top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спортын долоо хоногийн мэдээ (2024.04.22-28)

Монголын цахим спортын долоо хоногийн мэдээгээ хүргэж байна.

МESA (Mongolian Esports Association) Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо CS2 төрлийн 𝗡𝗼𝗺𝗮𝗱𝗶𝗰 𝗠𝗮𝘀𝘁𝗲𝗿𝘀 𝗦𝗽𝗿𝗶𝗻𝗴 𝟮𝟬𝟮𝟰 тэмцээнийг $100,000 шагналын сантайгаар зарласан билээ. Тэмцээнд Европ, Ази багууд урилгаар, Монгол улсын багууд  MPS (MESA Pro Series) Spring тэмцээнээс шалгарч оролцоно. Оролцогч багууд:

·       OG

·       The MongolZ

·       Lynn vision

·       Gaimin Gladiators

·       Apex esports

·       Asian invite #3

·       MPS Spring 24 Winner

·       MPS Finals 24 Winner

Тэмцээний шат

  • 5 сарын 28-30 өдрүүдэд play in тоглолтууд LAN Studio байдлаар

  • 6 сарын 1-2 өдрүүдэд Play Off тоглолтууд  Steppe Arena-д тоглох юм. 

  • Аваргын төлөөх тоглолтын нэг өдрийн тасалбар 30,000-100,000 төгрөг байна.

  • Та салбар худалдан авах бол энд дарна уу.


ESL Pro League S19 тэмцээн
  • ESL Pro League S19 тэмцээнд  CS2 төрлийн дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж байгаа билээ. Монгол улсын The MongolZ баг

  • Арабын цахим спортын байгууллага, hltv-ийн жагсаалтаар дэлхийд 13-т ордог  Falcons багийг 2:1 харьцаатай

  • Герман улсын цахим спортын байгууллага, hltv-ийн чансаагаараа дэлхийд 5-д, ESL-ийн чансаагаар 4-т эрэмблэгддэг G2 багийг 2 :0-ийн харьцаатай хожиж The MongolZ баг Play Off шатанд тоглох эрхээ авсан.

  • Франц улсын баг, ESL-ийн чансаагаар хоёрт ордог Vitality багтай тоглож 2:0 харьцаагаар хожигдлоо.

  • The MongolZ баг Round 2 ангилалд дараагийн тоглолтоо 5-р сарын 8-нд хийнэ.

World Esports Championship 2024

𝐈𝐄𝐒𝐅 𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐂𝐡𝐚𝐦𝐩𝐢𝐨𝐧𝐬𝐡𝐢𝐩 тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох багууд тодорсоор байна. MESA-аас зохиож буй Road to IESF тэмцээний дүнг танилцуулбал:

Mobile Legends: Bang Bang төрлөөр IHC Esports баг оролцоно. Багийн бүрэлдэхүүн:

  • AIZN

  • ZXAURA

  • ETHAN

  • BEBEX

  • FORBID

Mobile Legends: Bang Bang төрлийн Female ангилалд Cyborg Esports Монгол улсаа төлөөлна. Багийн бүрэлдэхүүн:

  • MOBSAIKO

  • DÉJÀ VU

  • ZULAANA

  • NIKAA

  • NONAXN

Dota2 төрөлд Team Tough  Монгол улсаа төлөөлнө.  Багийн бүрэлдэхүүн:

  • LIL

  • KHISHKA

  • MUDI

  • SEIMEI

  • TSUKI

Mid Season Cup (MSC)

Moonton Games-ийн зүгээс жил бүр зохион байгуулдаг Mid Season Cup (MSC) тэмцээний Монгол улсын шалгаруулалтанд нийт 1188 баг бүртгүүллээ. Тэмцээнийг Esports Network хоёрдах жилдээ зохион байгуулж байна. MSC-Wild Card тэмцээн дөрвөн үе шаттайгаар 4-р сарын 27-оос 6-р сарын 8 хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн хувьд MSC нь энэ зун 6-р сарын 28-аас 7-р сарын 14-нд Саудын Арабын Рияад хотноо Esports World Cup (EWC) нэрийн дор зохион байгуулагдана. MSC-Wild Card-д нийт 8 баг оролцож тэдэн дундаас түрүүлсэн цор ганц баг нь MSC х EWC тэмцээнд оролцох юм

WAOW GG

Монголын PUBGM төрлийн WAOW байгууллага  WAOW GG ESPORTS  багтай болж, багийн бүрэлдэхүүнд гадаадын тамичдыг авчээ. Тэд 5-р сарын 22-оос 6-р сарын 16 хүртэл Непал улсын Катманду хотод зохиогдох "PUBG MOBILE SUPER LEAGUE 2024" тэмцээнд оролцоно.

WAOW GG байгууллага 64 багийн дунд PUBGM төрлийн Super Clash төрлийн тэмцээнийг зохиох гэж байна.

 PUBGM

Тэд 5-р сарын 22-оос 6-р сарын 16 хүртэл Непал улсын Катманду хотод зохиогдох "PUBG MOBILE SUPER LEAGUE 2024" тэмцээнд Монгол улсын IHC esports, Falcons, Stalwart esports, 4merical vibes, Stronger esports багууд өрсөлдөнө. Энэ тэмцээний шалгарсан багууд "PMGC", мөн Саудын Арабын Рияд хотноо явагдах "Esports World Cup" тэмцээнүүдийн эрх авна.

Esportsnews.mn цахим спортын мэдээллийн сайтад орсон, мэдээ нийтлэлүүд:

Weekly live on FaceBook мэдээ, Gaming addiction сэдвээр ярьсан.

 

Esportsnewsmn Нүүр номын хуудсанд

4-р сарын 22-ноос 28-ний хооронд Их Британи улсын Бирминхам хотноо болж байгаа ESL One Birmingham 2024 тэмцээний мэдээллүүд бүрэн оржээ.

Comments


Recent Posts

bottom of page