top of page
Writer's pictureesportsenewsmn

ҮЙЛ ЯВДЛЫН ӨРНӨЛӨӨС...

арай өөр, арай ондоо....
  • Юутай ч хэн нэгэн нь айдас эргэлзээгээ даван байж Эр зориг гарган үйл хэрэг бүтээж, үйл явдал өрнүүлж байхад түүнийг нь өөр нэг нь хөдөлмөр гарган бичиж бас бусад зарим нь тэвчээр гарган унших нь аль эртнээсээ л хүн төрөлхтний амьдралд шингэчихсэн зүйл юм л даа. Тийм тулдаа л эрт үеийн баатарлаг явдлууд болон эмгэнэлт зүйлүүд өнөөдрийг хүртэл дурсагдсаар ирсэн байх. Үйл явдлын өрнөлөөс...

Манай залуус үйл хэрэгээ бүтээсээр л, за яах вээ үйл явдал эхлэл шатандаа л явж байна. Гайхаж ханалаа. Гэнэдэж болсон одоо. Гол асуудал руугаа шийдэмгийхэн шиг орьёо гэлээ тэд. Юутай ч CS гэдэг ертөнц-д Major, EPL, IEM Katowice&Cologne, Blast World Final гэсэн тоотой хэдхэн Ноён Оргилууд байдаг. Тэдгээр оргилуудыг тал талаас нь булаацалдсаар л иржээ тэд. Тэгэж ядаж байхад нь Азийн гүнээс манай хэд бас гараад ирдэг нь юув дээ, бүр тэдний яваад сурчихсан улиг болсон замаар биш огт мэдэхгүй санаандгүй газраас нь мацаад гарч ирээд гай болж байна даа. Өөрсдийн гэсэн зовлон жаргалтай, саад бартаатай тийм нэг хувь тавилангаар.

Нээрээ манай баг бараг энэ дундаа хамгийн хямд өртөгтэй баг юм бишүү дээ. Тэгсэн Falcons, G2 нь найгүй их dollar яригдаад байдаг биздээ. Хүмүүс постондоо MongolZ-н ялалтуудыг эртний түүх, үйл явдлуудтай холбож бичээд байгаа харагдсан. Нууц товчооны нэг санаа байдаг: Монголчуудын тэр аймар дэлхийг доргиосон амжилт нь хамгийн багаар хамгийн ихийг бүтээх гэж далдаар өгүүлсэн байдаг. Тэрэншиг л байгаан бишүү манайхан.

Хүчирхэг мэдрэмж, өөртөө итгэлтэй, сэтгэлзүйдээ автахгүй байх чадвар, бие биедээ итгэх итгэл, гол нь тийм нэг тоглолтын зөв баланс харагдаад байна.

5 map 4-1:

- MongolZ-ийн давуу талууд тэд хожил авсан 4 map-даа бүгдэд нь Terror талаас эхэллээ. Энэ бол эсрэг багийнхаа санаачлагад автахгүй өөрсдийн ая тухтай байдлаар тоглолтуудаа хийж эхлэх сайхан боломж байлаа. Хэлж байсан даа.

- Сэтгэл санаа сэргээж бахархал төрүүлмээр тоглох юм даа MongolZ-ийн Creative Terror Side Game!

Яг л ийм.

Харин CT талаас эхэлсэн 1 map-даа хожигдсон. Тохиолдол ч бай үгүй ч бай CT талаас илт давуу авах нь арай өөр төрлийн багийн ажиллагаа, ойлголцол. Манайхны сул тал гэж яривал CT тал байж магад. Гэхдээ энэ удаа бол муугүй л санагдсан. Яагаад гэвэл T талдаа авсан давуу байдлуудаа CT талдаа алдахгүй байсаар нэг ч OT гаргахгүй тоглолтыг эртхэн дуусгаж байгаа нь бас CT тал муу гэж үзэхээргүй л санагдаж байна, цаашдаа илүү харагдах байх. MongolZ-ийн хувьд дараагийн шатны тоглолтууд CT-талын хамгаалалтуудаас багагүй шалтгаалах шинжтэй гэж таамаглахаар байна даа.

10pistol round 9-1:

MongolZ-ийн бусад за бараг бүх багуудаасаа итгэлтэйгээр илүү гэж хэлэхээр нэг зүйл Pistol Round-ууд гэдгийг хэн бэ гуай ч одоо мэдэхээр боллоо. Тэдний багийн тоглолтын хамгийн төгс шинжүүд pistol round-ууд дээр харагдаж байна лээ. Санаанд ормооргүй FAKE tactic-ууд, Aim-ууд, Clutch-ууд, Duval-хийж байгаа өөртөө итгэлтэй байдлууд гээд сайн чанарууд нь гоё огшоож байнашд зүгээр. Pistol Round өөрөө тоглолтын эхлэл болохоор дагуулаад тухайн тоглолтын сэтгэлзүйг өргөөд өгчихөж байгаам гэх мэтээр гар бууны раундын давуу талууд их байна, манайханд ч гоё зохиж байна гэж жигтэйхэн.

910:

Энэ удаагийн ийм хүчтэй MongolZ-ийн дүр төрхийг 910 гэдэг залуу өөрийгөө олсоноор гаргаж ирлээ. Тэр үнэхээр сандралгүй тоглож чадвал ямар гээчийн чадвартай нөөцтэй гэдгээ тодорхой хэмжээнд харууллаа. Энэ байдал цаашдаа тогтвортой байвал MongolZ-ийн FULL POWER удахгүй гарч ирэн бүхнийг зад татаж тэр Major-той юутай хээтэй нь хамж аваад дэлбэрэх-д бэлэн болно.

910-ийг дагаад MZ ч тайван сайхан буудаж байна лээ :))

Techno бол зүгээр Clutch King л болох гээл байнашд.

Senzu-ийн аймар timing-тай Entry-нүүд айлынхаа зүрхийг үхүүлэж байна.

Энэ бүхний цаана bLitz, Maaraa гэсэн Big Mind Босс-ууд байнаа.

  • Eр нь энэ Timing гэдэг зүйлийг чадвар гэж тооцох уу, аз ёндоо гэж тооцох уу, тоглогчдын хоорондын сайн communication гэх үү, эсвэл бүр сайн IGL-ийн зөв Call-д тооцох уу хэлэхэд амаргүй юмаа. Юутай ч хувьтай хүнийг тэнгэр ивээнэ гэдэг шиг л тийм нэг хичээл зүтгэл, өөдрөг байдлыг дагаж ирдэг шагнал шиг л санагдлаа. Тэр тал дээр бол timing манайханд л илүү үйлчлээд байлаа.

Юутай ч муу их зант HooXi болон G2-г хүсэж байснаар минь тэнгэр хартал хавираад унагаасанд баярлалаа гэе дээ. Бүр нэг бах ханасан. Гэхдээ нэг их баярлаагүй, яагаад ч юм эхнээсээ л хожих нь тодорхой юм шиг болчихсон болохоор үнэндээ үзээ харсангүй гарсангүй. Тэр m0nesy-ийн scout round л аймшигтай үзүүштэй байлаа.

-jks- үргэлж дурсагдаж байдаг үнэхээр сайн багийн тоглогч бас маш ухаалаг, miss him.

Falcons, G2 – энэ 2 багийн тоглогчид нилээн шартай нөхдүүд байна лээ хараад байхад бас хурдан тийрэх юм.

Алдаа гаргахгүй үзвэл Vitality ч дараагийн хоол болход гайхах зүйл алга даа...

We are in Playoffs.


Эх сурвалж: Ev Sanaa

Түүний бичсэн бас нэг нийтлэл: The MONGOLZ-ИЙН АЯЛАЛ БА НЭГЭН МӨРӨӨДӨГЧ




Comments


Recent Posts

bottom of page