2023 оны 10-р сард АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод болсон The International тэмцээний талаар Two Sentries хуудаснаа бичсэн "Энэ жилийн (2023) TI-аар юу болоод өнгөрөв?" цувралын эхний хэсгийг зөвшөөрөлтэйгээр толилуулж байна.
The International 2023 тэмцээн хөшгөө хааж аваргаар CIS бүсийг төлөөлж буй Team Spirit 2дахь удаагаа аварга авлаа.
Өмнөд Америкийн бүс (South America)
Баян айлын эрх хүүхдүүд шиг л байлаа. Уул нь Valve тэдэнд зориулж нэг илүү эрх өгсөн. 4 нь ч баг TI-ын хэсгийн шатанд өрсөлдсөн. Гэвч 2 баг нь (Beastcoast, Thunder Awaken) хэсгээсээ ч гарч чадалгүй нутаг буцсан. Үлдсэн 2 баг нь (EG, Keyd Stars) нь ч нэг ч мап авч чадалгүй араас нь яваад өгөв. Шинэ patch гарч мап томорсноос хойш SA-хан хүн хожихоо больсон. Тэд тоглох учраа олохгүй байсаар TI-тай золгож энэнийхээ гайгаар TI-г хамгийн эхэнд өндөрлүүлэв. Lane stage-дээ дажгүй байж болох ч тэрнээс хойш ranked match шиг л гүйлдээд хэдэн талд салж байлдсаар байсан нь нэг талаасаа багийн тоглолт, сахилга бат ямар муу байгааг нь харуулах мэт. Тэглээ ч энэ patch дээр ихэнх тохиолдолд late game гарч магадгүй гэсэн үүднээс баатрууд дээр hand of midas авч, lane гаргаж зугтаж тоглосон. Гэтэл тэд суувал хэт сууж тоглоод байлдвал замбараагүйтсээр хүн хожиж чадсангүй.
Хойд Америкийн бүс (North America)
Энэ бүсийн dota2 зүгээр hype-наас өөр зүйлгүй болжээ. Ганц дээгүүр үздэг байсан “Arteezy”-ын Shopify Rebellion нь энэ жил шороо идсээр дуусав. “Arteezy” ч өөрөө энэ жил миний сүүлийн жил байж магадгүй гэж байхыг бодвол удахгүй зодог тайлах биз. Бас энэ баг яг үнэндээ тарах цаг нь аль хэдийнээ болсноо ухаарсан гэж найдья. Сүүлд арай form-той байж магадгүй гэсэн “moonmeander”-ын TSM нь ч бас нэг бүсийнхээ Nouns-д хожигдсон. Гэхдээ яг үнэндээ NA-ын босс нь Nouns болж таарч шилдэг наймд нутаг дээрээ болж буй тэмцээнд ганцаараа шалгарч үлдсэн. Тэгэхээр “Ame”-ын ярьсан шиг NA, SA 2 бүсийг нэгтгээд дунд нь нэг TI-ын слот өгөх хэрэгтэй гэдэг үнэн ч юм шиг. Бас энэ жил яг үнэндээ NA-хан TI-д оролцсон юм шиг мэдрэмжийг аваагүй байх. Учир нь TI-д орсон багууд нь бүгд нэгэнтэйгээ тоглож нэгнийгээ хассаар энэ TI-г өндөрлүүлсэн.Зүүн Өмнөд Азийн бүс (SEA)
Манай нутаг усыг төлөөлж хоёрхон баг (Talon Esports, Team SMG) орсон. Mid[one]-ын Tean SMG бүсийн сонгон шалгаруулалтанд алж хядчихгээд байсан ч TI-д ирээд хэн ч биш болж дуусав. Зүгээр танилуудаараа нийлсэн туршлагатай 5 дотачин нийлээд яаж ийгээд TI-ын эрх аваад явсан байна лээ. Ингэж бодохоор нутаг усаа яаана даа гэж бодох шиг. Бас нөгөө талаасаа Talon Esports-ын Gaimin Gladiators-г хожиж дээд хүснэгтээс тоглож эхэлснийг нь бодохоор бас зүгээр ч юм шиг. Нутаг усны нэр хүндийг дангаараа үүрч яваa Talon Esports хангалттай топ 6-д үлдэх боломж байсан ч тэвчээрийн утас арай нимгэхэн байсны улмаас Betboom-д 2:1 ээр хожигдсон. Энэ бол нилээн харамсалтай зүйл болсон. Анхнаасаа хэлж байсан. Энэ жилийн TI манай нутаг усныханы тоглож байгаа хэдэд ч, үзэж байгаа бид нарт ч тун ээлгүй болж байна даа гэж. Одоо тэгээд тавилан юм даа. Talon Esports шиг багууд дахиад гарч ирэх хэрэгтэй байдаг. Тэгж байж SEA-д өгөх сонгон шалгаруулалтын эрх нэмэгдэнэ шүү дээ. Тийм олон багуудтай болоход асуудал нь юун даа байгаа юм болдоо?
Эх сурвалж: Two Sentries.
2023 оны 10-р сарын 29-нд нийтэлсэнийг зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.
Comentários