top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Оны шилдэг гар утасны тоглоом MOBILE LEGENDS: BANG BANG

Хятад улсын Шанхай хотод төвтэй Moonton Games нь 2016 оны 7-р сард гаргасан Mobile Legends: Ban Ban тоглоомоороо энэ оны Шилдэг боллоо.

2016 он

2016 оны 11-р сард Mobile Legends: Bang Bang дэлхий даяар нээлтээ хийсэн бөгөөд Google Play 2016 онд мөн л “Оны шилдэг өрсөлдөөнт” төрлийн тоглоомын жагсаалтад орсон.

Mobile Legends: Bang Bang тоглоом маш их амжилтад хүрч, Азийн нэлээд хэдэн орнуудад өөрийн гэсэн тэмцээн лигийг зохиож эхэлжээ.

2017 он

2017 оны 5-р сард Индонезид анхны Mobile Legends: Bang Bang LAN цахим спортын тэмцээнийг зохион байгуулсан.

2017 оны 9-р сард анхны MLBB Зүүн Өмнөд Азийн цомын) тэмцээнийг зохион байгуулсан.

2017 оны 11-р сард Индонез, Малайз, Сингапурт Mobile Legends: Bang Bang тоглоом дээр суурилсан MPL (Mobile Legends: Ban Ban Professional League) хэмээх мэргэжлийн цахим спортын лигийг эхлүүлсэн.

2018 он

2018 оны 3-р сард MPL мэргэжлийн лигийн тэмцээнээ Филиппин улсад зохион байгуулсан.

2018 оны 4-р гэхэд Mobile Legends: Bang Bang тоглогчид 200 саяас давжээ.

2018 оны 5-р сард Сингапур улсад, 10-р сард Индонез улсад салбаруудаа байгуулсан.

2019 он

2019 оны 2-р сард Мьянмарт MPL үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2019 оны 11-р сард анхны Mobile Legends: Bang Bang Global Championship (M1) Малайзын Куала Лумпур хотноо амжилттай зохион байгуулжээ. 14 орны 16 багийн ширүүн өрсөлдөөнийг нийт 40 сая гаруй үзэгчид, 10 сая орчим цаг үзсэн.

2019 оны 12-р сард Mobile Legends: Bang Bang албан ёсоор Зүүн өмнөд Азийн наадмын медальт спортын төрөл болсон.

2020 он

2020 оны 10-р сард Mobile Legends: Bang Bang тоглоомыг нийт 1 тэрбум гаруй удаа татаж (download), сарын идэвхтэй тоглогчдын тоо 100 сая давжээ.

2021 он

2021 онд Mobile Legends: Adventure тоглоом Япон, Өмнөд Солонгост нэвтэрч, Apple болон Google-ийн үнэгүй тоглоомын жагсаалтыг тэргүүлэв.

2021 оны 1-р сард хоёр дахь Mobile Legends: Bang Bang Global Championship (M2) Сингапурт амжилттай болж, 3.08 сая үзэгчтэй, нийтдээ 130 сая гаруй үзэгчтэй болсон нь дэлхийн хамгийн нөлөө бүхий цахим спортын арга хэмжээний нэг болсон юм.


2022 он

2022 оны 1-р сард анхны Mobile Legends: Bang Bang World Women's Invitational 392,000 PCU-тай эхэлсэн нь бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй эмэгтэйчүүдийн цахим спортын арга хэмжээний нэг болсон юм.

2022 оны 5-р сард (SEA Games) Зүүн Өмнөд Азийн 31 дэх тоглолтын хамгийн олон үзэгчидтэй цахим спортын төрөл болж байжээ.


Цахим спортын шилдгүүдийн тодруулдаг Esports Awards-д ОНЫ ШИЛДЭГ ГАР УТАСНЫ ТОГЛООМ БОЛЛОО.

Comments


Recent Posts

bottom of page