Энэ долоо хоногийн онцлох мэдээгээр IHC esports байгууллага PUBGM төрлийн багтаа өөрчлөлт орууллаа.
ESPORTSNEWSMN
FaceBook хуудсандаа , CS2, PUBGM, Dota2 төрлүүд, цахим спортын бизнес, видео тоглоомын тухай 30 орчим мэдээг хүргэж, Esportsnews.mn цахим спортын мэдээллийн сайтад дараах нийтлэлүүдийг оруулжээ.
WOMEN IN ESPORTS
Стриймэр “masha” дөрвөн удаагийн стриймээр гурван мянга гаруй үзэгчдэд хүрчээ.
BLAST Bounty тэмцээний Хаалттай шалгаруулалтад өрсөлдсөн Imperial Fe баг энэ оны 1-р сарын 20-оос эхлэх IEM Katowice тэмцээнд өрсөлдөнө. Тэдний NAVI-тай тоглосон тоглолтыг 483,000 хүн үзсэн нь энэ цувралын хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Imperial Fe багийн бүрэлдэхүүн:
• Ana “Ana” Dumbravă (Romania)
• Alexandra “twenty3” Timonina (Russia)
• Victoria “tory” Kazieva (Russia)
• Katarína “Kat” Vašková (Slovakia)
• Zainab “zAAz” Turkie (Sweden)
• Kamen “bubble” Kostadinov Bulgaria (дасгалжуулагч)
CS2 (COUNTER STRIKE 2)
Atox esports баг ECL S49 тэмцээний ирэх долоо хоногийн тоглолтын дараа IEM Dallas тэмцээний Азийн бүсийн шалгаруулалтад өрсөлдөнө.
1-р сарын 21-ээс 5-р сарын 21 хүртэл үргэлжлэх ESL Challenger League (ECL)тэмцээний Season 49-ийн тоглолтод манай улсын
ATOX Esports 8-р байр
The Huns Esports 4-р байр
Chinggis Warriors 10-р байр
Nomads 7-р байр
The QUBE Esports 14-р байруудад явж байна. Энэ улирлаас эхлэн тэмцээн нь VRS (Valve Ranking System)-т нөлөөлөх Ranked тэмцээн болж байгаа бөгөөд тоглолт бүрийн үр дүн маш чухал.
PUBGM (PLAYERS UNKNOWN BATTLEGROUND)
ESN eSports Network байгууллага PUBGM төрлийн нийтлэгч Tencent-тэй хамтран Central Asia Play-In тэмцээнийг хамтран зохионо. Тэмцээний шилдгүүд PUBG Mobile Super League 2025-ийн эрхийн төлөө өрсөлдөх юм.
IHC esports байгууллага
Б.Билгүүн “Godless”
Б.Золбоот “Zyol”
Б.Батбагана “DEMO”
Н.Дулаанжаргал “Abely” нартай салах ёс гүйцэтгэж байгаагаа зарлалаа.
“IHC ESPORTS PUBG Mobile-ийн үнэнч дэмжигчдэдээ,
2020 оноос эхлэн "IHC ON TOP (ZEUS)" нь зөвхөн үг төдий биш, Монголын Испортын хөгжлийг ахиулах хүч, тэсвэр тэвчээрийн бэлгэ тэмдэг болсон билээ. Өнөөдөр бид та бүхэнтэйгээ бахархал болон гунигийг хослуулан, PUBG Mobile-ийн алдарт тоглогчид болох Zyol, Godless, Rogue, Abely нартай салах ёс гүйцэтгэж байгаагаа зарлаж байна.
Эдгээр тоглогчид зөвхөн тоглоом тоглоогүй харин түүх бүтээсэн юм. 2020 онд PUBG Mobile Global Championship (PMGC) тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, дэлхийд 3-р байр эзэлсэн нь Монголчуудыг дэлхийн Испортын хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйг баталсан гайхалтай мөч байсан билээ. Үүний дараа PMGC 2022 тэмцээнд 5-р байр, 2023 онд дэлхийн аварга болж, тэдний аялал үнэхээр гайхамшигтай байлаа. Тэдний амжилт Монголын Испортын ирээдүйг гэрэлтүүлж, үнэнч дэмжигчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж, түүхийн хуудаснаа мөнхөрч үлдсэн юм.
Тэдний хичээл зүтгэл, ур чадвар, хүсэл тэмүүлэл нь IHC Esports төдийгүй дэлхийн PUBG Mobile-ийн хөгжилд ч томоохон ул мөр үлдээсэн. Хэдий бид тэдэнтэй салах ёс гүйцэтгэж байгаа ч IHC ESPORTS байгууллагын зүгээс тэдний цаашдын үйл хэрэг, амжилтуудад үргэлж хамт баярлах болно.
Аваргууддаа өнгөрсөн хугацаанд хамтдаа хийж бүтээсэн бүх зүйлд баярлалаа. Дараа дараагийн дэлхийн тайзанд дахин уулзах ерөөл дэвшүүлье!
IHC ESPORTS-ийн PUBG Mobile шинэ бүрэлдэхүүнтэйгээр үнэнч дэмжигчидтэйгээ удахгүй уулзах болно.” гэжээ.
Шинэ бүрэлдэхүүнд одоогийн байдлаар
Х.Хүсэлбаатар “alex”
Оргил-Эрдэнэ “apex”
Батбагана “demo” нар байгаа бололтой
DOTA 2 (Defence of the Ancients)
Asia Pacific Predator League 2025 тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон 123 баг гуравдугаар байрт оржээ.
MOBILE LEGENDS: BANG BANG
Монголын Цахим Спортын Холбооноос
MESA Legends Series #8 MLBB fe
MESA Legends Series #9 MLBB тэмцээнүүдийг 2-р сард зохионо. Тэмцээнд тэргүүлсэн багууд энэ оны 7-р сард Саудын Арабын Рияд хотод болох IESF WEC 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлнө.
VALORANT
MVT 3: Finals тэмцээний Play Off шатанд
Team Aurora
Chinggis Warriors
IHC esports
Team Zoom багууд шалгарчээ. Тэмцээний шагналын сан 10’000’000 төгрөг.
The MongolZ байгууллагын Valorant төрлийн баг Challengers League 2025 Southeast Asia: Split 1 хэсгийн шатыг 1-1 оноотойгоор үргэлжлүүлэхээр боллоо.
Монголын цахим спорт ирэх долоо хоногт
· 1.15-2.16-нд. Challengers League 2025 Southeast Asia: Split 1. (Valorant)
· 1.21-5.11-нд. ECL тэмцээний Season 49. (Counter-Strike2)
· 3.1-3.10-нд. ESL Pro League Season 21. (Counter-Strike2)
· 1.29-2.9-нд. IEM Katowice 2025. (Counter-Strike2)
· 1.20-2.09-нд. AsiaPro League Season 2. (Dota 2)
· 3.8-3.16-нд. PGL Wallachia Season 3. (Dota 2)
· 2.4-2.28-нд. Central Asia Play-In. (PUBGM)
· 2.2-2.13-нд. MESA Legends Series. (MLBB, MLBB fe)
· 2-р сард. Asian Dragon Series (Dota 2)
Comments