top of page

Монголын цахим спортын 7 хоног

2023.06.01-06.11

ЗОХИОГДОЖ БАЙГАА ТЭМЦЭЭНҮҮД:

Mobile Legends: Bang Bang

1. MESA буюу Монголын Электрон спортын Холбоо Mobile Legends: Bang Bang-ын тоглоом хөгжүүлэгч Moonton -той албан ёсны хамтын ажиллагаа эхэллээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд Mobile Legends: Bang Bang төрлийн 17,000,000₮ шагналын сантай "MESA LEGENDS SERIES #1” тэмцээнийг явуулж байна.

Нээлттэй шалгаруулалт: 6.9-6.11-ний өдрүүдэд

Үндсэн тэмцээн LAN : 6.19-20

6-р сарын 9-нд: Pool A, B, C, D (эхний 100 багийн тоглолт)

6-р сарын 10-нд: Pool E, F, G, H (дараачийн 100 багийн тоглолт)

6-р сарын 11-нд: Хэсгийн байрны төлөөх тоглолт явагдлаа.

Хэсэг бүрээс 4 баг нийт 16 баг шалгарч энэхүү цувралын Main Tournament-д оролцох юм.

Эдгээр багууд нь дөрвөн хэсэгт хуваагдсан бөгөөд нэг хэсгээс 2 баг Main Tournament-д шалгарна. Багууд single-elimination журмаар BO3 форматаар тоглох ба шилдэг 16 баг тодорно.


2. WCG зүгээс зохион байгуулж буй World Cyber Games 2023 Mobile Legends: Bang Bang-ийн тэмцээнд Монгол улсын Team Lilgun оролцож хэсгийн шатанд M4-ийн дэлхийн аварга ECHO-д 2:0 харьцаатай ялагдал хүлээж тэмцээнийг өндөрлүүллээ.


Dota 2

3. DPC SEA 2023 Tour 3: Division II тэмцээний тоглолтууд эхэлсэн. Монгол улсын IHC esports Dota 2 баг оролцож байна.


PUBG mobile

5/17-6/03-нд болсон Зүүн Өмнөд Азийн Ruthless Pro Series: Clash of Giants тэмцээнд IHC esports 3-р байранд орлоо.


ЗОХИОГДОХ ТЭМЦЭЭНҮҮД:

CS: GO

· ESN - Esports Network-с зохиож буй 22 сая төгрөгийн шагналын сантай CS: GO тэмцээний бүртгэл 6.12-нд дуусна.

· Хятадын Perfect World Arena-гийн Premier League S4 Pro Div -ийн тэмцээний тоглолтууд явагдах бөгөөд үүнд Монгол баг тамирчдаас erkaSt, xerolte нарын Team NKT болон kabal, dobu хоёрын шинэ баг болох ATOX Esports оролцох болно.

· Хятадын Xinsai Esports-ийн зүгээс CS: GO төрлөөр тэмцээн зохионо.

Online шат нь 6/24-7/2 ны хооронд

Lan тэмцээн нь 7/8-7/9 ны Хятадын Шанхай хотод болно. Оролцох багууд:

Лан тэмцээнд The Mongolz, Lynn Vision, NewHappy, Wings Up уригдсан бол

Хэсгийн шатанд уригдсан багууд:

WDNMD, Steel Helmet, CR Gaming, манай улсын Eruption, NKT, Clutch Gaming багууд тоглоно.

· 7-р сараас ESL Challenger League тэмцээний S46 эхэлнэ.

· The MongolZ баг IESF-н тэмцээнээр Саудын Араб улсыг зорих болно. Тэрхүү тэмцээнд 10 баг 5 5-аараа хоёр зоонд хуваагдах бөгөөд зоо бүрээс 3 баг цааш шалгарч Румын улсад болох үндсэн тэмцээндээ оролцох эрхтэй болох юм.


Dota 2

· АНУ-ын Washinton DC хот дахь залуусын зүгээс жил болгон зохион байгуулдаг Dota 2-н аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 17-18; 6-р сарын 24-25нд болно. Тэмцээнийг Cadis, Knife нар дамжуулан хүргэх болно.

· "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадамд Dota, Fight King төрлөөр оролцох шигшээ багийг сонгон шалгаруулах тэмцээнийг 14-18 насны ангилалд 2023.06.25-30 ний хооронд "Game arena" төвд зохион байгуулна.

Comments


Recent Posts

bottom of page