Саяхан дууссан PUBGM дэлхий аваргын тэмцээний дараа Крафтоны (PUBGM тоглоомын нийтлэлч) цахим спорт хариуцсан ахлах захирал Жеймс Янг 2024 оны Дэлхийн Аваргын тэмцээнийг Англи улсад зохионо гэдгээ зарлалаа.
Хэдхэн хоногийн өмнө Риот Гэймс өөрийн нийтэлсэн LOL дэлхийн аварга тэмцээнийг мөн л Англи улсад зохионо гэв.
Гэтэл ESL дараа жилийн Dota 2 төрлийн ESL One тэмцээнийг Англи улсад хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Юу болоод цахим спортын тулгын гурван чулууны хоёр нь болох League of Legends, Dota 2 төрөл; гар утасны төрөлд үзэгчид, тэмцээний нэр хүнд, тамирчдын чансаагаараа дээгүүрт ордог PUBGM зэрэг тэмцээнүүд Англи улсыг зорих болов оо?
Мэдээж Европын цөм, Их Британи Нэгдсэн Вант Улс, хамгийн гол тухайн улсын өөрсдийн санаачлага нь чухал юм.
АНУ-д болж байгаа цахим спортын арга хэмжээнүүдэд сүүлийн хэдэн жил оролцсоны хувьд манай улс иймэрхүү арга хэмжээнүүдийг зохиох цаг нь болсон гэж бодож байна.
Учир нь:
Монголын цахим спортын комьюнити ямар ч гадны нөлөөгүйгээр, өөрсдөө өөрсдийгөө бойжуулж, хөгжүүлж; алдаж онож; муу, сайн (сүүлийн үед харьцангуй сайн нэртэй болсон)-аараа дуудуулан байж өнөөдрийн түвшинд хүрчээ.
Эдгээр залуус нь англиар hard core fan base гэж нэрлэдэг тийм л залуус. Өөрийн тоглоомдоо, хүсэл мөрөөдөлдөө хатуу үнэнч.
Зүгээр ч нэг үнэнч биш, гадны багуудад тоглоод үзчихсэн, гадны томоохон арга хэмжээнд оролцоод үзчихсэн, гадаадын томоохон тэмцээнд нутгаасаа цахимаар тоглоод үзчихсэн, өөрөөр хэлбэл тэд бол туршлагын үүр уурхай юм.
Нөгөөтэйгүүр, цөөхөн ч гэсэн туршлагатай, зохион байгуулагч нартай. Жишээлбэл: Монголын Электроник Спортын Холбоо (MESA) энэ оны 5-р сард CS: GO төрлөөр Asian RMR тэмцээнийг Улаанбаатар хотод зохиосон, гадны томоохон тэмцээний шалгаруулалтыг эх орондоо цахимаар болон үзэгчидтэй зохиодог туршлагатай.
META Gaming миний мэдэхийн 2016 оноос хойш гадаадын тэмцээнүүдийг, мөн ESL, Blast зэрэг байгууллагуудын тэмцээнийг цахимаар зохиох, холбох, тэмцээнийг нэвтрүүлж байгаа арвин туршлагатай.
Esports Network гэхэд л MLBB төрлийн дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдөх WildCard тэмцээнийг UG arena-д дүүрэн үзэгчидтэй зохиосон.
EG studio олон удаа гадаадад байгаа Монголчуудын тэмцээнийг зохион байгуулж байгаа гэх мэт, тоочоод ч баршгүй.
Хэрвээ бид, Монгол улс, цахим спортын томоохон арга хэмжээг зохиох юм бол ямар ач холбогдолтой вэ?
Аялал жуулчлал: Манайх шиг өртөг хямд газарт гадны жуулчид, ялангуяа Gen Z, миллианал-ууд ирэх сонирхол их байдаг. Энэ үеийн залуусын нэг онцлог нь ямар ч юманд зүгээр нэг хандахгүй эсвэл wild nature, эсвэл extreme аялал, эсвэл бүүр амар амгаланг хүсдэг. Учир нь тэдэнд утас, цэнэглэгч нь байхад л бараг дэлхийг бүтэн тойрчих улсууд Амьдралын шинэ хэв маягтай, минимал залуусыг татах нэг хэлбэр нь яах аргагүй видео тоглоом, цахим спортын арга хэмжээнүүд юм.
Эдийн засгийн үр өгөөж: Аливаа томоохон арга хэмжээ болоход (би энэ хавийн цахим спорт, видео тоглоомтой холбоотой арав гаруй арга хэмжээнд оролцсон) буудлын үнэ нь бараг л хоёр дахин үнэтэй болдог. Буудал төдийгүй, үзвэр, хоол хүнс, худалдаа, хүргэлтийн гээд тухайн арга хэмжээг тойрсон бүхий л үйлчилгээний хамрах хүрээ, өртөг нь нэмэгдэнэ.
Технологи, сервер: Цахим спорт нь өндөр хурдын интернет шаарддаг, дэд бүтцийн нэлээн өндөр шалгууртай. Хэрвээ гадны томоохон тэмцээнүүдийг авчих юм бол энэ асуудал аяндаа шийдэгдэнэ.
Зохион байгуулалт: Бид өөрсдийн хуримтлуулсан туршлагаа гадаадын зохион байгуулагчиддтай холбож, тэдний туршлагааас суралцах, но хау-г нь мэднэ. Өөрсдийн но-хау-г ч бусдад заана.
Олон улсад таниулах сурталчлах том боломж: Бид эсвэл уул уурхайгаар, эсвэл нүүдлийн ахуй амьдрал гэдгээ сурталчлахаас илүү, орчин үеийн залуусын дуртай зүйл видео тоглоом, цахим спортоор илүү гэдгээ сурталчлах боломжтой болно.
Нэтворкинг хийх: Цахим спортын салбарын төдийгүй, гадаад дотоодын бусад байгууллагуудыг холбох гүүр болж, танилын бизнессийн холбоо сүлжээгээ өргөтгөх боломж нээгдэнэ.
Ажлын байр: Мэдээ хэдий чиний олон арга хэмжээ зохиох тусам үүнийг дагасан ажлын байр олноор улирлын түр зуурын чанартай ч нэмэгдэх боломжтой.
Энэ оны намар болсон Ганжоугийн Азийн Наадамд цахим спортын төрлүүд медальт төрөл болж зэрэглэл ахисан билээ. Өмнөх наадмуудад үзүүлэх тоглолт төдий байсан цахим спорт Наадмын хөтөлбөрт орсоноор тэмцээний тасалбар 20 минутын дотор дууссан сурагтай.
Тэгвэл Ганжоугийн Их сургуулийн оюутан эрдэмтэд Азийн Наадам, цахим спортын тэмцээний ач холбогдлын талаар дүгнэлт гаргав
· Ханжөүгийн 19-р Азийн наадмын цахим спортын арга хэмжээний эдийн засгийн үр өгөөж ойролцоогоор 260 сая юань
· Үүнээс эдийн засгийн шууд ашиг нь 78 сая 775 мянган юань
· Эдийн засгийн шууд бус үр дүн нь 182 сая юаньд хүрсэн.
· Ханжөү хотын захиргаа цахим спортыг дэмжсэнээр орон нутгийн хөгжил, аж үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох, аялал жуулчлалыг өргөжүүлэх, спортын төрлийг нэмэх зэргээр хотын эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлсэн.
· Тухайн хотод үнэ цэнийг авчирч, сурталчилгааны том хэлбэр болсон.
· Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлээд зогсохгүй, нутгийн соёлыг заншлыг түгээн дэлгэрүүлэх, Ханжөү хотын олон улс дах нэр хүндийг нэмэгдүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн.
· Орон нутагт өгсөн өгөөж төсөөлж байсанаас өндөр байсан гэж дүгнэжээ.
Comentarios