EXCEL Esports багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Fabian Broich-ийн үүсгэн байгуулсан Achieveminds Coaching хэмээх цахим спортын шинэ дасгалжуулалтын платформ албан ёсоор нээлтээ хийлээ.

Өнөө үед зөвхөн тоглоомын ур чадвар сайтай байх нь хангалтгүй болсон. Өндөр түвшний тоглогчид зөвхөн тоглоомын стратеги заах бус, илүү өргөн хүрээний зааварчилгаа өгөх дасгалжуулагчтай байх хэрэгтэй болжээ.
Achieveminds Coaching платформын тухай
Achieveminds Coaching платформ нь хувь хүн бүрд тохирсон нэг ба one-on-one дасгалжуулалтыг санал болгоно. Мөн зөвхөн тоглоомын ур чадварыг хөгжүүлэх бус, биеийн тамир, унтах хэв маяг, хооллолт, сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг олон талын зөвлөгөө өгөх зорилготой. Платформ нь тоглогчдыг тоглоом дотор болон бодит амьдралд хөгжүүлэхэд чиглэсэн гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Achieveminds Coaching-ийг Европын цахим спортын салбарт олон жилийн туршлагатай спортын сэтгэл зүйч Fabian Broich үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр FC Schalke 04, Astralis, EXCEL зэрэг багуудтай ажиллаж байсан туршлагатай. Түүнтэй хамтран ажиллаж буй багт G2 Esports, FaZe Clan багуудтай ажиллаж байсан сэтгэл зүйч Sinikka Heisler болон хоол судлаач доктор James Morehen багтаж байна.
Fabian Broich 2021 онд өөрийн цахим спортын гүйцэтгэлийн зөвлөх агентлаг болох Achieveminds-ийг байгуулж байсан.
Fabian Broich хэлэхдээ, “Achieveminds Coaching бол цахим спортын тамирчид болон байгууллагуудыг өрсөлдөөн ихтэй орчинд амжилт гаргах хэрэгслээр хангах зорилготой. Бид цахим спортын өвөрмөц шаардлагуудыг ойлгож, гүйцэтгэл болон сэтгэцийн эрүүл мэндийг хослуулсан платформыг бий болгож байна. Nordic Group LTD-тэй хамтран бид амжилт болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамтад нь авч явах ирээдүйг бүтээж байна” хэмжээ.
Платформын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэб сайтаас авах боломжтой юм.
Kommentare