Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй электрон спортуудын нэг PUBG Mobile тоглоом дээр ээлжит удаагаа “Ban Pan” буюу хактай тоглогчдыг “хомроголон устгалаа”. Энэ удаагийн “их цэврэлэгээ” 5-р сарын 14-20-ний өдрүүдэд үргэлжилж нийт 1сая 150 мянга гаруй тоглогч бандсан юм. Ийм том хэмжээний цэвэрлэгээ өнгөрсөн оны 12-р сард явагдаж байсан ба тухайн үед 2,9 сая тоглогчийг бандаж байсан.
Нийт бандагдсан хүмүүсийг цолны эрэмбээр ангилвал Bronze цолтой хүмүүс хамгийн их хувийг буюу 33%-ийг эзэлж байгаа бол Conqueror цолтой хүмүүс ердөө 1%-ийг эзэлсэн байна.
Харин хэрэглэсэн хакын хэлбэрээр Speed Hack 17%, Aim Hack 11%-ийг эзэлж байгаа юм. Ямартай ч ойрын хугацаанд PUBG MOBILE тоглогчид Hack-тэй тоглогчтой таарах магадлал багаслаа гэдэг сайхан мэдээтэй боллоо.