Лхагва, 10 сар 5, 2022
Бусад

    PUBG Mobile Энэтхэгт өөр нэрээр орж ирсэн ч дахин бандуулж магадгүй байна

    Krafton-ийн PUBG Mobile Энэтхэг улсад шинэ нэрээр буюу Battleground Mobile India нэртэйгээр эргэн ирнэ гэдгийг зарлаад байсан билээ. Өмнө нь PUBG Mobile үндсэн тоглоомыг Энэтхэгт тоглохыг нь бандаад байсан юм. Мэдээж маш том зах зээлээ алдсан гэдэг утгаараа тоглоом хөгжүүлэгчдийн зүгээс хариу арга хэмжээг авч өөр нэрийн дор тоглоомоо дахин оруулна гэдгээ зарласан.

    Гэвч тоглоомыг Энэтхэг тус нэрийн дор нээлтээ хийхээс нь өмнө бандахыг Энэтхэгийн парламентийн гишүүд уриалж эхэллээ. Цаашлаад ерөнхий сайд руугаа бан хийх бичгийг өргөн барьсан тухайн мэдээллүүд гарсан байна.

    Энэтхэгийн NODWIN Gaming баг энэ оны гурван сард Krafton-оос 22 сая долларын санхүүжилт авсан. Цаашлаад энэхүү мэдээлэл нь PUBG Mobile Энэтхэг эргэн ирнэ гэдэг дохиог өгөөд байсан юм. Одоогоор Battleground Mobile India тоглоомын албан ёсны нээлт хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч Энэтхэгийн зарим нөлөөлөгчдийн мэдээллээр энэ сарын сүүлд хэмээн цуу гараад байгаа.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу