Лхагва, 12 сар 8, 2021
top banner

PUBG Mobile Global Championship энэ жил 40 багтайгаар 6 сая долларын шагналын сантайгаар явагдана

Монголын Zeus Esports Clan баг сенсаци дэгдээж PUBG Mobile дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлсэнээс хойш бараг нэг жилийг ардаа үджээ. Тэгвэл энэ жилийн дэлхийн аварга альхэдийн эргэн ирэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн тэмцээн 6 сая долларын шагналын сантай явагдаж байгаа нь тэмцээний үнэ цэнийг улам нэмэгдүүлээд буй.

PUBG Mobile-иййн Хятадын өөрсдийн хувилбар гэж хэлж болох Peacekeeper Elite League-ийн Season 4 эхлэх гэж байгаа ба 11 сарын 28-ныг дуустал Хятадын 20 багтайгаар явагдах гэж байна. Peacekeeper Elite-ийн хувьд Хятадын засгийн газрын тоглоомын хоригуудтай холбоотойгоор үүдэн гарсан тоглоом юм.

Одоогоор тэмцээнд оролцох багууд бүрэн тодорч дуусаагүй байгаа ба Монгол улсаас баг оролцох боломж ганц л байгаа. Zeus Esports Clan харамсалтай нь бүсийн шалгаруулалтаас хасагдсан бөгөөд цааш тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин хуучнаар Astra Academy буюу Stalwart Esports 11 сарын 11-14 хооронд явагдах MENA& South Asia-ийн аваргаас дэлхийн аваргад оролцох эсэхээ шийдүүлнэ.

Дэлхийн аварга энэ жил эхний шатнаас нь тоолвол 40 баг өрсөлдөх бөгөөд 6 сая долларыг хувааж авна. Эхний шат 11 сарын 30-аас эхлэх хуваарьтай байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img