top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Монголын цахим спортын долоо хоногийн тойм (2024.5-р сарын 13-26)

IHC esports байгууллагын Dota 2 төрлийн баг Elite League Season 2: Зүүн Өмнөд Азийн нээлттэй шалгаруулалтад хоёрдугаар байр эзэлж 6-р сарын 24-29 хооронд цахимаар явагдах Хаалттай шалгаруулалтад оролцоно.  Нээлттэй сонгон шалгаруулалтад манай улсын тамирчдаас бүрдсэн Prism баг мөн оролцсон.

 

Riyadh Masters 2024 тэмцээний 06.02-04-нд болох Зүүн Өмнөд Ази, Зүүн Европ, Баруун Европын сонгон шалгаруулалтад Natus Vincere (Монгол тоглогч О.Сүхбат “sanctity”), MOUZ (Монгол тоглогч Р.Нармандах “Narman”), Bleed (Монгол тоглогч Д.Төгстөр “Se”), IHC E-Sports багууд оролцоно.

 

PGL Wallachia: Season 1 тэмцээнд MOUZ баг 12-14-р байр эзэлж 15000$ шагналын эзэд боллоо. Энэ багт Монгол тоглогч Р.Нармандах “Narman” байдаг.


Г.Эрдэнэцогт "erKast" дасгалжуулагчтай Fly Quest баг Далайн бүсийг төлөөлөн Intel Extreme Masters Dallas 2024 (DreamHack)-т өрсөлдөж байна.

 

ESL Challenger League Season 47 Азийн тоглолтын Play Off шатанд ATOX Esports, Qube,  Clutch Gaming багууд өрсөлдөнө. The MongolZ баг YaLLa Compass тэмцээнд оролцох тул  тэдний оронд MIRAI gaming баг оролцоно.  Уг тэмцээнээс шалгарсан хоёр баг ESL Pro League S20 тэмцээний эрхийг авна.

 

MESA Pro Series: Finals тэмцээнд ATOX Esports, Chinggis Warriors, Eruption, The MongolZ, IHC E-Sports, The Huns Esports багууд оролцож The MongolZ баг түрүүлж IESF-т Монгол улсаа төлөөлөн оролцох боллоо.

 

hltv.org сард хоёроос гурван удаа багуудын чансааг гаргадаг билээ. Хамгийн сүүлд, 5-р сарын 13-ны байдлаар The Mongolz баг дэлхийн шилдэг 12 багийн жагсаалт руу 172 оноотойгоор орлоо.

 

Grayhound багийн тоглогч, Монгол улсын цахим спортын CS: GO төрлийн тоглогчидоос анх удаа Maжор тэмцээнд оролцож стикэрээ гаргаж байсан тамирчин Г.Эрдэнэцогт “erkaSt”-ийн дасгалжуулдаг FlyQuest баг ESL-ийн чансаагаар дэлхийн шилдэг багуудын бүрэлдэхүүнд орж ирлээ.

 

PUBGM Super League-ийн Төв болон Өмнөд Азийн бүсийн хаврын тэмцээнд манай улсын таван баг, Монгол залуусын удирддаг нэг баг оролцож байгаа билээ.

PMSL CSA Spring 2024 тэмцээний эхний долоо хоногийн тэмцээний үзүүлэлтийг танилцуулбал:

  • Falcons Force 202 оноотой 

  • 4Merical Vibes  198 оноотой

  • IHC esports 183 оноотой

  • Stronger esports 148 оноотой

  • Stalwart esports 97 оноотой

  • WAOW Esports баг 96 оноотой


MSC 2024 MONGOLIA QUALIFIER тэмцээний Play-Off-ийн шатны тоглолтод

IHC esports, Hello there MP, Aquille, Final Epilogue, The MongolZ, Blaze esports, Imposters, So close багууд оролцож байна. Тэмцээнд нийтдээ 1100 баг өрсөлдсөн юм. Түрүүлсэн баг нь

Саудын Арабын Рияад хотноо Esports World Cup (EWC) нэрийн дор зохион байгуулагдах Mid Season Cup (MSC) тэмцээний Wild Card буюу урьдчилсан шатны эрхийн төлөө өрсөлдөх эрх авна.

Comments


Recent Posts

bottom of page