top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спорт ба стрийм

 

TWITCH стрийм

Жастин Кан, Эмметт Шир, Кайл Вогт, Майкл Сибел нарын 2007 онд сайтыг үүсгэн байгуулсан Justin.tv нь хэрэглэгчдэд өөрийнхөө видеог цахим орчинд шууд цацах боломжийг олгодог стрийм платформ байжээ. Дэлхийн хамгийн том шууд нэвтрүүлгийн платформ дээр хурал, арга хэмжээ, концерт, баяр, спортын нэвтрүүлэг, кино гэх мэт бүгдийг харуулсан видео бичлэгийг яг тухайн цагт нь дэлхий даяар байнга илгээж байдгаараа онцлог юм.  Justin.tv нь дижитал контентоо дамжуулахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй, тэдэнд зориулсан зохих хэрэгслийг  (tools) өгөхөд анхаарлаа төвлөрүүлдэг анхны компаниудын нэг байв. Үйлчилгээ нь тэр доороо л олны хүртээл болж сар бүр 15 сая гаруй байсан үзэгчид тун удалгүй 30 саяыг давжээ. Мэдээж  интернетийн ид шидээр хамгийн том тэмцээнүүдийг томоохон хурлын зааланд зохион байгуулж байгааг энэ дэлхийн хаанаас ч олон мянгаараа үзэх боломж олгож байв. Стриймэр, үзэгчид, дагагчдын тоо нэмэгдэх тусам  Justin.tv ачааллаа даахгүй байв.

TeamLiquid-ийн Starcraft 2 багийг бүхлээр нь оролцуулан, тэдний хүссэн функцуудыг бий болгосноор Justin.tv цахим спорт, видео тоглоомын орших цэг нь болов.

Элит тоглогчид тэмцээнд түрүүлж, ивээн тэтгэгчдээсээ мөнгө олохоос гадна, тэд  Jusin.tv дээр шууд нэвтрүүлэг хийж,  зар сурталчилгаа байрлуулж, түүнээсээ орлоготой болох боломж гарав. Хэдий их үзэгчидтэй байна, төдий их орлоготой болно гэсэн үг. цуглуулахаас гадна төлбөрөө хэрхэн төлдөг вэ?

Алдарт тоглогч TLO 2011 онд “Хил хязгааргүй эмч нар”-т зориулан 24 цагийн стрийм хийж, 2500 орчим доллар цуглуулсанаа хандивлаж байжээ.

Justin.tv-ийн ажилтнууд видео тоглооом, цахим спортын үзэгчид, контентийн тоонд босго тогтоосон боловч  зургаан сарын дараа үүнийг эвдэж 400%-иар өсчээ

Нэг сард цацдаг 3.2 сая тоглоом болон холбоотой контентийг нэг үзэгч дунджаар өндөрт  4.5 цагийг зарцуулан үзэж, нийтдээ 50 сая видео үзэгддэг байв.

Видео тоглоомтой холбоотой контент, үзэгчид хэт олон болж ачаалалтай болсон тул дараагийн шатанд шилжих зайлшгүй боллоо.

Тун удалгүй Кан, Шир нар зөвхөн цахим спорт, видео тоглоомд зориулсан Twitch хэмээх сайтыг бий болгож, 2011 оны 6-р сард албан ёсоор нээлтээ хийсэн. Justin.tv 2014 оны 8-р сард албан ёсоор хаагдаж, уг үйлчилгээг Амазон 970 сая ам.доллараар худалдаж авснаар Twitch  платформ өнөөдрийг хүргэжээ.

 

2024 оны 1-р сард Twitch видео стриминг платформ ойролцоогоор 8.36 сая идэвхтэй стриймэрүүдтэй болсон нь 2021 оны 1-р сард 9.89 сая болж байсан оргил үеээсээ буурсан.

2023 онд Twitch-ийн тэргүүлэх төрөлд видео тоглоом ордог. Гэхдээ Just Chatting суваг 2.86 тэрбум цаг үзэлттэй.  

  • Twitch-ийн шилдэг дамжуулагч Нинжа (жинхэнэ нэр: Ричард Тайлер Блевинс) 2023 оны 11-р сард 18.83 сая дагагчтай байсан.

  • Хоёрдугаарт эрэмбэлэгдсэн auronplay (жинхэнэ нэр: Рауль Алварез Генес) Twitch дээр 15.83 сая дагагчтай хоёрдугаарт жагсчээ.

  • 9.3 сая гаруй дагагчтай, Pokimane нэрээрээ алдаршсан Имане Анис дэлхий даяар хамгийн олон дагагчтай Twitch дамжуулагчийн дундаас цорын ганц эмэгтэй байсан юм. Ерөнхийдөө Twitch сувгуудын есөн хувийг л эмэгтэйчүүд эзэлж байна.

Юуг өөрчилсөн бэ?
  • Видео тоглоом хөгжүүлэгч нар өөрсдийн хийсэн тоглоомоо энд туршиж, үзэгчид, тоглогчдын санал бодлыг авч улам сайжруулах талбар болсон. Өмнө нь нэгэнт гарсан тоглоом тэр чигээрээ олон жилээр явдаг байсан бол, тоглогчид, стриймэрүүд үүнийг хөгжүүлж боловсронгуй болгохын шаардаж, илүү сонирхолтой болсон

  • Видео тоглоомоо сурталчлахын тулд телевизийн сурталчилгаа, цаасан хэвлэл зэрэг уламжлалт маркетингийн сувгуудыг ашигладаг байсан бол стриминг платформууд хөгжихийн хэрээр тоглоом хөгжүүлэгчид стрийминг болон бусад төрлийн контентоор тоглоомоо шууд сурталчлах боломжтой болсон.

  • Twitch, YouTube, FaceBook gaming зэрэг платформууд нь хүмүүсийн видео тоглоомд хандах хандлагат хувьсгал хийж, тоглогчид бие биетэйгээ холбогдох, харилцах,  туршлагаа хуваалцах, бие биенээсээ сурах, өөр хоорондоо зөвлөх, стратеги боловсруулах шинэ боломж, орон зай, хотлыг бий болгосон.

  • Хуучин тоглоомууд шинээр гарч байгаа тоглоомуудтай зэрэгцэн нэг талбарт оршиж, зөвхөн тоглоом биш хүний нийгмийн бүхийл сэдвээр ярих, бичих, санал бодлоо солилцох, тэр ч бүү хэл боловсролын контентуудыг ч хийх боломжтой болжээ.

  • Тоглогчид, үзэгчид, дагагчдын сонирхлыг татахуйц сонирхолтой контент бүтээхэд илүү их анхаарал хандуулж, контентийн төрөлд өөрчлөлт орж, хэв маягийг нь өөрчилжээ. Улмаар энэ нь илүү энтэртэймэнт чиглэл рүү орж залуу, шинэ үзэгчдийг татах болсон.

  • Стриминг үйлчилгээ нь тоглоомын салбарт бизнесийн шинэ загваруудыг  авчирсан. Өмнө нь тоглоом хөгжүүлэгчид орлого олохын тулд тоглоомоо дискээр гаргаж зарах, эсвэл  дижитал татан авалтын борлуулалтад найдаж байсан бол  стриминг платформтай болсоноор үзэгчдийн захиалга, хандив гэх мэт орлогын шинэ урсгалууд бий болсон.

  •  Үзэгчид дуртай стриймэрийн бүтээлийг үзэхийн тулд “захиалга” хийж бүртгүүлэх боломжийг олгосноор илүү хурдан, тусгай контентийг үзэх, олон төрлийн урамшуулалд хамрагдах боломжтой болжээ. Үзэгчид дамжуулалтын үеэр хандив өргөх боломжтой бөгөөд энэ нь дамжуулагч болон платформын орлогын шинэ эх үүсвэрийг бий болгодог.

Одоо байгаа стрийминг платформууд

YOUTUBE

Маш их боломж зах зээл байгааг олж харсан YouTube хоцрохыг хүсээгүй бөгөөд эспортын салбарын өсөлтөд хувь нэмрээ оруулсан. YouTube Gaming дээр Google тоглогчид тоглоомоо шууд хэлбэрээр санал болгодог орон зайг тусгайлан зориулжээ. Энэ стратегийг хэрэгжүүлэхээс өмнө YouTube-д байсан контентыг хайж буй олон тооны контент бүтээгчид болон тоглогчдын давуу талыг ашигласан.

Өнөөдрийг хүртэл YouTube дээр хамгийн их үзсэн тоглоом бол Fortnite бөгөөд нийт контентыг 67 тэрбум гаруй удаа үзсэн байна. Хэдийгээр Minecraft болон Roblox тоглоомын видеонууд сүүлийн үед платформ дээрх хамгийн алдартай видеог тэргүүлсэн хэвээр байна.

FACEBOOK GAMING

YouTube суваг видео тоглоом, цахим спортын салбарт орсоны дараа Facebook болон Google-ийн хоорондох өрсөлдөөн бизнесийн түвшинд нэлээд ширүүсч байсан.  Фэйсбүүк нь "дагагчийн" системтэй тул олон үзэгч татах боломж байгааг олж харсан. Хэдийгээр маш их хөрөнгө, хичээл зүтгэл гаргаж үзэгчдээ видео тоглоом цахим спорт руу оруулахыг хичээсэн  боловч дамжуулалт нь хэрэглэгчдэд ээлтэй биш байв. Зөвхөн найзуудын хүрээллээр хязгаарлагчдаж байсан тул хүлээж байсан амжилтандаа хүрээгүй, Гэхдээ фэйсбүүх илүү хөгжсөн орон бүс нутагт илүү олон үзэлттэй байдаг.


стрийм

DISCORD

Discord шинэ тоглогч хэдий ч аль хэдийн маш олон шүтэн бишрэгчид, үзэгчид, өөрийн гэсэн үнэнч дагагчтай.  Стриймэрүүд нь  үзэгчидтэйгээ харилцах үндсэн төвтэй. Discord нь бусад стриминг платформуудын дунд маш хурдан өрсөлдөгч болсон.

Дискорд нь стриймэрүүдийн хувьд хялбархан, Nitro гэж нэрлэгддэг Twitch-ийн адилхан “захиалгатай” төстэй функцуудтай. Үүнийг ашиглан үзэгчид, стриймэрүүдийн хооронд санхүүгийн харилцаа үүсэх боломжтой.  Discord чатын систем нь цахим спорт, видео тоглоомын хотлын харилцааны гол суваг болох бүрэн боломжтой.  

CAFFEINE

Энэ нь магадгүй хамгийн сүүлийн үеийн esports streaming платформ юм. Өмнө нь Apple-ийн хоёр дизайнераар удирдуулсан тэрээр 40 сая гаруй долларын хөрөнгө оруулалт авч байсан. , 2019 онд Riot Games-ийн league of legends аваргын цуврал тэмцээнтэй дижитал гэрээ байгуулжээ.

Энэ платформ нь OBS эсвэл XSplit гэх мэт өргөн нэвтрүүлгийн програм хангамжийн шаардлагагүйгээр бие даан ажилладаг бөгөөд дамжуулагчдад камерыг илүү чөлөөтэй ашиглах боломжийг олгодог нь энэ платформыг сонирхолтой болгодог.

STEAM TV

Counter-Strike: Global Offensive, Dota 2 зэрэг хэд хэдэн төрлийг хөгжүүлсэн Steam компани нь цахим спортын стриминг үйлчилгээнд оролцох санаачлагыг гаргасан бөгөөд ингэснээр тоглогчид тоглож байгаагаа шууд дэлгэцийн бүтээл хийх боломжтой.  


Эх сурвалжууд:

Comments


Related Posts

bottom of page