top of page
728x90.gif

Монголын цахим спорт. 2025.01.13-01.19

Writer: Ariunzayat YunrenAriunzayat Yunren

Энэ долоо хоногийн онцлох мэдээ: Atox esports баг eXTREMESLAND 2024 тэмцээнд дэд байранд орж 15,000 ам.долларын шагнал авчээ.


ESPORTSNEWSMN

FaceBook хуудсандаа , CS2, PUBGM, Dota2, Women in Esports  төрлүүд, цахим спортын бизнес, видео тоглоомын тухай хорь гаруй орчим мэдээг хүргэж, Esportsnews.mn цахим спортын мэдээллийн сайтад дараах нийтлэлүүдийг оруулжээ.

Esportrnews.mn веб сайт дээр


WOMEN IN ESPORTS

Стриймэр “masha” дөрвөн удаагийн стриймээр гурван мянга гаруй үзэгчдэд хүрчээ.

 

BLAST Bounty тэмцээний Хаалттай шалгаруулалтад Imperial Fe баг, 2024 оны шилдэг баг NAVI-тай өрсөлдөж 2:0 харьцаагаар тэмцээнээ өндөрлүүллээ. Энэхүү тоглолтын үзэгчдийн тоо 483,000 хүрсэн нь энэ цувралын хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

CS2 төрлийн хөгжүүлэгч Валв-ийн үнэлгээ буюу VRS-ийн чансаагаар эхний 30 баг Blast Bounty тэмцээний Хаалттай шалгаруулалтад өрсөлдөж байна. Тэмцээний онцлог нь анх удаа эмэгтэй баг өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож байгаа явдал юм. Imperial Fe багийн бүрэлдэхүүн:

• Ana “Ana” Dumbravă (Romania)

• Alexandra “twenty3” Timonina (Russia)

• Victoria “tory” Kazieva (Russia)

• Katarína “Kat” Vašková (Slovakia)

• Zainab “zAAz” Turkie (Sweden)

• Kamen “bubble” Kostadinov Bulgaria (дасгалжуулагч)

 

CS2 (COUNTER STRIKE 2)

1-р сарын 14-19-ний өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулагдсан eXTREMESLAND 2024 тэмцээнд манай улсаас тус тэмцээнд 3 баг оролцсон бөгөөд:

  • ATOX Esports баг дэд байрт орж, 15,000 ам.доллар

  • Chinggis Warriors баг 5-8-р байр эзэлж, 4,500 ам.доллар

  • IHC Esports баг 9-12-р байранд орж, 2,500 ам.долларын шагнал тус тус хүртлээ.

Энэ тэмцээнд Саудын Арабын XO Esports баг түрүүлж, 40,000 ам.долларын эзэд боллоо.

 

BLAST Bounty S1 тэмцээний шөвгийн 16 шатанд Г.Эрдэнэцогт дасгалжуулагчтай  FlyQuest Sports шалгарсан боловч  Team Spirit багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Counter-Strike тоглоомын хөгжүүлэгч Валвийн гаргадаг чансаагаар (2025.1.20) The MongolZ дэлхийн шилдэг гурван багийн нэг болжээ.

 

ESL Pro League Season 21 тэмцээний 2-р шатанд манай The Mongolz баг шууд урилгаар оролцохоор боллоо. Тус тэмцээний 1-р шатны тоглолтууд 3 сарын 1-5-ны өдрүүдэд явагдах бол 2-р шатны тоглолтууд 3 сарын 7-ны өдөр Швед улсын нийслэл Стоколм хотод эхэлнэ.

 

Ази Номхон далайн CS2-ын тухай ярьдаг Elfishguy подкастад Atox багийн тамирчин Б.Ган-Эрдэнэ “dobu” болон META gaming үүсгэн байгуулагч Хатанболд “Kei” нар оролцжээ.

 

The MongolZ багийн IEM Katowice 2025 тэмцээний тоглолт 2-р сарын 1-нд эхэлнэ. Тэд энэ тэмцээний хоёрдугаар шатанд шууд урилгаар оролцож байгаа юм.

 

ESL Challenger League (ECL)тэмцээний Season 49-ийн тоглолтод манай улсын ATOX Esports, The Huns Esports, Chinggis Warriors, Nomads, The QUBE Esports гэсэн 5 баг оролцоно. IHC Esports багийн үндсэн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тул тэмцээнд оролцох боломжоо алджээ. Мөн энэ улирлаас эхлэн тэмцээн нь VRS (Valve Ranking System)-т нөлөөлөх Ranked тэмцээн болж байгаа бөгөөд тоглолт бүрийн үр дүн маш чухал.

PUBGM (PLAYERS UNKNOWN BATTLEGROUND)

IHC esports байгууллага PUBG Mobile багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж байна. Одоогийн байдлаар Х.Хүсэлбаатар “alex” байгаа бололтой.  

 

DOTA 2 (DEFENCE OF THE ANCIENTS)

ESL One Raleigh 2025 тэмцээний Зүүн Өмнөд Азийн хаалттай сонгон шалгаруулалтад

The MongolZ баг урилгаар оролцож 4-р байр эзэллээ. Нээлттэй шалгаруулалтад 508 500Bananas багт Монгол тоглогч “septemberain” тоглосон бол; Монгол тоглогчдоос бүрдсэн Anlacky баг өрсөлджээ.

 

European Pro League Season 23 тэмцээнд Jigglin баг хэсэгтээ 3-р байрт байна. Энэ багт А.Билгүүн “423” тоглодог.

 

PGL Wallachia S3 тэмцээнд NAVI (Natus Vincere) баг оролцоно. Энэ багт О.Сүхбат “sanctity” тоглодог. 

 

AsiaPro League Season 2 тэмцээнд эхний улирлын аварга The MongolZ уригдлаа. Тэмцээн 1-р сарын 20-2-р сарын 9-ний хооронд болно.

 

The MongolZ багт тоглож байсан Denise Danial "Wonder'boy" bin Abdullah 

14k MMR хүрлээ. The MongolZ багт тоглож байсан CDR болон Wonder`boy нар багаасаа гарчээ.

 

PGL Wallachia S3 тэмцээний Зүүн Өмнөд Азийн хаалттай сонгон шалгаруулалтад

The MongolZ баг өрсөлдлөө.

  

VALORANT

The MongolZ баг 2025 оны Зүүн Өмнөд Азийн VALORANT Challengers цувралын эхний тэмцээнд оролцож байна.Тэд хэсгийн шатны эхний тоглолтдоо Сингапурын Kimmy Kittens багийг хожсон бөгөөд дараагийн тоглолтоо 1-р сарын 23-нд 19:00 цагт Малайзын Xipto Esports багийн эсрэг хийнэ.

 

MESA 2025 оны эхний тэмцээнээ Valorant төрлөөр зарлаж байна.

MVT 3 цуврал тэмцээнийг нийт гурван үе шаттайгаар

  • Stage 1 | 5'000'000₮

  • Stage 2 | 5'000'000₮

  • Finals | 10’000’000₮ - ийн шагналын сантайгаар зохион байгуулна.

Тэмцээнд нийт 8 баг оролцох ба нээлттэй шалгаруулалтаас 2 баг оролцох болно.

Монголын цахим спорт. 2025.01.13-01.19
Зургийн эх сурвалж: MESA
 

IHC Esports байгууллага Valorant тоглоомын багтай болж байгаагаа зарлалаа.

  • У.Довчин “Decoy” - Duelist  

  • Г.Амарболд “Diky” - Controller

  • А.Чинтулга “Chintu” - Initiator

  • Б.Чингүүн “Chinjvv” - Sentinel

  • Ц.Анир “Rina” - Initiator/Flex

  • Э.Тэмүүжин “Sparco” - Manager

Монголын цахим спорт ирэх долоо хоногт
  • 1.15-2.16-нд. Challengers League 2025 Southeast Asia: Split 1. (Valorant)

  • 1.21-5.11-нд. ECL тэмцээний Season 49. (Counter-Strike2)

  • 3.1-3.10-нд. ESL Pro League Season 21. (Counter-Strike2)

  • 1.29-2.9-нд. IEM Katowice 2025. (Counter-Strike2)

  • 1.20-2.09-нд. AsiaPro League Season 2. (Dota 2)

  • 3.8-3.16-нд. PGL Wallachia Season 3


Comments


  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram
comercial 4000x300px
bottom of page