Линкединг платформ дээр Саудын Арабын цахим спортын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын тухай дурдсаныг орчуулан хүргэж байна.
Саудын Арабын цахим спортын болон тоглоомын салбарт 20 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ойролцоогоор 6 тэрбум ам.долларыг төслийн хүрээнд шинээр оруулж буй тоглоомын компаниудад, 14 тэрбум ам.долларыг төсөлд аль хэдийн хамрагдсан компаниудад зарцуулсан байна.
Одоогийн байдлаар үйл ажиллагаа нь жигдэрсэн зургаан гол хөрөнгө оруулалтыг энд харуулав.
Embracer Group (тоглоом хөгжүүлэгч)-ийн 1.1 тэрбум ам.долларын хувьцааг Savvy Games Group 2022 онд худалдаж авсан.
Scopely (мобайл тоглоом хөгжүүлэгч, "MONOPOLY GO!," “Star Trek™ Fleet Command,” “Stumble Guys,” “MARVEL Strike Force,” “Yahtzee® With Buddies” олон тоглоомоороо алдартай) компанийг 2023 онд Savvy Games Group 4.9 тэрбум доллараар худалдаж авсан.
Electronic Arts (EA) компанийг Нийтийн Хөрөнгө Оруулалтын Сангаас 3.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Take-Two Interactive (ихэвчлэн консол төрлийн тоглоомууд хийдэг)-д Нийтийн Хөрөнгө Оруулалтын Сангаас 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Nintendo компанид Нийтийн Хөрөнгө Оруулалтын Сангаас 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь гадны хамгийн том хөрөнгө оруулагч болсон.
Activision Blizzard- Майкрософт худалдаж авахаас өмнө Улсын Хөрөнгө Оруулалтын сангаас 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Хамгийн гол нь эдгээр хөрөнгө оруулалтууд өнөөдөр төслийн том зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.
Тоглоомын салбар нь тус улсад 39,000 ажлын байр бий болгож, ДНБ-д 13.3 тэрбум ам.долларын ашиг авчирна гэж үзэж байна. Саудын Арабын хүн амын 65% нь 35-аас доош насныхан байдаг. Ийм залуу хүн амтай улсын хувьд видео тоглоом, цахим спортын салбарын өсөлт нь амьдралын хэм хэмжээ, чанарыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулах болно,
Төслийн санаачлагууд
Эдгээр хөрөнгө оруулалттаас гадна салбарын хурдацтай өсөлтийг дэмжих хэд хэдэн санаачилга бий. Үүнээс заримыг нь онцолбол:
‣ Саудын Араб дижитал контентыг нэмэгдүүлэх, дижитал энтертайнмент, хэвлэл мэдээллийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч болохын тулд 1.1 тэрбум долларын өртөгтэй "Ignite" санаачилгыг эхлүүлэв.
‣ Олон Улсын Олимпийн Хороотой хамтрах 12 жилийн хамтын ажиллагааны хүрээнд 2025 онд Саудын Арабт анхны цахим спортын Олимпийн наадам болно.
‣ 2024 оны 8-р сард Эр-Рияд хотод болсон Esports World Cup Foundation арга хэмжээ аялал жуулчлалыг 30%-иар нэмэгдүүлж, 250 сая цаг контент ашигласан 500 сая үзэгчийг татсан. Энэ арга хэмжээгээ бид дахиад 2025 онд эргэн ирнэ.
‣ Эр-Рияд хотод болсон New Global Sport Conference бага хурал нь хоёр өдрийн турш 1200 цахим спортын байгууллагуудын удирдлагууд, түүний дотор 200 гүйцэтгэх захирлууд оролцов.
Хөрөнгө оруулалт, түншлэл, салбарыг дэмжих санаачилга, томоохон хэмжээний арга хэмжээнүүдийн хослол нь видео тоглоом, цахим спортын дэлхийн дүр төрхийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ салбар хэрхэн хөгжиж байгааг хараад бид баяртай байна.
Эх сурвалж: Линкедин
Comentarios