Гэвч мэргэжлийн талбарт хүртэл hack, cheat хэрэглэх тохиолдлууд гарсаар байна. PUBG Mobile-ийн хаврын улирлын тэмцээний нээлттэй шалгаруулалтууд эхлээд байгаа ба 50 гаруй багийг тэмцээнээс хасч, 44 багийг бандсан байна. Tencent-ийн хувьд hacker, cheater-үүдтэй идэвхтэй тэмцэж байгаа бөгөөд тоог нь олшруулахгүйн тулд бүр ч нарийн арга хэмжээнүүдийг авч байгаа аж.

Энэ удаад тоглоомын эрхийг эзэмшигч Tencent-ээс анх удаагаа уг бан авсан багуудын нэрийг олон нийтэд нээлттэй зарлалаа. Өмнө нь олон нийтэд зарлах нь байтугай зарим багууд хасагдсан шалтгаанаа мэдэхгүй байх нь ч цөөнгүй гардаг байжээ. Үүнээс шалтгаалаад багууд бангийн шалтгааныг болон багуудын нэрсийг олон нийтэд ил болгох талаар хүсэлтүүдийг тавьсаар байсан юм.

Ийнхүү Tencent эцэст нь багуудаа сонсож бандуулсан багуудын нэрс болон шалтгааныг олон нийтэд нээлттэй зарласан байна. Үүний дийлэнх хувийг anti-cheat-ний хамгаалалтыг өөр аргаар аргалах гэж үзсэн, гуравдагч software ашигласан, нэг аккаунтаас өөр олон янзын region-оос хандсан зэрэг асуудлууд эзэлж байжээ.

Дэлгэрэнгүй: Бан авсан багуудын нэрс болон шалтгаантай танилцах

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img