Perfect World Shanghai Major 2024-ын Elimination Stage шатны тоглолтууд 12-р сарын 5-наас 8-ны хооронд Шанхай хотын "Shanghai World Expo Exhibition & Convention Center-д болж өндөрлөлөө. Энэ шатанд манай улсын The MongolZ баг гайхалтай тоглолт үзүүлж, 3-0 гэсэн төгс амжилтаар шигшээ шатанд шалгарсан нь Азийн CS2 мэйжорын түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг тогтоосон явдал байв.
Эхний тоглолтдоо The MongolZ баг HLTV дэлхийн чансааны #2, Valve Global чансааны #1-д бичигдэж буй G2 Esports багийг Inferno дээр 13:10 харьцаагаар хожиж, дэлхий нийтийг шуугиулсан. Үүний дараа MOUZ багийг 16:13 харьцаагаар буулган авч, улмаар Heroic багийг 2:1 харьцаагаар хожсоны үндсэн дээр дараагийн шатанд шалгарсан юм.

Энэхүү амжилт нь Азийн мэйжорын түвшинд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй бөгөөд өмнөх дээд амжилт болох Хятадын TyLoo багийн FACEIT London Major 2018-ын Elimination шатанд 1-3 гэсэн үзүүлэлтээр хасагдсан рекордыг даван гарсан байна.

Гэвч тэмцээн хараахан дуусах болоогүй. Аваргыг тодруулах шигшээ шатны тоглолтууд 12-р сарын 12-нд Шанхай хотын "Shanghai Oriental Sports Center"-д эхлэх бөгөөд тус арена нь нийт 14,000 хүний суудалтай юм. The MongolZ баг шөвгийн наймд дахин MOUZ багтай тоглохоор учраа таарсан. Урьд нь MOUZ багийг 16:13 харьцаагаар буулгаж авсан The MongolZ энэ удаад ч дахин ялалт байгуулах эсэхийг хүлээн харах л үлдлээ.
The MongolZ багийн бүрэлдэхүүн:
Б.Гарьдмагнай “bLitz”
М.Содбаяр “Techno4K”
Б.Өсөхбаяр “910”
Б.Аюуш “mzinho”
М.Азбаяр “Senzu”
Б.Эрдэнэдалай “maaRaa” (дасгалжуулагч)
Comments