Үүнийг 2018.06.25-нд бичжээ.
Цахим спорт нь хил хязгаар, хэлний барьераас үл шалтгаалан асар хурдтайгаар бүхэл бүтэн шинэ эрин, спортын шинэ соёл хөгжиж, бидний төсөөлөөгүй их ажлын байр байдаг юм байна.
2012 онд 76 сая
2014 онд 114 сая
2015 онд 115 сая
2016 онд 160 сая
2017 онд 192 сая хүн цахим спортыг үзжээ.
Энэ тоо нь 2020 онд 330 сая болно гэсэн таамаглал байгаа юм байна. (Тоо баримтыг www.statista.com-оос авлаа)
Цахим спорт нь хил хязгаар, хэлний барьераас үл шалтгаалан асар хурдтайгаар бүхэл бүтэн шинэ эрин, спортын шинэ соёл хөгжиж, бидний төсөөлөөгүй их ажлын байр байдаг юм байна.
СПОРТ ENTERTAINMENT гэдэг талаасаа спортын нэвтрүүлэг, нэвтрүүлгийн хөтлөгч, тэмцээний зохион байгуулагч, аналитик, ложистик гэх мэт;
СПОРТ БАГ, ТАМИРЧИД гэдэг талаасаа багийн дасгалжуулагч, менежер, хуульч, стратек тактикч, сэтгэл зүйч, нутришионист, дасгалжуулагч буюу эрүүл мэндийн ажилтан, гэх мэт;лоом
ЦАХИМ “тоглоом” гэдэг талаасаа
Тоглоом хөгжүүлэгч
Тоглоомын зохиол бичигч
Тоглоомын дизайнер
Тоглоомын хөгжим зохиогч
Тоглоомын программ инженер
Тоглоом шалгагч
Тоглоомын орчуулагч суурьшуулагч
Тоглоомын аналитик гээд зөндөө байдаг юм байна.
Эдгээр ажлын байрыг хангахын тулд АНУ, Европ, Хятад улсын сургуулиудад аль хэдийн мэргэжлийн ангиуд нээж, нэлээд хэд хэдэн сургуулиуд тэтгэлэг хүртэл зарласан байна.
Манай улсын хувьд мэргэжлийн тамирчид бэлтгэхээс гадна мэргэжилтэй боловсон хүчнээ бэлдэх цаг бас болчиж.
Бид цахим спортын тухай зөв ойлголт, зөв хандлагыг бий болгож, зөв удирдлага, зөв зохион байгуулалттай болсноор Монголын цахим спорт, түүний баг тамирчдын эко системийг бүрдүүлмээр байна шүү дээ.
Юнрэн овогтой Ариунзаяат 2018.06.25. АНУ. Калифорни муж. Оакланд хот.
Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.
Comments