PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд оролцож байгаа The MongolZ баг Play Off шатанд шалгарлаа. Шинэ он гараад хоёр дах удаагаа өндөр зэрэглэлийн тэмцээний шигшээд шалгарч байгаа юм.
Ирэх сарын 19-нд эхлэх $400,000 шагналын сантай BLAST Open Lisbon тэмцээнд ATOX болон The Mongolz багуудаа хамтад нь харах нь.
ESPORTSNEWSMN
FaceBook хуудсандаа, CS2, PUBGM, Dota2 төрлүүд, цахим спортын бизнес, видео тоглоомын тухай хорь орчим мэдээг хүргэж, Esportsnews.mn цахим спортын мэдээллийн сайтад дараах нийтлэлүүдийг оруулжээ.
Esportrnews.mn веб сайт дээр
WOMEN IN ESPORTS
Төслийн хүрээнд стриймэр “masha” нийтдээ 20 орчим цагийн турш шууд дамжуулалт хийжээ.
CS2 (COUNTER STRIKE 2)
2-р сарын 14-23-ны хооронд Румын улсын Клуж-Напока хотод зохиодож байгаа PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд The Mongolz баг Complexity, Wildcard, paiN Gaming багуудыг хожиж шигшээ шатанд 3:0 гэсэн үзүүлэлтээр шалгарлаа. Шигшээ шатны тоглолтууд BT Arena-д энэ сарын 21-нээс эхэлнэ.
BLAST Rising Asia Spring тэмцээнд The Huns баг хоёрдугаар байрт, Chinggis Warriors баг 5-8-р байрт оржээ.
Ирэх 4 сард болох $1,250,000-ийн шагналын сантай PGL Bucharest 2025 CS 2-ийн S-Tier Valve Ranked тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох цорын ганц багийг шалгаруулах MESA Asian Masters тэмцээнд Atox esports, Chinggis Warriors, Gods reign, Jijiehao, Rooters, Mantra, Arkade esports, Talon, KGZ, The art of war, DXA, Tyloo, Rare Atom, UR, Just Swing багууд уригджээ. Харин үлдсэн эрхүүдийг 2 сарын 14-23-ны хооронд зохиогдох Нээлттэй шалгаруулалтын багууд авах юм.
Nomadic Masters тэмцээнийн Хаврын тоглолтод Valve Ranking-д тулгуурлан урилгаар
Европоос 2
Азиас 2 баг
Европ болон Азийн шалгаруулалтаас
Европоос 2
Азиас 1 баг
Харин хамгийн сүүлийн 1 Slot-ийг
MESA LEAGUE S4 аварга баг авах юм.Atox Esports баг BLAST Open Lisbon тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулалтаас амжилттай шалгарч, үндсэн тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ. Ирэх сарын 19-нд эхлэх $400,000 шагналын сантай тус тэмцээнд ATOX болон The Mongolz багуудаа хамтад нь харах нь.
PUBGM (PLAYERS UNKNOWN BATTLEGROUND)
ESN eSports Network x Tencent-тэй хамтран зохион байгуулж буй "Central Asia Play-In" тэмцээний бүртгэл үргэлжилж байна. Нээлттэй сонгон шалгаруулалт нь 02-р сарын 24-28-нд болно.

DOTA 2 (Defence of the Ancients)
Asian Dragon Series: Continental Collision тэмцээнд The MongolZ баг финалын цувралд 3:2 оор тоглолтыг дуусган дэд байр эзэллээ.
AsiaPro League Season 2 тэмцээнд Ivory баг тоглохоос татгалзаж, бууж өгснөөр The MongolZ аварга болж байна. Ийнхүү 2 улирал дараалан аврага цолоо хамгааллаа.
PGL Wallachia Season 4 тэмцээний Зүүн Өмнөд Азийн хаалттай сонгон шалгаруулалт
The MongolZ баг Chicken N Frienda багтай хийсэн тоглолтондоо 0:2 харьцаагаар ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

MOBILE LEGENDS: BANG BANG
IHC E-Sports MLLB баг 2025 онд IESF World Esports Championship-д оролцох эрхээ авлаа. MESA Legends Series 9 тэмцээнд тэргүүн байр эзэлж, IESF WEC 2025 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох багаар 3 дахь жилдээ шалгарч байна.
IHC Esports байгууллагын MLBB төрлийн багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ.
Т.Багабанди “Zxaura”
М.Энхбат “Aizn”
М.Амармөрөн “Forbid”
Ч.Эрдэнэмөнх “Bebex”
“Akuma”
“Aux”
“Garou”
“Dale” - дасгалжуулагч
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол хоол ундыг дэлхийд сурталчилдаг Artger сувгийн The MongolZ багтай хамтран хийсэн нэвтрүүлгийг одоогийн байдлаар 118 мянган үзэгчид үзжээ.
The MongolZ байгууллага дотоодын үйлдвэрлэлийн Тод Оймстой хамтран багийн лого бүхий оймс гаргажээ.

Монголын цахим спорт ирэх долоо хоногт
· 3.1-3.10-нд. ESL Pro League Season 21. (Counter-Strike2)
· 3.8-3.16-нд. PGL Wallachia Season 3. (Dota 2)
· 2.14-23-нд. Cluj-Napoca 2025. (CS2)
· 2.14-23-нд. MESA Asian Masters. Open Qualifiers (Counter-Strike2)
· 2.24-27-нд. MESA Asian Masters Stage 1 (Regionals) (Counter-Strike2)
· 3.6-9-нд. MESA Asian Masters Stage 2 (LAN Finals) (Counter-Strike2)
· 2.24-2.28-нд. Central Asia Play-In. (PUBGM)
· 3.19-ээс. BLAST Open Lisbon 2025 (Counter-Strike2)
· 4.25-27-нд. IEM Milbourne (Counter-Strike2)
· 04.30-05.04-нд. MESA Nomadic Masters (Counter-Strike2)
· 10.15-10.19-нд. MESA Nomadic Masters (Counter-Strike2)н
Comments