Marvel Rivals Invitational тэмцээн эхэлж, удахгүй болох Marvel Rivals Championship-ийг угтаж томоохон esports байгууллагууд шинэ төрөлд баг бүрдүүлээд байна.

NetEase-ийн 2024 оны сүүлээр гаргасан Marvel Rivals тоглоом нь дэлхийн хамгийн алдартай FPS тоглоомуудын нэг болж чаджээ. Тус тоглоом сүүлийн гурван сарын хугацаанд 40 сая гаруй тоглогчтой болсон. Marvel Rivals Invitational бол уг тоглоомын анхны албан ёсны тэмцээн юм.
Marvel Rivals Invitational-д дөрвөн бүс оролцож байгаа бөгөөд бүс бүр өөрийн тэмцээнээ зохион байгуулна. EMEA бүсийн тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 9 хүртэл үргэлжилсэн. Саяхан гарсан жиргээнд оролцож буй найман багийг харуулсан бөгөөд тэдгээрийн дунд алдартай esports байгууллагууд багтсан байна.
EMEA бүсийн Marvel Rivals багууд

Fnatic
Хоёрдугаар сарын 26-нд Fnatic "The Thing" дүрийг Fnatic-ийн футболк өмссөн зурагтайгаар цацсан ч албан ёсоор юу ч зарлаагүй. Overwatch Champions Series-т өрсөлддөг тэдний хувьд Marvel Rivals-т хүч үзэх нь зүй ёсны хэрэг юм.
Fnatic-ийн бүрэлдэхүүн:
"Melio"
"Munkmutta"
"Blax"
"Networkz"
"Linepro"
"Syylvii"
Luminosity
Luminosity бол Marvel Rivals esports-т хамгийн их итгэл хүлээлгэж буй багуудын нэг. Тэд олон жилийн турш casual болон competitive тоглогчдын баазтай байна гэж үзэж, хоёр баг бүрдүүлжээ.
Luminosity (EMEA) бүрэлдэхүүн:
"TrqstO"
"Raajaro"
"Sestroyed"
"Lv1Crook"
"fate"
"Naga"
OG Esports
CS2 болон Dota 2 төрлөөр алдартай OG Esports шинэхэн esports төрөлд хөл тавьж байна. Тэд үүнийг "гарцаагүй алхам" гэж тодорхойлсон байна.
OG Esports бүрэлдэхүүн:
"Tanukii"
"Ken"
"Etsu"
"Snayz"
"Alx"
"frzo"
Virtus.pro энэ оны хоёрдугаар сард өөрийн Marvel Rivals багийг зарласан. Тэдний бүрэлдэхүүнд өмнө нь Overwatch тоглодог байсан тоглогчид орсон бөгөөд TeamCats багийг эгнээндээ элсүүлжээ .
Virtus.pro бүрэлдэхүүн:
"phi"
"SparkR"
"Nevix"
"dridro"
"Sypeh"
"Finnsi"
Хойд Америкийн (NA) Marvel Rivals багууд

Sentinels
Sentinels баг саяхан Marvel Rivals багтай болохоо зарласан. Одоогоор бүрэлдэхүүн нь тодорхой болоогүй ч CEO Rob Moore, энэ esports-д "асар их боломж" байна гэж үзэн шинэ тоглогчдыг элсүүлж байгаагаа мэдэгджээ.
Түүнчлэн алдартай FPS streamer Michael 'shroud' Grzesiek тус багт ямар нэгэн оролцоотой байх магадлалтай гэсэн таамаглал байна.
Luminosity
Luminosity-гийн хоёр дахь баг Хойд Америкт өрсөлдөж байна.
Luminosity (NA) бүрэлдэхүүн:
"Alphy"
"ProGamer360"
"Orbit"
"Bready"
"Paradoxed"
"Merge"
Team Envy
Call of Duty төрөлд голлон төвлөрдөг энэхүү Америкийн байгууллага Marvel Rivals esports-т орж ирж байна.
Team Envy бүрэлдэхүүн:
"cal"
"iRemiix"
"nkae"
"Paintbrush"
"SPACE"
"Sleepy"
100 Thieves
100 Thieves гуравдугаар сарын эхээр баг бүрдүүлж буйгаа зарласан бөгөөд хэд хоногийн дараа бүрэлдэхүүнээ танилцуулжээ. Энэхүү баг нь өмнө нь "Team Mutants" нэрээр тоглож байсан.
CEO Matthew ‘Nadeshot’ Haag:
"Marvel Rivals бол үеийн үед ховорхон гарч ирдэг тоглоом бөгөөд энэхүү авьяаслаг баг хэрхэн өрсөлдөхийг харах үнэхээр гайхалтай байх болно."
100 Thieves бүрэлдэхүүн:
"delanaa"
"Terra"
"hxrvey"
"SJP"
"TTK"
"Vinnie"
"Billion"
Бусад бүсийн Marvel Rivals багууд

FURY Esports (Австрали)
Австралийн FURY Esports баг OCE Invitational тэмцээнд гуравдугаар байр эзэлж, Marvel Rivals esports-д боломжтой баг гэдгээ харуулсан.
FURY Esports бүрэлдэхүүн:
"Schreudz"
"ecartxo"
"Isaac"
"Ashen"
"asher"
"atlas"
"Netra"
Kanga Esports (Австрали)
Marvel Rivals-т нэгдсэн бас нэгэн Австралийн esports байгууллага бол Kanga Esports. Тэд OCE Invitational-ийн аварга болсон бөгөөд Super Smash Bros. Ultimate төрлөөр Австралийн хамгийн том багтай байгууллага юм.
Kanga Esports бүрэлдэхүүн:
"Tyraxe"
"Kronicx"
"Don"
"Teky""
"Inspo"
"Crimsyn"
Opmerkingen