top of page

Цахим спортын Зуны Наадам 2022

(Энэ мэдээг 2023.6.22-нд бичсэн)

Цахим спортын Зуны Наадам ESF 2022 цар тахлаас болж хоёр жил өнжсөний дараа жилийн дараа нэрийн доор Pubg Mobile, Mobile Legends: Ban Ban, CS:GO, CS:GO/Female/, Dota2, eFootball, Tekken7 төрлүүдэд шилдгээ тодруулж Индонез улсын Бали арал дээр 11-р сард зохион байгуулагдах $500'000 долларын шагналын сантай IESF 2022 дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн Team Mongolia нэрэн дор өрсөлдөнө.

MOBILE LEGENDS: BAN BAN


Цахим спортын Зуны Наадмаар зохион байгуулагдаж буй MESA Prowave: Mobile Legends тэмцээний GRANDFINAL-ийн Bo5 цуврал тоглолтын үр дүнгээр Positive Gaming баг 3-1 харьцаатайгаар 1 Year багийг буулган авлаа! Ингэснээр тэд Team Mongolia-ийн бүрэлдхүүнд орлоо.
Mobile Legends тэмцээний шилдэг тоглогч Positive Gaming тоглогч Killboth шалгарлаа.

Pubg Mobile
Pubg Mobile төрөлд нийт 16 баг өрсөлдөж 14 тойргийн тоглолтын дүнгээр онооны байдлаар дэлхийд 4-т эрэмбэлэгдэж буй Stalwart Team баг түрүүлж Team Mongolia-гийн бүрэлдэхүүнд орлоо.

MESA Premier цуврал тэмцээний зүгээс анх удаа Most Imroved Player буюу тэмцээний туршид хамгийн их ахиц дэвшилттэй, ганцаарчилсан тоглолтоороо цойлон, манлайлсан тоглогчийг шалгаруулж байна. Ийнхүү хамгийн анхны Most Improved Player-ээр Dead Eyes Warriors (ex-Equinox922) багийн тамирчин NURZED шалгарлаа.

 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирлээ. 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, бүх тоон үзүүлэлтүүд зэрэг чухал мэдээллүүдээ алдсан. Өмнөх мэдээллүүдээ боломжийн хэрээр нөхөн оруулахад үйл явдлын хугацаа, холбогдолтой зураг, видеоны хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат.

8 views0 comments

Comments


Recent Posts

bottom of page