Пүрэв, 11 сар 24, 2022
Бусад

    PUBG MOBILE 2.3 ХУВИЛБАР МЕССИТЭЙ ХАМТРАН “GLOBAL CHICKEN CUP”, ХӨЛБӨМБӨГӨӨС СЭДЭВЛЭСЭН “ITEM”-УУД БА АРГА ХЭМЖЭЭНҮҮД, ШИНЭЧИЛСЭН ТОГЛООМНЫ ГОРИМ БОЛОН БУСАД ОЛОН ЗҮЙЛСИЙГ ТАНИЛЦУУЛНА

    PUBG MOBILE 2.3 шинэ Хувилбарыг удахгүй танилцуулах бөгөөд онцлох шинэчлэлүүд нь:

    • Лионель Месситэй хамтарсан PUBG MOBILE Global Chicken Cup, шинэ “item”-ууд, арга хэмжээ болон шинээр танилцах газрын зургийн шинэчилсэн бүсүүд
    • Найзуудтайгаа хамт “Rank”-аа өсгөж болох “Unite for One Goal” буюу “Нэгэн Зорилго дор Нэгдэхтүн” уриатай сошиал арга хэмжээ
    • Cycle 3 Season 9 ба Royal Pass 17-р сарын шинэ контентууд

    PUBG MOBILE 2.3 шинэчлэл

    УЛААНБААТАР–2022 оны 11-р сарын 17–Маргааш PUBG MOBILE шинэ 2.3 Хувилбарын шинэчлэлийг танилцуулах ба, Лионель Месси PUBG MOBILE-ын Global Chicken Cup-ын хүндэт ахмадаар нэгдэж байгааг тэмдэглэн хөлбөмбөгөөс сэдэвлэсэн төрөл бүрийн “Item”-ууд (тоглоомон дахь хувцас, тээврийн хэрэгслүүд г.м.), арга хэмжээнүүд зэрэг олон шинэчлэлүүдийг нэгтгэсэн байна. PUBG MOBILE-ын спортын мартагдашгүй улирал эхэлж, хоёр гайхалтай тоглоом нэг доор нэгдлээ. Cycle 3 Season 9 ба Royale Pass 17-р сарын хүрээнд тоглогчид төрөл бүрийн шинэ “Item”-уудыг нээн, хэрэглэх боломжтой болно.

    2.3 Хувилбар Шинэчлэлд Лионель Месси PUBG Mobile Global Chicken Cup-ийн ахмадаар ажиллах бөгөөд түүнтэй хамт олон газрын шинэчлэл, тоглогчдод зориулсан төрөл бүрийн шагнал, “Item”-ууд орж ирэх юм – Мессигийн арга хэмжээний урилгыг хүлээн авч, онцгой шагналууд болон маргаашнаас танилцуулах хамтарсан шинэ жерсиг аваарай. Түүнчлэн Erangel, Livik ба Nusa-гийн тулааны талбарууд дээр байгаа тоглогчид өмсөхөд хурд нэмэх Месси-гийн алтан шаахайг хайж олох боломжтой болох ба “Wonder Football”-ыг ашиглан өрсөлдөгчдөө бөмбөг өшиглөн, газардсан цэг рүүгээ чирэхэд ашиглаж болно. Үүнээс гадна нэг хүний “Zorb Football” бөмбөгийг ашигласнаар тоглогчид өөрийгөө маш том хөл бөмбөг дотор хийн, багийн гишүүд нь түүнийг хол зайд өшиглөх боломжтой. 11-р сарын 23-нээс гарах 2.3 Хувилбарын Шинэлчлэлээр Месси-тэй холбоотой дахин давтагдашгүй шинэ өмсгөл, “Item”-ууд нэмж танилцуулагдах юм.

    Хөлбөмбөгийн карниваль бүс нэмэгдсэнээр Erangel-ийн уурхайн цооног орвонгоороо өөрчлөгдөж байна. “Zorb Football”-д тусгайлан хийсэн замуудаар аялж, нэмэлт хангамж, сэдэвчилсэн “Item”-уудаар дүүрэн, ойрхи дорнодын архитектураас санаа авсан үзэсгэлэнт шинэ хотын цогцолборыг үзээрэй. Тоглогчдыг зөвхөн тодорхой хугацааны дараа л нээгддэг шинэ эрдэнэсийн санг ашиглахыг зөвлөж байна, ердийнхөөс илүү үнэ цэнэтэй хангамжийг түүнээс олж авах боломжтой, мөн тухайн бүсэд очсоноор автоматаар дахин төрөх картыг хүлээн авна, түүгээр тулааны талбарт эргэн ирэх боломжыг ашиглаарай.

    Түүнчлэн, Erangel-ын эргэн тойронд төрөл бүрийн хэмжээтэй хөлбөмбөгийн талбайнууд байрлуулсан бөгөөд тоглогчид өөрсдийн чадварыг харуулж, хөл бөмбөгийг торонд оруулснаар нэмэлт хангамж авах боломжтой. Тоглогчид маш сайн халхавч болдог ч хэт их гэмтэл авсны дараа дэлбэрдэг “Giga” хөл бөмбөгийг олж, ашиглах боломжтой. Эцэст нь тоглогчид хөл бөмбөгийн хэлбэртэй агаарын дуслыг дууддаг Football Flare Guns-ийг ашиглах, мөн хөлбөмбөгийн сэдэвт Spawn арал дээр тулалдаанд бэлтгэх боломжтой бөгөөд ингэснээр тоглогчид тоглоом эхлэхээс өмнө шинэчлэлтийн олон шинэ зүйлийг туршиж үзэх боломжтой болно.

    Хөлбөмбөгийн улирлын баярт уур амьсгалтай, PUBG Mobile 2.3 хувилбарын шинэчлэлт нь “Unite for One Goal” буюу “Нэгэн Зорилго дор Нэгдэхтүн” арга хэмжээг багтаасан бөгөөд энэ нь баг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, тоглогчдод анх удаагаа баг бүрдүүлэн Найзуудтайгаа “Rank”-аа ахиулах боломжийг олгоно! 11-р сарын 20-ноос 12-р сарын 3-ны хооронд өдөр бүр найзуудтайгаа багаар тоглодог хүмүүст үнэлгээгээ хамгаалах, эхний 30-д орсон тохиолдолд нэмэлт оноо олгох, сорилтын оноог 2 дахин үржүүлж олгох гэх мэт олон олон хөнгөлөлтүүдийг авах боломжтой.

    PUBG Mobile 2.3 хувилбарын шинэчлэлт нь Cycle 3  Season 9-ийг эхллүүлж байгаа бөгөөд үүнтэй хамт хэд хэдэн шинэ “Legendary items”, түүнчлэн түвшний зорилтын системийн шинэчлэлтүүд – улирлын тогтоосон зорилтдоо хүрэхэд нэмэлт урамшуулал авах болно.

    Royale Pass 17-р сар: Astral Splendor контент болон шинэчлэгдсэн RP Favorites Crate, мөн бусад зүйлстэй хамт 11-р сарын 19-нд бууна! Бусад шинэчлэлтүүдэд багийн гишүүд тоглолтын үеэр Airplane Ranking-д орсон тохиолдолд тэмдэглэдэг систем багтсан бол урамшууллын RP оноо болон Group худалдан авалт үргэлжилсээр байх болно.

    Тоглогчид мөн, удахгүй тулааны талбарыг газрын зургаас томруулж харах боломжтой болно, энэ үйлдэл нь удахгүй зарлагдах, дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгчтэй хийгдэх хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа болно. Үүнд юу багтсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй тогтмол хамт байгаарай.

    PUBG Mobile 2.3

    Эдгээр сэтгэл хөдөлгөм шинэчлэлт дээр нэмэгдэн, худалдан авах боломжтой хоёр шинэ дүрүүд болох Lorenzo, Laith болон Myth Factory Lucky Spin-ийн шинэ арга хэмжээ зохиогдох бөгөөд энэ нь тоглогчдод Mythic Item авах боломжийг олгоно. PUBG MOBILE-ийн жил бүр зохион байгуулдаг Cyber долоо хоног мөн 11-р сарын 20-нд эргэн ирэх бөгөөд Cyber Famous зэвсэг болон Cyber Sign-In давуу талуудыг эдэлнэ.

    Мөн PUBG MOBILE-д Erangel, Livik, Nusa-н цаг агаар, тээврийн шинэчлэл, аюулгүй байдлын сайжруулалт, галт зэвсгийн сайжруулалт болон бусад олон сайжруулалтууд хийгдсэн. Албан ёсны Aftermath Mode нь дараагаар нь Хувилбар 2.3-т танилцуулагдана.

    PUBG Mobile 2.3 хувилбарын шинэчлэл тун удахгүй гарах болно! Тоглоомыг App Store болон Google Play Store дээрээс үнэгүй татаж аваарай.

    PUBG MOBILE-ын тухай

    PUBG MOBILE нь 2017 онд дэлхийн интерактив, цахим энтертэйнментийн ертөнцийг шууруулсан PUBG: BATTLEGROUNDS тоглоом дээр суурилсан тоглоом юм. Тус тоглоомд 100 хүртэлх тоглогчид алслагдсан арал дээр шүхрээр буун, бүх шагналыг ганцаараа хүртэх эцсийн ганц ялагчийг тодортол тулалддаг. Тоглогчид өөрсдийн зэвсэг, унаа тэрэг болон бусад хангамжийг хайж олох ёстой бөгөөд дүрслэл, тактикийн хувьд маш баялаг орчинд, тогтмол агших тулааны талбар дээр бусад тоглогчидтойгоо бүгдтэй нь тулалдаан, ялан гарах даалгавартай тоглодог.


    Дэлгэрэнгүй мэдээллийu PUBG MOBILE-ын албан ёсны сошиал сувгуудаас Facebook, Instagram, Twitter and YouTube.


    Лионель Мессигийн тухай

    Лионель Месси нь Барселона, Парис Сен-Жермен зэрэг топ дивизийн багуудын гол тоглогч, Аргентины шигшээ багийн ахлагчаар тоглож байсан дэлхийн хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгчдийн нэг юм.

    Месси энэ спортын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Ballon d’Or-ыг долоон удаа хүртэж, дээд амжилтуупыг тогтоож, зургаан удаа Европын алтан шаахай шагналыг хүртэж байсан юм. Түүний олон олон клуб, лигт тоглож байхдаа оруулсан гайхамшигт гоол, мөн амжилтууд түүний замналд багтсан.

    Messi спортын амжилтуудаас гадна 2010 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчээр ажиллаж байгаа бөгөөд 2007 онд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд боловсрол, эрүүл мэнд, спортоор хичээллэх боломжийг олгох зорилгоор өөрийн буяны байгууллага болох Лео Мессигийн санг үүсгэн байгуулжээ.

    Та бүхэн Messi-г Instagram, Facebook, Team Messi-г Twitter дээр дагаж, messi.com сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

    Холбоотой мэдээ:

    PUBG MOBILE 2.2 ХУВИЛБАР

    PUBG MOBILE ХӨЛБӨМБӨГИЙН ДОМОГ ЛИОНЕЛЬ МЕССИТЭЙ ХАМТРАЛАА ЗАРЛАВ

    Эх сурвалж: whyze agency

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэл
    Дараагийн нийтлэл

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу