top of page
728x90.gif

Монголын цахим спорт. 2025.02.03-02.09

Writer's picture: Ariunzayat YunrenAriunzayat Yunren

The MongolZ баг Польш улсын Катовиц хотод зохиогдсон IEM 2025 тэмцээнд 3-4-р байрт орлоо. IEM тэмцээн бол өндөр чансаатай багууд оролцдог, хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм.

ESPORTSNEWSMN

Esportsnews.mn мэдээллийн сайт Польш улсын Катовиц хотод болсон IEM 2025 тэмцээнийг сурвалжлан хүргэв.

FaceBook хуудсандаа , CS2 төрөл,  цахим спортын бизнес, видео тоглоомын тухай гуч орчим мэдээг хүргэж, Esportsnews.mn цахим спортын мэдээллийн сайтад дараах нийтлэлүүдийг оруулжээ.

Esportrnews.mn веб сайт дээр

WOMEN IN ESPORTS

Төслийн хүрээнд стриймэр “masha” нийтдээ 20 орчим цагийн турш шууд дамжуулалт хийжээ.


CS2 (COUNTER STRIKE 2)

IEM Katowice 2025 тэмцээнд The MongolZ баг шөвгийн дөрөвт шалгарсан юм. Тэд Play In шатны тоглолтонд Team Liquid, Gamer Legion багуудыг хожиж, NAVI багт хожигдсон ч Play Off шатанд шалгарсан билээ. Харин энэ шатанд Eternal Fire багийг хожсоноор шөвгийн дөрөвт Vitality багийн эсрэг гайхалтай тоглолт үзүүлж, 13:7, 13:9 гэсэн ойрхон оноогоор ялагдлаа. Тэд өдөр өдрөөр улам сайжирч, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх чадвартай гэдгээ дахин баталж байна.

 

Монголын Электроник Спортын Холбооноос  MESA Nomadic Masters 2025 тэмцээнийг тус бүр $250,000 шагналын сантайгаар, хоёр удаа зохиохоор зарлаж байна.

 

1,250,000 ам.долларын шагналын сантай PGL Bucharest 2025 оны 4 сарын 6-13-ны өдрүүдэд болох CS 2-ийн S-Tier Valve Ranked тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох цорын ганц багийг шалгаруулах MESA Asian Masters тэмцээнийг зохион байгуулна.

 

The MongolZ багийнхан VRS чансаагаар дэлхийд шилдэгүүдийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ.

Atox esports, The Huns esports багууд IEM Dallas тэмцээний Азийн шалгаруулалтад өрсөлдөнө. Дөрвөн багаас нэг нь л IEM Dallas-т шалгарна.

 

Chinggis Warriors баг хаалттай шалгаруулалтаас гарч BLAST Rising Asia Spring 2025 тэмцээнд оролцохоор боллоо.


PUBGM (PLAYERS UNKNOWN BATTLEGROUND)

ESN eSports Network x Tencent-тэй хамтран зохион байгуулж буй "Central Asia Play-In" тэмцээний бүртгэл үргэлжилж байна. Нээлттэй сонгон шалгаруулалт нь 02-р сарын 24-28-нд болно.


DOTA 2 (Defence of the Ancients)

The MongolZ байгууллагын Dota2-ын баг Asian Dragon series тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ.


MOBILE LEGENDS: BANG BANG

IHC Esports багаас гарсан Б.Батболд “Ethan” ОХУ-ын Verso Time багт албан ёсоор нэгдлээ. Verso Time баг “Ethan”-ын хамтаар тун удахгүй эхлэх BetBoom Rise of Legends S6 тэмцээнд оролцоно.

MESA Legends Series fe тэмцээнд саяхан байгуулагдсан The MongolZ Pink баг түрүүлж IESF 17 дахь Цахим Спортын Дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох эрхийн эзэд боллоо. MESA Legends Series зохиогдсоноос хойш 4 удаагийн аваргалж байгаа юм.

Багийн бүрэлдхүүн:

  • Т.Нандинцэцэг “Nikaa”

  • Э.Болормаа “Deja vu”

  • Н. Оюундарь “Mobsaiko” 

  • Л.Алтанзул “Zulaanaa”

  • С.Тэргэл “Nonaxn”

 

VALORANT

MESA Valorant Tour 3 тэмцээнд The MongolZ байгууллагын Valorant төрлийн баг түрүүлжээ. 

IHC Esports байгууллага цахим худалдааны SmartStore-тэй хамтын ажиллагаа эхэлжээ.



Монголын цахим спорт ирэх долоо хоногт

  • 1.15-2.16-нд. Challengers League 2025 Southeast Asia: Split 1. (Valorant)

  • 1.21-5.11-нд. ECL тэмцээний Season 49. (Counter-Strike2)

  • 3.1-3.10-нд. ESL Pro League Season 21. (Counter-Strike2)

  • 1.20-2.09-нд. AsiaPro League Season 2. (Dota 2)

  • 2.2-2.13-нд. MESA Legends Series. (MLBB, MLBB fe)

  • 3.8-3.16-нд. PGL Wallachia Season 3. (Dota 2)

  • 2.4-2.28-нд. Central Asia Play-In. (PUBGM)

  • 2.11-2.12-нд IEM Dallas тэмцээний Азийн шалгаруулалт (CS2)

  • 2.11-2.13.BLAST Rising Asia Spring 2025 (CS2)

  • 2.14-23-нд. Cluj-Napoca 2025. (CS2)

  • 2-р сард. Asian Dragon Series (Dota 2)

  • 2-р сард. MESA Asian Masters (CS2)

  • 04.30-05.04-нд. MESA Nomadic Masters (CS2)

  • 10.15210.19-нд. MESA Nomadic Masters (CS2)

Related Posts

See All

Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page