top of page
Writer's picturecentillionc0919

Мэйжорын хамгийн залуу, хамгийн өндөр рейтингтэй MVP DONK


Team Spirit багийнхаа хамтаар Шанхай Мэйжорт аваргалж, хамгийн залуу MVP болсон Donk-ийн HLTV.org сайтад өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


- donk, баяр хүргэе! Чи Мэйжорын аварга, мөн хамгийн залуу MVP боллоо. Энэ тухайд ямар мэдрэмж төрж байна вэ?

Яг одоо үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Миний хамгийн залуу MVP болсон эсэх чухал биш ээ. Тэр бол зүгээр л нэг хэсэг. Харин бидний багийн ялалт л бүх зүйлд утга учир өгч байна. Энэ бол хэзээ ч мартагдахааргүй, үнэхээр галзуу амжилт. Бид зөвхөн CS2 дээр биш, бүхэл Counter-Strike-ын түүхэнд өөрсдийн нэрийг үлдээж чадлаа.


Мэдээж энэ миний мөрөөдөл байсан ч багийнхандаа энэ ялалт ямар их ач холбогдолтой болохыг мэддэг болохоор тэдний өмнөөс маш их баяртай байна. Бид бүгд хамтдаа энэ ялалтад хүрсэн.


- Энэ тоглолтод чамаас гадна, magixx ч бас маш чухал нөлөө үзүүлж, гайхалтай раундуудыг авчирсан. Ийм тоглолтод багийн дэмжлэг хэр чухал вэ?

Багийн бүрэлдэхүүнд байгаа хүн бүр энэ амжилтад ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулсан. Учир нь ялалт бол ганц хүнийх биш, бүхэл багийн хичээл зүтгэлийн үр дүн. Манай багийнхан тус бүртээ өөр өөр цаг мөчид онцгой үүрэг гүйцэтгэсэн.


Тухайлбал, chopper-ийн нөлөөг frag эсвэл damage-ээр нь хэмжих боломжгүй. Үүнийг зөвхөн манай багийнхан л ойлгож чадна. magixx-ын хувьд тэр плей-оффын турш гайхалтай байсан. Тэр өөрийгөө юу хийж чадахаа бүрэн харууллаа. Би түүнийг ямар их авьяастайг мэддэг учраас энэ тоглолтоор түүний хүч чадлыг бусдад харуулсанд үнэхээр баяртай байна.


- Танай баг энэ жилийг Катовицед "FaZe"-ийн эсрэг гранд финалд тоглож эхлүүлсэн бол жилийн төгсгөлд бас л гранд финалд тэдэнтэй тоглолоо. Ижил өрсөлдөгчтэй, ижил нөхцөлд тоглох ямар байв? Өмнө нь тэднийг ийм орчинд хожиж байсан болохоор илүү итгэлтэй байсан уу?

Катовицыг яаж төгсгөсөн, хэнтэй тоглосон нь надад үнэндээ огт хамаагүй. Энэ бол жилийн эхэн үеийн явдал, аль хэдийн ард хоцорсон. Харин өмнөх мэйжорын шөвгийн наймд FaZe-д ялагдсан тухай бодол намайг илүү их зовоосон. Тиймээс тэднээс өшөөгөө авахыг үнэхээр их хүссэн.


- Мэйжорын дараа хэн энэ жилийн шилдэг тоглогч болох вэ гэсэн яриа улам эрчимжинэ. Чамаас гадна ZywOo, m0NESY нар уг ярианы гол дүрүүд. Өмнө нь чи m0NESY-г шилдэг болох хамгийн өндөр магадлалтай гэж хэлж байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?

Хэн оны шилдэг болох нь надад огт хамаагүй. Илъя (m0NESY) жилийн турш гайхалтай тоглолт үзүүлсэн, тиймээс түүнд шилдэг тоглогчийн шагналыг өгөхөд буруудахгүй шүү дээ. Миний хувьд хамгийн чухал зүйл бол багийн ялалт. Хэрвээ би дэлхийн 150-д бичигдсэн байсан ч баг маань ялж байвал би баяртай байх болно.


- Тэгвэл чи энэ оны шилдэг тоглогч байх боломжоо баталж чадсан гэж бодож байна уу?

Тийм бас үгүй. Оны шилдэг тоглогч бол жилийн турш тогтвортой тоглосон нэгэн байх ёстой. Харин би туршлагагүйгээсээ болоод хоёр тэмцээнд амжилтгүй оролцсон. Энэ шийдвэрийг би гаргахгүй учраас миний бодол хамаагүй. Шагнал авах эсэхийг зохион байгуулагчид шийднэ биз.

Comments


Related Posts

bottom of page