Баасан, 11 сар 25, 2022
Бусад

    PUBG MOBILE 2.2 ХУВИЛБАР

    PUBG MOBILE 2.2 ХУВИЛБАРААР ХАЛУУН ОРНЫ ШИНЭ ГАЗАР “NUSA”, ШИНЭ ТОГЛООМЫН ГОРИМ, “ERANGEL” ИЙН ШИНЭЧЛЭЛҮҮД БОЛОН ОЛОН ШИНЭ КОНТЕНТУУД НЭМЭГДЛЭЭ

    PUBG MOBILE 2.2 хувилбар шинэчлэлтийг гаргаж байна, үүнд:

    • “Nusa” хэмээх цоо шинэ газар нь хурдан хэмнэлтэй эхнээсээ дуустал адал явдалтай, халуун орны диваажин юм.
    • Шинэ тоглоомын горим: “Gear Front Mode” 
    • “Erangel”-ийн байршил, тоглоомын механик зэрэгт олон олон шинэчлэлүүд
    • 8-р улирлын 3 дахь Cycle болон Royale Pass 15 дахь сарын шинэ контентууд

    2022 оны 9-р сарын 19-нд PUBG MOBILE 2.2 шинэ хувилбараа гаргаж, шинэчлэлтээр тоглогчид “Nusa” халуун орны шинэ газартай танилцах, шинэчлэгдсэн “Erangel”-ийн шинэ байршлуудад тулалдах, Gear Front Mode-ын сэтгэл догдлом горимыг мэдрэх, мөн 8-р улирлын 3 дахь Cycle болон Royale Pass 15 дахь сарын хүрээнд гаргаж буй шинэ төрхүүдийг нээж ашиглах боломжтой. Баяр наадмаар  дүүрэн зуны сарууд дуусаж, PUBG MOBILE тоглогчдыг тулааны талбарт эргүүлэн дуудаж байна.

    Хувилбар 2.2 нь тоглогчдод судлах, тулалдах мөн дурлах цоо шинэ газрыг танилцуулна! “Nusa” бол халуун орны 1×1 км хэмжээтэй аялал жуулчлалын арал юм. Хангамжаар дүүрэн аралд тоглогчид шүхрээр үсрээд л сэтгэл догдлом тулаанд орох болно! Жижиг газар учир, тулаанууд нь Erangel эсвэл Livik гэх мэт газруудаас хамаагүй хурдан дуусах бөгөөд ингэснээр тоглоомын явц хурдан, сэтгэл догдлом байлгах болно. “Nusa” бол тулааны хажуугаар олон сайхан үзэмжит газруудыг шимтэх боломжтой  арал юм. Дараагийн тулаандаа бэлдэж буй тоглогчдод түр амсхийн цахим байгалийн гоо үзэсгэлэнг бишрэх түр зуурын хугацаа ноогдоно!

    “Nusa” мөн шинэ “Super Recall” горимыг танилцуулах бөгөөд энэ нь эрт хасагдсан тоглогчдод амьд үлдсэн багийн гишүүд байгаа бол тулаанд дахин нэгдэх боломжийг олгоно. Ганцаараа тоглож байгаа хүмүүс автоматаар дахин сэргэнэ.

    Шинэ газар нь арал даяар тархсан Zipline болон олон давхар “Telepak Town Apartment”-ийн цахилгаан шат гэх мэт зай талбайг хурдан товчлох хэд хэдэн шинэ аргыг багтаасан. “Nusa” нь мөн “Tactical Crossbow” болон “NS2000 Shotgun” зэвсгүүдийг онцлон шинээр танилцуулах болно. Тоглогчид мөн тогтвортой жолоодлоготой 2 хүний ​​суудал бүхий шинэ Quad машинаар арлыг тойрон явах боломжтой.

    Шинэ газрыг танилцуулахын зэрэгцээ тоглогчдын хайртай газруудын шинэчилсэн хувилбаруудыг танилцуулна. PUBG MOBILE 2.2 хувилбарын шинэчлэлт “Erangel”-д олон шинэ өөрчлөлтийг орсон. Нэгдүгээрт, эмнэлэг болон Mylta Power-ийн бүтцийг хангамж цуглуулах болон тулаанд тохиромжтой байхаар шинэчилсэн.

    “Erangel”-д шинээр хоёр боомт нэмэгдэж байгаа, нэг нь Фермийн баруун урд, нөгөө нь Sosnovka цэргийн баазын урд байна. Мөн Ferry Pier-ийн төрхүүдийн шинэчлэлтүүд хийгдэх ба солонгын цаг агаарын шинэ эффект, “Erangel” даяар гэнэт гарч ирэх Flash Shop, тоглогчид тээврийн хэрэгслээ цэнэглэх боломжтой ШТС, Унадаг дугуйн саравч мөн шинээр Эмнэлгийн, Токен, Цэргийн хангамж гэсэн 3 төрлийн хайрцаг бүхий Targeted Supply Crates шинээр нэмэгдэнэ.

    PUBG MOBILE 2.2 хувилбарт удахгүй нээлтээ хийх Gear Front Mode-г танилцуулна! Энэхүү сэтгэл догдлоох тоглоомын горим нь тоглогчдод Erangel, Livik, Nusa зэрэг газруудад нэмэгдэх олон шинэ ур чадварыг ашиглан зайг хурдан гатлах, тогтмол дайсантай тулгарах зэрэг тоглоомыг хурдан хэмнэлтэй тоглох бололцоог олгоно. Playzone Analysis, Trace and Supply Scan зэрэг ур чадварууд нь дараагийн тоглоомын бүсийг урьдчилан мэдэх, дайснуудаа дагах, эсвэл ахисан түвшний Supplies / хангамжийг олоход илүү хялбар болгоно. Vehicle Air Drop-г  ашиглах нь тоглогчдод газрыг хурдтай гатлах илүү олон боломжуудыг өгөх бөгөөд Gliding Doll, Healing Smoke зэрэг ур чадваруудыг зөв ашиглаy тулааны динамикийг өөрчлөх боломжтой.

    Тоглогчид мөн дэлгүүрээс тээврийн хэрэгслийн радар сканнер худалдаж авах боломжтой бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийг хурдан олоход тусална. Явган явахыг илүүд үздэг хүмүүст зориулж Stalber-т Кабелийн машиныг нэмж оруулснаар тойрон явахад хялбар болно. Strange Town бүсийг мөн шинээр нэмсэн. Stalber болон баруун эргийн ойролцоо байрлах энэхүү шинэ байршил нь тоглогчид хурдан зугтахад ашиглах боломжтой агаарын бөмбөлөгтэй.

    PUBG MOBILE 2.2 хувилбар нь 9-р сарын 20-нд эхлэх ба 8-р улиралын Cycle 3-ийг Legendary item-ийн шинэ багцтайгаар эхлүүлнэ. Мөн Ace Tier-ийн title, Sub-tier дахь шинэчлэлтүүд, Tier Badge-ийн танилцуулга болон Badge хуудсын сайжруулалт хийгдэнэ.

    Royale Pass ашиглагчдад зориулсан хөнгөлөлт, Royale Pass Favorites Crates-ийн шинэчлэлт болон бусад олон олон шинэчлэлтэйгээр Royale Pass 15-р сар 9-р сарын 20-нд эхэлнэ! Royale Pass 15-р сарын хүрээнд тоглогчдод “Razze Dazzle” шинэ контент очих болно. Мөн RP мэдэгдлийн системийн сайжруулалт, багийн гишүүд тоглоомын үеэр Airplane Ranking-д орсон тохиолдолд тэмдэглэдэг систем гэх мэт бусад шинэчлэлтүүд багтсан.

    Харагдах байдлаа өөрчлөх, тохируулах дуртай PUBG MOBILE тоглогчидод зориулан Хувилбар 2.2 шинэчлэлтэд гайхалтай олон шинэ контент орсон байна! Тоглоом дотор үүсгэж, ашиглах боломжтой хоёр дагалдах companion гарахыг хүлээж байгаарай. Давхих дуртай тоглогчдын хувьд тун удахгүй тулааны талбарт загварлагаар аялах боломжийг олгох анхны спорт машиныг бүтээх, өөрчлөх боломжтой болно.

    Эцэст нь, Survival Expert Riley болон Tech Mercenary Sophia гэсэн хоёр шинэ дүр, Spectral Swan болон Cosmic Inquisitor Set PUBG MOBILE 2.2 хувилбарын үеэр гарах болно.

    PUBG MOBILE 2.2 хувилбарын шинэчлэл нь PUBG MOBILE тоглоом Level Infinite брэндийн гэр бүлд орсны дараагаар зах зээлд гарч байгаагаараа онцлог юм. Level Infinite нь хаана ч, хэдийд ч тоглох боломжтой өндөр чанартай, сонирхолтой интерактив энтертэйнментийг дэлхий даяарх хэрэглэгчдэд хүргэх зорилготой дэлхийн хэмжээний цахим тоглоомын брэнд юм. KRAFTON Inc-тэй хамтран PUBG MOBILE-ыг  хөгжүүлдэгLIGHTSPEED STUDIOS-ын брэндинг, имижийг цаашид PUBG MOBILE-тай нэгтгэж байгаа болно. Ингэснээр тоглоом эхлэхэд тоглогчид Level Infinite болон LIGHTSPEED STUDIOS-ын логог хамгийн эхэнд хардаг болох юм. PUBG MOBILE-ын тоглогчдоо нэн тэргүүнд тавьдаг бодлого цаашид ч хэвээр байх болно.

    PUBG Mobile-д дүрсний сайжруулалт, интерфэйсийн дизайн буюу UI шинэчлэл болон бусад хэд хэдэн шинэчлэл, сайжруулалт хийгдсэн. 

    PUBG MOBILE 2.2 хувилбарын шинэчлэл тун удахгүй! App Store болон Google Play Store-с үнэгүй татан суулгаж аваарай. 

    PUBG Mobile 2.2

    PUBG MOBILE-ын тухай

    PUBG MOBILE нь 2017 онд дэлхийн интерактив, цахим энтертэйнментийн ертөнцийг шууруулсан PUBG: BATTLEGROUNDS тоглоом дээр суурилсан тоглоом юм. Тус тоглоомд 100 хүртэлх тоглогчид алслагдсан арал дээр шүхрээр буун, бүх шагналыг ганцаараа хүртэх эцсийн ганц ялагчийг тодортол тулалддаг. Тоглогчид өөрсдийн зэвсэг, унаа тэрэг болон бусад хангамжийг хайж олох ёстой бөгөөд дүрслэл, тактикийн хувьд маш баялаг орчинд, тогтмол агших тулааны талбар дээр бусад тоглогчидтойгоо бүгдтэй нь тулалдан, ялан гарах даалгавартай тоглодог. 

    Дэлгэрэнгүй мэдээллийш PUBG MOBILE-ын албан ёсны сошиал сувгуудаас FacebookInstagramTwitter and YouTube.

    Level Infinite-ийн тухай

    Level Infinite нь хаана ч, хэдийд ч тоглох боломжтой өндөр чанартай, сонирхолтой интерактив энтертэйнментийг дэлхий даяарх хэрэглэгчдэд хүргэх зорилготой дэлхийн хэмжээний цахим тоглоомын брэнд юм. Амстердам, Сингапурд төвтэй тус компани нь дэлхийн өнцөг булан бүрт өөрсдийн ажилтан, төлөөлөгчидтэй ажиллаж байна. Level Infinite-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.levelinfinite.com руу зочилж болон тус брэндийн TwitterFacebookInstagram ба YouTube.сувгуудаас аваарай дагаарай.

    Эх сурвалж: Whyze Agency

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу