Пүрэв, 11 сар 24, 2022
Бусад

    PUBG MOBILE ХӨЛБӨМБӨГИЙН ДОМОГ ЛИОНЕЛЬ МЕССИТЭЙ ХАМТРАЛАА ЗАРЛАВ

    PUBG MOBILE хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тоглогчтой түншлэн, ирэх сараас уран тоглолтыг шилдэг тоглоомтой нэгтгэсэн хамтралаа эхлүүлж байна

    Улаанбаатар, Монгол Улс – 2022 оны 10-р сарын 28 – PUBG Mobile нь дэлхийд тэргүүлэгч мобайл тоглоомуудын нэг бөгөөд хөлбөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэгд орох Лионель Месситэй шинэ хамтрал эхүүлж байгаагаа зарлахад баяртай байна. 

    Тун удахгүй 11-р сард гарах 2.3 Хувилбарын шинэчлэлээрээ PUBG MOBILE нь энэхүү спортын шүтээн болсон тоглогчийн хөлбөмбөгийн замналыг нь тэмдэглэн, дэлхий даяарх тоглогчдын утсанд тус супер одыг авчирснаар Месситэй албан ёсоор хамтарсан цор ганц battle royale төрлийн тулаант мобайл тоглоом болж байгаа юм. 

    Месси хэлэхдээ “Видео тоглоом миний амьдралд байнга чухал үүрэгтэй байсаар ирсэн. Бэлтгэлийн хажуугаар амарч, өөрийгөө зугаацуулахад бас багийнхан, найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ холбогдож, хамт тоглон цагийг өнгөрүүлэхэд тун тохиромжтой байдаг. PUBG MOBILE үнэхээр хөгжилтэй тоглоом. Би өөрийгөө энэ тоглоомын дэлхий даяарх сая сая фэнүүдийн нэгд тооцдог. Одоо хамтраад хийж байгаа зүйлээрээ би бахархаж байна, би бүх тоглогчдыг PUBG MOBILE-д надтай нэгдээрэй гэж урья” 

    PUBG MOBILE

    Тэнсэнт Гэймс (Tencent Games) компанийн PUBG MOBILE Паблишингийн захирал Винсент Уан хэлэхдээ “PUBG MOBILE!-д ийм дэлхийн хэмжээний спорт супер од нэгдсэн нь бидний хувьд маш том аз завшаан гэж бодож байна. PUBG MOBILE-ийн тоглогчид дунд хөлбөмбөгийн фанатууд олон байдгийг мэдэхийн хувьд энэхүү спортыг тоглоомдоо оруулан, алдаршуулж, энэ гоё спортыг шинэ фанатуудад түгээхээ тэсэн ядан хүлээж байна” гэв.

    Месси бол хөлбөмбөгийн ертөнцийн шилдгүүдийн нэг бөгөөд дэлхийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэгд тооцогддог. Дэлхийн топ зиндааны клубуудэд тоглож, уугуул Аргентин Улсынхаа үндэсний шигшээ багийн ахлагчаар тоглох явцдаа тэрээр удаа дараа шагнал, цомуудыг хүртсэнээс дурдахад “Баллон Д’Ор”-ыг 7 удаа хүртэн, рекорд тогтоож, Европын “Алтан шаахай”-г зургаан удаа хүртэн рекорд тогтоосон юм. Тэрээр UNICEF-ийн хүндэт элч төлөөлөгч бөгөөд дэлхий даяар хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн аянуудад хувь нэмрээ оруулдгаараа алдартай билээ. 

    Энэхүү хамтралын хүрээнд тоглоомын шинэ хувцасны цуглуулга болон бусад хязгаарлагдмал хугацаанд цуглуулах боломжтой эд зүйлсийг танилцуулах бөгөөд тэдгээрийг ашиглан тоглогчид тулааны талбарт өөрсдийн спортын ур чадварыг гайхуулах боломжтой юм. Удахгүй энэхүү хамтралын талаар дахин шинэ шинэ мэдээллүүдийг задлах тул та бүхнийг чих тавин сонсохыг урьж байна. 

    PUBG MOBILE-ыг App Store and Google Play Store -оос үнэгүй татаж аваарай. 

    PUBG MOBILE-ын тухай

    PUBG MOBILE нь 2017 онд дэлхийн интерактив, цахим энтертэйнментийн ертөнцийг шууруулсан PUBG: BATTLEGROUNDS тоглоом дээр суурилсан тоглоом юм. Тус тоглоомд 100 хүртэлх тоглогчид алслагдсан арал дээр шүхрээр буун, бүх шагналыг ганцаараа хүртэх эцсийн ганц ялагчийг тодортол тулалддаг. Тоглогчид өөрсдийн зэвсэг, унаа тэрэг болон бусад хангамжийг хайж олох ёстой бөгөөд дүрслэл, тактикийн хувьд маш баялаг орчинд, тогтмол агших тулааны талбар дээр бусад тоглогчидтойгоо бүгдтэй нь тулалдан, ялан гарах даалгавартай тоглодог. 

    Дэлгэрэнгүй мэдээллийг PUBG MOBILE-ын албан ёсны сошиал сувгуудаас FacebookInstagramTwitter and YouTube.

    Лионель Мессигийн тухай

    Лионель Месси нь олон улсад танигдсан, дэлхийн дээгүүр үнэлэгддэг шилдэг хөлбөмбөгчдийн нэг бөгөөд Барселона, Пари Сен Жермен зэрэг топ зиндааны клубуудэд гол тоглогч, Аргентины үндэсний шигшээ багийн ахлагчаар тоглож байсан. 

    Месси нь хөлбөмбөгийн спортын хамгийн нэр хүндтэй шагнал болох Баллон Д’Ор-ыг 7 удаа хүртэж бүх цаг үеийн рекорд тогтоосон ба Европын “Алтан Шаахай”-г мөн 6 удаа хүртэн дээд амжилтыг тогтоосон. Түүнчлэн тэрээр тоглож байсан лиг, багууддаа оруулсан гоолуудаараа дээд амжилтуудыг эвдсээр ирсэн. 

    Спортын амжилтаасаа гадна Месси ньь 2010 оноос хойш UNICEF-ийн хүндэт элч төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2007 онд эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсрол, эрүүл мэнд болон спортын боломжуудаар хангах өөрийн сайн үйлсийн “Лео Месси Сан”-г байгуулсан. 

    Месси-г Instagram ба Facebook-ээр, Team Messi-г Twitter-д дагаж болох ба дэлгэрэнгүй мэдээллийг messi.com-с аваарай.

    Media Contact:
    Tasneem Al Tamimi

    Product PR Lead – Tencent MENA

    Tasneem@tencent.com

    Холбоотой мэдээ

    PUBG MOBILE 2.2 ХУВИЛБАР

    ЭХ СУРВАЛЖ:Whyze Agency
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэл
    Дараагийн нийтлэл

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу