Олон жилийн туршид асар их ахиц дэвшил гарч байгаа хэдий ч цахим спортын салбар нь эрэгтэйчүүд давамгайлсан хэвээр, энэ байдал нь олон олон бүсгүйчүүдийг энэ салбарт ороход гол саад болж байна.
Бүсгүйчүүд хэрхэн энэ салбарт эхнээс нь явж байсан түүхүүдийг харья.
Анхны видео тоглоом 1950-иад оны үед Понгтой төстэй энгийн теннисний тоглоомыг дэлгэцэн дээр бүтээсэн. Үүнээс хойш хорь гаруй жилийн дараа 1972 онд Стэнфордын их сургуульд анхны цахим спортын арга хэмжээг зохион байгуулж, Spacewar тоглоомыг үзүүлснээр өрсөлдөөнт спортын эхлэл тавигдсан.
2005 онд CPL World Tour (Cyberathlete Professional League World Tour) -ийн үеэр анх удаа 1 сая долларын өртөгтэй тэмцээн байсан бөгөөд энэ салбарт шинэ стандарт тогтоосон.
Мэргэжлийн цахим спорт хөгжиж, үзэгчдийн тоо болон орлогын хувьд хурдацтай өсч, салбарын эмэгтэйчvvдийг дэмжих талаар нэлээд хvчин чармайлт гаргаж байгуу ч єрсєлдєєний хамгийн єндєр тvвшинд тєлєєлөл дутуу хэвээр байна.
Мэргэжлийн тоглоомын талбарыг зоригтойгоор дахин тодорхойлсон цөөн хэдэн эмэгтэйчүүд энд байна.
Sasha “Scarlett” Hostyn (StarCraft II).
“Scarlett” бол Shopify Rebellion багийн мэргэжлийн StarCraft II тоглогч юм. Тэрээр 300 орчим тэмцээнд оролцож, нийтдээ 471,000 долларын орлого олсон эмэгтэй видео тоглоомын тоглогчдоос хамгийн өндөр орлоготой Гиннесийн амжилтын номонд бичигджээ.
Queen of Blades гэгддэг “Scarlett” бол хүйс нь ур чадварыг тодорхойлдог зүйл биш гэж үздэг. Тэрээр Zerg-ээр гайхалтай тоглодог, эрэгтэй тоглогчдын эсрэг олон тооны аварга цолыг хүртсэн.
Stephanie “Missharvey” Harvey (Counter-Strike)
“Missharvey” бол эмэгтэйчүүдийн манлайлагч бөгөөд өрсөлдөөний талбарт олон талт байдал, хүртээмжтэй байдлыг дэмжих хүчин чармайлт гаргадаг. Counter-Strike-ийн мэргэжилтэн байсан тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа түрүүлсэн амжилтыг багтаасан гайхалтай намтартай.
Нэгэн ярилцлагадаа "Бид цахим спорт дах эмэгтэйчүүдийн оролцоог хэвийн болгохын тулд энэ талаар илүү их ярих шаардлагатай байгаа тийм л цаг үед амьдарч байна. Тулаан дуусаагүй байна. Бид дөнгөж эхэлж байна. Спортын тэгш байдал хараахан хангагдаагүй байна."
Jorien “Sheever” van der Heijden (Dota 2)
Цахим спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болдог. Тэрээр Dota 2-т зориулсан The International, Riyadh Masters, ESL One, DreamLeague болон бусад олон тооны Tier 1 арга хэмжээнд тэмцээний хөтлөгч, кастераар амжилттай ажилласан. Түүний амжилтууд нь эмэгтэй хүйс амжилтад саад болохгүй гэдгийг харуулахад тусалсан. 2017 онд тэрээр хөхний хорт хавдартай гэж оношлогдсон ч цацраг туяа, хими эмчилгээ хийлгэж байхдаа арга хэмжээнд оролцсоор байсан. Тэрээр хоёр жилийн дараа хорт хавдрыг ялан дийлж, эр зориг, хүч чадлаа харуулсан нь түүний асар их хүндэтгэлийг хүлээсэн юм.
Эмэгтэйчүүдэд чиглэсэн санаачлагууд
Эдгээр тоглоом үйлдвэрлэгчдээс гадна салбарын эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон санаачилга гаргасан. Сайн тэмцлийн төлөө тууштай тэмцэх хэд хэдэн гол байгууллагууд энд байна:
Тоглоомын салбар дах эмэгтэйчүүд: Видео тоглоом, спортоор хичээллэх эмэгтэйчүүдийн карьерыг дэмжих сүлжээ бий болгох, зөвлөлгөө өгөх, боловсролын арга хэмжээг санал болгодог.
Цахим спорт дахь эмэгтэйчүүд: Бүх түвшинд эмэгтэйчүүдийг цахим спортод оролцохыг дэмжихийн зэрэгцээ спортын хүртээмжтэй байдал, олон талт байдлыг дэмжихэд зориулагдсан.
Female Legends : esports болон тоглоомын нийгэмлэгийн хүрээнд эмэгтэйчүүд болон хоёртын бус хүмүүсийг сурталчлах ашгийн бус байгууллага.
AnyKey: Өөрчлөлтийг дэмжигч ашгийн бус байгууллага бөгөөд цахим спорт, өрсөлдөөнт тоглоом, шууд дамжуулалт зэрэгт өөрчлөлт хийх боломжийг олгодог.
Girl Game Esports Festival: Видео тоглоом дахь эмэгтэйчүүдийн авъяас чадварыг тэмдэглэж, сурталчлах олон улсын наадам. Үүнд комьюнитиг бий болгох, эмэгтэйчүүдийн ур чадварыг харуулах зорилготой тэмцээн, сүлжээ бий болгох арга хэмжээ юм.
Өнөөгийн цахим спортын байдал
Цахим спорт нь дэлхийн 530 сая гаруй үзэгчтэй, олон тэрбум долларын салбар болон өргөжсөн. Энэ салбарт хүйсийн ялгаа их байгаа нь томоохон асуудал юм. байсаар Women in Games-ийн мэдээлснээр, эмэгтэйчүүд "мэргэжлийн тоглогчдын 1% -иас бага хувийг эзэлдэг" бол "ажлын байранд эмэгтэйчүүд 5% орчим байдаг" гэж мэдээлсэн нь Entertainment Software Association-аас тоглогчдын 48% нь эмэгтэй тоглогчид гэж мэдээлсэнээс эрс ялгаатай.
Хамгийн өндөр орлоготой 500 тоглогчдын дотор эмэгтэй тоглогчид байхгүй. Жишээлбэл: “Scarlett” бол эспортын хамгийн өндөр орлоготой эмэгтэй бөгөөд нийт 471 мянган долларын орлоготой, үүнийг 7.2 сая долларын орлогоор тэргүүлдэг Йохан "n0tail" Sundstein-тэй харьцуулахад асар их зөрүүтэй.
Энэ тэнцвэргүй байдал нь ур чадвар, эмэгтэй тоглогчид цөөн байгаатай ер холбоотой биш. Энэ нь цахим дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхах, элдвээр хэлэх, цахим спортын салбарт эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтуудтай илүү холбоотой. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь хүйсийн ялгааг арилгаж, хүн бүрт илүү ээлтэй, тэгш орон зайг бий болгож чадна.
Эспорт дахь эмэгтэйчүүдийн ирээдүй
Equal Esports Initiative, AnyKey, and Women In Games зэрэг байгууллагууд эмэгтэй бүрэлдэхүүтэй багууд, эмэгтэй тоглогчдод зориулсан лиг, тэмцээнүүдийг зохиож байгаа нь асуудлыг олны өмнө ил болгож, өөр олон санаачлага, арга хэмжээ зохион байгуулах эх суурийг тавьж байна.
Энэхүү өөрчлөлт нь тоглоомын салбарт бүхэлдээ тусгалаа олж, эмэгтэйчүүдийг төлөөлөл олноор гарч ирж байна. Салбарын шийдвэр гаргагч нар, оролцогч нар жендэрийн тэгш бус байдлын талаар илүү их мэдлэгтэй байх шаардлагатай байна.
Эх сурвалж: thunderpick.io. Thunderprick платформын санхүүжилтээр Gamerhers байгууллага уг нийтлэлийг бичжээ.
Comments